Жин Намжүүнд үүнийг мэдэгдээд Тэхёны гэр лүү явах ёстойг хэлэв.
Уснаас гаран хувцасаа өмсөх гэж жаахан удсан ч явах зам нь дөт байсан учир хурдан ирчих аж. Хаалганых нь хонхыг дарвал Тэхёны ээж гарч ирэх бөгөөд гайхсан харагдана.
"Эгчээ Тэхён байгаа биздээ? би юм асуух гэж ирсэн юм" хэмээвэл хөгшин эмэгтэй санаа зовсон харцаар харан "Тэхён Жонгүг тэй уулзна гэж яваад нэлээд удаж байна шүү дээ хүү минь. Тэр утсаа авахгүй байгаа хэрэг үү? эгч нь залгаж өгье" хэмээсээр утсаа гаргаж ирэх үед Жин сандран худлаа инээсээр "А- аан тэр Жонгүг- ынд тоглож байгаа юм байна. Тэр хоёрын надад хэлсэнийг одоо л саначихлаа. Эгчээ санаа зовох хэрэггүй дээ би тэр хоёр луу явлаа" гэсээр холдов. Эргэж харан алхахдаа түгжсэн амьсгаагаа гаргах тэрээр санаа алдан Намжүүний машин руу ирэх аж.
"Энэ тэнэг гэртээ алга байна" гэх тэрээр утсаа гаргаж ирэн Тэхён руу залгана.
Маш удаан дуудуулсны дараа эцэст нь нэг юм "байна уу?" гэх Тэхёны хоолой дуулдав.
"Тэхёнаа хаана байгаа юм бэ? гэрийн чинь гадаа байна. Яагаад гэртээ байхгүй байгаа юм? эгч их санаа зовсон харагдсан" Жин бага зэрэг тод өнгөөр ийнхүү асуувал утасны цаана байх нэгэн уйлж эхлэв.
Тэр яагаад нэг үг ч сонсож чадахгүй уйлаад байгаа юм бэ?
"Б- би тоглоомын талбайд байна. Энд харанхуй, бас миний бие үнэхээр өвдөж байна" хэмээсээр ээрч муурах тэрээр арай ядан хэлэх аж. Тоглоомын талбай гэхийг сонссон Жин Намжүүнд зүглэн явсаар ирэх үед бараг л унтарчихсан шонгийн гэрлийн доорх савлуур дээр Тэхён сууж байгааг анзаарав. Өндөр эр хамаг чадлаараа гүйн хайж явсан нэгэн дээрээ ирэх үед өнөөх нь харсан даруйдаа энгэрт нь шигдэн уйлж байх юм.
Юу болсоныг нь сонсох гэж өөрөөсөө түлхсэн ч буцан наалдаж улам ихээр уйлах үед тэрээр үйлдлээ зогсоох аж.
Жин цэнхэр үстийг зөрүүлэн тэвэрч тайвшруулах үгстэй хамт нурууг нь илж байв. Хэзээд ингэсээр ирсэн, хэн хэнд нь хэцүү үе тулгарах үед тайвшруулж, тэврэлт өгч, бүх зүйл зүгээр болно хэмээх итгэлийг өгөх тэдний нөхөрлөл. Жонгүг ч бас энэ бүхний нэг хэсэг шүү дээ.
______________________
Миний уншдаг бичвэр хүртэл ингээд орой болгон нэг хэсэг өгөөд байвал гоё доо:( Даанч маш уддаг.
YOU ARE READING
-Cruel Alpha-[дууссан]
Fantasy-Хайртай гэдэг үгийг ямар утгаар нь хэрэглээд байгааг чинь ойлгохгүй байна.