Chapter [4]

2.4K 295 8
                                    

Намжүүний хазсан мөр Жины хүзүүнд ямар нэгэн амьтны дүрс болон буух бөгөөд үүнийг харсан залуус урамгүйхэн шиг тэндээс холдох аж. Жин одоо ч нүдэндээ итгэхгүй байв тэрээр утсаа аван түрүүхэн хазуулсан хэсэгээ харвал улаан дүрс үзэгдэв.

Жин "энэ чинь.....яагаад ингэж байгаа юм.....хэний дураар ийм зүйл хийж байгаа юм" хэмээн нулимс дүүрэн нүдээр хар хувцастай өндөр залууг ширтэх бол тэрээр "миний дураар" хэмээн хэнэгч үгүй хэллээ. Жины уур дээд цэгтээ хүрэн түүнийг цохиж унагаад "ийм зүйл хийх хэрэггүй байсан юм чиний хараал идсэн тэмдэг миний амьдралд гай учруулахыг мэдсээр байж яаж чадаж байна аа" гэсээр уйлах бол тэрээр "түрүүний явдал шиг гай хаана байгаа юм би чамайг зүгээр л хүчиндүүл гээд орхих байсан хэрэг үү?" гэсээр асуулт нэхэхэд Жин "зүгээр л орхиход болох байсан юм" хэмээсээр газар суулаа.



Дэлхий тэр чигтээ альфа болон омега мөн бета гэх хүмүүст хуваагдсан байлаа. Тэдэн дундаасаа хамгийн хүчирхэг нь альфа бөгөөд хүссэн омега болон хүч муутай бетаг жирэмслүүлж чаддаг боловч тэмдэг тавигдсан омегад хүрч чаддаггүй байв. Ямар учраас гэдгийг эрдэмтэд одоог хүртэл тогтоогоогүй байх аж. Тэмдэг тавигдсан омега хүчний хувьд өмнөхөөсөө сул болж өөрийн альфагаа л хайрлаж түүнээсээ жирэмслэх ёстой юм.



Намжүүн босож зогсон газар нүцгэн суун уйлах Жин д хандан "одоо бос даарчихлаа" гэсээр өргөх гэхэд нь Жин гараа татаж аваад "чадахгүй эндээ суугаад үхэх болохоор миний нүднээс далд ор!" гэсээр орилход Намжүүн уртаар санаа алдан хүчээр урагдсан байх хувцаснуудыг нь хамж өмсгөөд өөрийн хүрмийг тайлан нөмөргөн хоёр гар дээрээ өргөн байшингын мухараас холдлоо.

Жин гар дээр нь тийчилсээр байх бөгөөд хаашаа яваад байгааг нь зогсоо зайгүй асууж байв. Өндөр залуу холгүйхэн зам дээр тавьсан байх машиндаа Жиныг суулган бүсийг нь бүсэлж өгөн өөрөө жолооны ард суув.

Жин уйлахаа больсон ч хөмсөгөө зангидсаар "муу өөдгүй амьтан минь би одоо эцэг эхдээ юу гэж хэлэх болж байна энэ арилахгүй гэдгийг мэдэж байгаа биздээ? хариуцлагаа яг одоо хүлээ" гэх нь нэг ёсны үнэхээр өхөөрдөм байв.

Жолоо барих хар үст замаа харан "мэдэж байна чиний хажууд үүрд байж нөхөр чинь болоход л хангалттай биздээ" хэмээхэд Жин нүдээ томруулан "ямар новшоо яриад байгаа юм хэний дураар тэгнэ гэж би чиний нэрийг ч мэдэхгүй байж чамтай хамт амьдрана гэж бодоо юу?" гэсээр уурлахад. Хар хувцаст түүнрүү харан инээмсэглэн "Ким Намжүүн гэдэг" гэлээ.

Жин хоолойгоо засан урагшаа хараад "надад хамаагүй" гэв. Намжүүн Жины гэрлүү яваад байсанд "хаашаа явж байгаа юм?" гэхэд хар үст "харж байгаачлан танай гэрлүү" хэмээлээ Жин "манай гэрийг яаж мэддэг юм?" хэмээн асуулт нэхэхэд Намжүүн "зүгээр л судалсан юм" гэсээр гэрийнх нь үүдэнд зогслоо.

Жин доош харсаар суусаар байсанд Намжүүн "орохгүй юм уу?" хэмээвэл тэрээр "би яаж ийм байдалтай орох болж байна" гэсээр хошуугаа унжуулав. Намжүүн хөнгөхөн инээсээр машинаа асаан "тэгвэл...." гэсээр хөдөлж эхэллээ.





_______________________
Би яг ямар новшоо биччихэв.

 -Cruel Alpha-[дууссан]Where stories live. Discover now