"Суран! СУРАН!би ээж болох нь" хэмээн орилсоор дэлгүүр лүү оров.
Суран "Инбинь!. . . Юу вэ? Жирэмсэн хэрэг үү?" хэмээн итгэж ядсан байдалтай асуулаа.
Инбинь үл ялиг жуумалзаад "зохиолын дүрүүдээс өөр эр хүн мэдэхгүй хүн номоосоо л жирэмсэн болдоггүй юм бол өөр хаанаас жирэмсэн болох юм" гэсээр толгой сэгсэрлээ.
Суран илүү сонжсон байдалтай хараад "тэгээд? Ээж болно гэдэг чинь юу гэсэн үг юм?" хэмээн хөмсгөө үл ялиг зангидахад
Инбинь нүүр дүүрэн инээмсэглэсээр "хүүхэд өргөж авах хүсэлтийг минь хүлээн авсан. Уг нь бол жил орчим хүлээгдэх байх гэж байсан ч азаар гурван сарын дотор л бүтчихлээ шүү дээ. Яг одоо очиж хүүгээ авах гэж байна" гэсээр догдолсон сэтгэлээ барьж ядна.
Суран багагүй цочирдсон бололтой үгээ зөөсөөр "б-баяр хүргэе. Үнэндээ чамайг гэр бүлтэй болно гэхэд нөхөр л ярьж байна гэж бодсон юм" хэмээн чимээгүй болов.
Инбинь "нас явах тусам санаа суудаг гэж үнэн байхаа. Сэтгэлд таарах залуу олдохгүй юм байна лээ. Тиймээс ээж болохоор шийдсэн юм"
Суран "т-тийм үү...гэнэтийн л юм. Гэхдээ аав ээж чинь зөвшөөрөх үү? Бас чи яг одоо шинэ номоо бичиж байгаа биз дээ? Нялх хүүхэд асрах зав байгаа гэж үү?" хэмээн лавлах мэт асууна.
Инбинь "Аав ээжтэй байнга уулзах биш, нэг мөр зун л тэдэнд танилцуулна даа. Ажлын хувьд санаа зоволтгүй ээ. Миний хүү 5 настай. Хангалттай биеэ даасан" гэсээр нүдээ ирмэлээ.
Суран "Олон янзын солиотой санаа гаргадаг гэдгийг чинь мэдэх ч энэ хамгийн галзуу нь байлаа. Миний хүү гэнэ шүү царайг нь хараагүй юм байж аль хэдийн өргөөд авчихсан байх шив"
Инбинь "Царай зүс хэнд хамаатай юм. Угаасаа өргөж авна гээд шийдчихсэн. За за цагаасаа хоцрох нь нагац эгч болох бэлтгэлээ хийгээд байж байгаарай....bye" гэсээр гараад гүйчихлээ.
=============
"Гэрэлт солонго" хүүхэд асрах газар.
Захирлын өрөөний хаалгыг зөөлөн тогшоод дотогш ороход 50 орчим насны нүдэнд дулаахан эмэгтэй Инбинийг угтав.
Инбинь "Сайн байна уу"
Захирал "сайн, сайн байна уу? уулзсандаа баяртай байна
Пак хатагтай. Хүүтэй болж байгаад чинь баяр хүргэе"хэмээн гар барин мэндлэв.Инбинь үнэхээр их догдолж байсан тул инээмсэглэлээ нууж чадсангүй.
"Баярлалаа, би бүр баярлаад бас сандраад байна. Шөнө ч унтаж чадаагүй" хэмээн захирлын өөдөөс харан суулаа.
Захирал "анхны хүүхэд чинь болохоор тэгэх нь аргагүй"
Инбинь "одоо шууд гарын үсгээ
зурах уу? Өнөөдөр хүүгээ аваад явж болох уу? Би өрөө, хувцас, тоглоом гээд бараг бүгдийг нь бэлдчихсэн" хэмээн дуржигнуулж орхилоо.Захирал "тийм ээ, хүү танд таалагдах юм бол өнөөдөр авч болно. Эхлээд хүүтэйгээ уулзах уу?"хэмээн асуулаа.
Инбинь үнэхээр догдолсон байсан тул "тэгье ээ, хүү надад таалагдана. Үүнд санаа зовох зүйлгүй. Хүүхдийн яс үндэс, царай зүс ер нь юу нь ч надад нөлөөлөхгүй ээ. Би хүүхэдтэй болохыг маш их хүсэж байна"
Захирал "ийм мэдээ сонсох сайхан байна. Бас хүүг эхний ээлжид 6 сарын турш туршилтаар байлгана. Үүний дараа жинхэнэ шийдвэр гаргана мэдэж байгаа биз дээ?"
Инбинь "мэднэ ээ, би бүх
мэдээллийг авсан"Захирал "сайн байна одоо тэгвэл хүүтэй чинь уулзуулъя. Түүнийг Жунин гэдэг" гэснээ
"ЖУНИН ХОНГОР МИНЬ ОРООД ИР. ЭЭЖТЭЙГЭЭ ТАНИЛЦААРАЙ" хэмээн дуудахад хаалга нээгдэн нэг залуу орж ирлээ.
Инбинь амьсгаа даран хүлээж байсан тул нөгөө залууг давуулан харсаар "хүү хаана байна?" гэтэл.
Захирал нөгөө залууд хандан "ээжийнхээ дэргэд суучих" гэх нь тэр.
YOU ARE READING
/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]
Short StoryТүүнийг 5 настай гэсэн! Кайбинь цуврал үргэлжилсээр...