"Чи хэлсэн биздээ? түүний хувьд би бол үнэтэй нэгэн, бас орхиж явахгүй гэж хэлсэн. Яагаад надад худлаа хэлж байгаа юм бэ? энэ бүх зүйлийн дараа намайг өрөвдөхгүй байна гэж үү?" хэмээсээр Тэхён газар сөхрөн уйлж байх аж. Харин Жин болсон зүйлийг ойлгоогүй хэвээр.
Жонгүг түүнд хайртай байсан, бүр бага байхаасаа л... Цочролд орсон тэрээр хайртай хүнийгээ шархлуулж гомдоосон. Юм бүхэн хоёр талтай байдаг шиг, уучлалт гуйж сэтгэлийн зовиурыг нь намдааж болох хангалттай боломж байсан хэдий ч зориг нь хүрсэнгүй юу эсвэл үнэхээр дахиж шархлуулна гэсэн бодолдоо бат итгэсэн байсан уу?
Жин- ы мэдэх Жон Жонгүг иймхэн зүйл дээр бууж өгөх арчаагүй амьтан биш байсан. Гэсэн ч өөр дэвшүүлчих таамаг байгаагүй тул итгэхээс өөр замгүй болох аж.
"Боль Тэхён! явцгаая" гэсээр хүйтэн өнгөөр өгүүлэх тэрээр найзынхаа гарнаас зууран босгох юм.
"Намайг тавь! би чамд бас Жонгүг- т хоёуланд чинь итгэхгүй! хэний дураар намайг хуураад байгаа юм, би чамд ямар гай удсан болоод..." тасхийх чимээ өрөөг дүүргэх үед гадаа зогсож байсан хоёр залуу орж ирсэн юм. Тэдний харсан дүр зураг хэнийх нь ч нүдэнд итгэмээргүй санагдаж байлаа. Учир нь Тэхён хацраа барьчихсан, Жин байж болох хамгийн ууртай төрхтэй хар аура ялгаруулж байсан аж.
"Жин чи юу хийчихэв?" гэсээр Намжүүн асуух бол, гялсхийх хачин муухай харц түүнийг хөлдөөнө.
"Түүнийг авч гараад машинд суулга" гэсэн тэрээр өөрөө хажуугаар нь зөрөн алхах үедээ Жиминыг мөрлөж орхисон юм. Өндөр нэгэн санаа алдаад Тэхёны мөрөөр тэврэн хөдөлгөх үед чичирч байгааг нь мэдрэх аж.
Юуг буруу хэлсэн болоод өөрт нь ингэж хандаж байгааг мэдэхгүй байх Тэхён чимээгүйхэн мэгшин, уйлж буйгаа хоёр залууд аль болох харуулахгүйг хичээж байв. Гэсэн ч бүтсэнгүй бололтой Жин машиныг зогсоол дээр аваачин зогсоогоод "яагаад тэнэг юм шиг дотроо уйлаад байгаа юм бэ? уйлмаар байвал хүссэнээрээ уйл! Чи ийм сул дорой болохоор өөрийгөө Жонгүгээс хамгаалж чадаагүй. Чи сул дорой байдлаасаа болж Жонгүгт хаягдчихлаа!" гэсээр уурсангүй хэлсэнд эвгүйцсэн Намжүүн аль болох тайвшруулах гэж хичээн, мөрөн дээр нь гараа тавьсан ч Жин гарыг нь шидээд "Чи ч бас тэгж бодож байгаа биздээ? Тэхён дэндүү эмзэг, түүнээсээ болж асар их азгүйтэл шаналалтай нүүр тулж байна. Арчаагүй байдал чинь чамайг алж байна Ким Тэхён. Энэ байдлаа засахгүй бол хэн ч чиний хажууд сэтгэлээсээ байж чадахгүй!" найзынх нь хатуу үг зүрхийг нь хэдэн хэсэг болгох авч өөрийгөө чөлөөлөн чангаар уйлсан тэрээр одоо ухаарч байв.
Энэ бүгдийг харж нулимсаа тэвчих Жин зөвхөн өөртөө сонсогдох төдий "Ингээд ч болов чамайг хамгаалахыг хүсэж байна. Тэнэг зүйл хийлгүүлэхгүйн төлөө" гэх аж.
__________________________
Сайн уу? 300k Alien's ахаха. Гэснээс та нарын мөнгө орсон уу?
YOU ARE READING
-Cruel Alpha-[дууссан]
Fantastik-Хайртай гэдэг үгийг ямар утгаар нь хэрэглээд байгааг чинь ойлгохгүй байна.