Chapter [13]

2.1K 237 38
                                    

"Өвдөж буй биенээс минь бусдаар сайхан өглөө байна шүү" гэсээр бүдэг ягаан өнгийн хөшгийг томоор нээн нарны цацрагыг өөр дээрээ мэдрэх Жин өгүүлнэ. Түүний амьдрал өчигдөр оройноос хойш өөрчлөгдөх болсоныг тэрээр маш сайн мэдэж байсан юм.

Хаалга онгойх чимээ дөнгөж сонсогдох төдий дуугарч арагш харвал Намжүүн жүүс барьчихсан орж ирэв.

"энийг уучих би хоол бэлдчихсэн гал тогоонд ирээд идээрэй" гэсээр тавцантай жүүсээ ширээн дээр нь тавьчихаад гарлаа. Жин бага зэрэг инээвхийлэн "их сүр хүчтэй харагдах хүн ч гэртээ ийм байдаг байх нь ээ" хэмээсээр хормогч зүүчихсэн залуу эрийн дүрийг дахин нэг бодно.

Хоёр хүнд таарсан цомхон ширээнд хоёул хооллон суухдаа хэн хэн нь үг дуугарсангүй. Гэнэт Жины халбагаа ширээн дээрээ хүчтэй тавих дуунаар бага зэрэг цочсон Намжүүн түүн рүү харах аж.

"би өчигдөр чиний ярьсан зүйлийг бодож үзсэн. Бидэнд одоо ямар ч гарц байхгүй болохоор надад чамд дасах хугацаа хэрэгтэй байна. Мэдээж хэзээ нэгэн өдөр үүнээс өөр харилцаатай байж болох юм, гэхдээ тэр мөчийг арай илүү зөөллөх хэрэгтэй. Надтай санал нийлж байна уу?" хэмээх бол багадаа ч тэр одоо ч тэр их ухаантай, өндөр IQ тэй гэгддэг байсан Намжүүний толгойнд Жины хэлсэн үг огт ойлгогдхооргүй математкийн бодлого шиг санагдана. Тэрээр бага зэрэг толгойгоо далий болгон "миний оюун ухаан чиний ярьж байгаа зүйлийг ойлгоход хэтэрхий жижигдэж байгаа бололтой, эсвэл чи ийм учир нь олдохгүй зүйл яриад байгаа юм уу?" хэмээхэд Жин толгойгоо барин санаа алдсаар "тиймээ үүнээс эхлэх хэрэгтэй, чамд би бүгдийг заах болохоор тэр өдрийг хүртэл миний үгнээс гарч болохгүй шүү ойлгосон уу?" гэх аж.

Өөрийгөө яагаад байгааг мэдэхгүй ч омегад захируулан суух Намжүүнд энэ нь зөв юм шиг санагдан толгойгоо дохино.




___________________________

Жин сургуулийн хаалгаар орон алхахдаа машиныхаа урд зогсон даллах Намжүүнрүү жийрхсэн янзтай харчихаад цааш явав. Түүнд энэ байдалд дасахад их хугацаа шаардагдах юм шиг санагдаж байв. Ангидаа орон ийш тийш тойруулан харсаар хайж байсан хүнээ олсон тэрээр Тэхёны хажууд суун өмссөн хувцасыг нь гайхах аж.

"Ким Тэхён чи зүгээр үү? яагаад намайг харахчгүй өөр зүйл бодоод байгаа юм?. Бас наад өмссөн хувцас чинь юу вэ?" үргэлж чалчиж явдаг Жин сурсан зангаараа ярьж эхэлхэд Тэхёны сүнс ирэх мэт шүлсээ залгин "зүгээр л өөрийнхөө хэв маягыг өөрчилмөөр санагдсан юм" гэсээр буцан дуугаа хураана. Эвэртэй туулай үзсэн мэт харах Жины харцыг өөр нэгэн сатааруулах аж. Дөнгөж ангидаа орж ирсэн Жонгүг Жины урдаас харж суухад Тэхёны харц айдсаар солигдон үг хэлж чадахаа болино.






____________________________

Олон хоног өнгөрчихжээ одоо мурихгүэ ахахаха лооовүүүү:^

 -Cruel Alpha-[дууссан]Where stories live. Discover now