Гудамж уруудан алхах цэнхэр үст өөрийгөө яг ямар зүйл рүү хутгалдах гэж явж байгаагаа үл мэднэ.
Жонгүгийн өдөр салахдаа хэлсэн үгийн дагуу түүний гэрт очих ёстой ч юу болох бол гэхээс яс нь хавталзах ажээ.
"Тэр бол миний хамгийн сайн найз" амандаа ийнхүү бувтнах ч сүүлийн хоёр өдөр гаргасан авир нь хангалттай сайн биш гэдгийг нь танигдуулж байсан юм. Түүний гэрийн урд зогсох Тэхён нэг сайн гүнзгий амьсгаа авчихаад сэтгэл шулуудан хаалганы хонхыг дарвал удалгүй онгойх аж. Дотогш орвол саяхан усанд орсон бололтой нойтон үстэй залуу эр үсээ арчин угтаж авна.
"Чи их удлаа над дээр ирэх тийм хэцүү байсан уу?" ярианы өнгө өдөр байсантай нь адил байх бөгөөд сэтгэлийн түгшүүрийг нь улам нэмээд байсанд цэнхэр үст "уучлаарай Жонгүгаа гэрт хийх ажил гараад...." хэлэх гэж байсан үгийг нь таслан "би тайлбар сонсох дургүй!" үл тоомсорлонгуй хариултынхаа дараа буйдан дээр тухлах тэрээр юу хэлсэнгүй.
Одоо ч үүдэнд нь зогсох Тэхён яг юу хийхээ мэдэхгүй бүлтгэнэх бөгөөд гарч явах тухай ч бодож амжив.
Хэдэн хором өнгөрсөний эцэст залхаж орхисон Тэхён чимээгүйхэн гарах гэхэд нь "наанаа зогс!" хэмээх дуу тодорно.
Чимээгүй байдлаас үйдсэн амар амгаланг нь эвдэх дуу хоолойны эзэн босон түүн рүү дөхөхдөө "чи энд арай намайг чамд сайхан хандах гэж дуудсан гэж бодоогүй биздээ?" гэсээр уцаарлах мэт авиа гаргав.
Алхмаар түүнээс дөлөхөөр хоёр алхмаар тэмүүлж байгаа түүний найз яагаад ийм зүйл хийгээд байгааг Тэхён одоо ч ойлгоогүй хэвээр.
"намайг хүлээх дургүй гэдгийг мэднэ биздээ Ким Тэхён хувцасаа тайлаад өрөөнд ир" гэсээр холдох үед түгжсэн байсан амьсгаагаа гарган санаа алдсаар хүрэмээ тайлж эхэлнэ. Бараг л өөрийнх нь гэр шиг санагддаг байсан энэ газар танил бус мэт мэдрэмж төрөх үед Тэхён нэг л таагүй уур амьсгалтай байгааг ойлгох аж.
____________________________
"Уучлаарай өөрөө яах гэж байгаа билээ?" гэсээр гайхсан Жин хажууд нь ичих нүүргүйгээр орж хэвтсэн Намжүүнаас асуух ажээ. Түүнд ирэх хариулт тийм ч таатай байсангүй. Нойрмог байх биерхүү эр нүдээ нухалсаар "ээж намайг чамтай хамт унт гэсэн" хэмээчихээд нүдээ аниад өгөх нь тэр.
Буцлах уураа хянах гэж хичээх Жин гарандаа хумсаа шигтгэх гэсэн шиг чанга атгасаар "одоохон миний хажуунаас холдохгүй бол хоолойг чинь хэрчиж орхино гэж мэдээрэй!" хэмээн орилно.
____________________________
Сайн уу? уучлаарай
YOU ARE READING
-Cruel Alpha-[дууссан]
Fantastik-Хайртай гэдэг үгийг ямар утгаар нь хэрэглээд байгааг чинь ойлгохгүй байна.