Намуухан эгшиглэн зөөлөн аялгуу, яг л хацар илбэн сэрээх хайртай хүний гар лугаа халуун дулаан бас таатай.
Удаан сонсоогүй хийл хөгжмийн аялгуунд тайван бөгөөд аажмаар сэрсэн Инбинь өөрийн эрхгүй инээмсэглэсээр дээш бослоо.
Цээж дүүрэн амьсгалан, сунайх зуураа өрөөгөө нэг удаа гүйлгэн харвал яг л өглөө бүр байдаг шигээ энгийн бөгөөд дотно.
Орноос буун шаахайгаа өмсөөд эргэтэл орны дэргэдэх шүүгээн дээр "Өглөөний мэнд хайрт минь, чиний дуртай амттантай гал тогоонд хүлээж байя" гэх романтик бөгөөд сонирхол татахуйц захиа түүнийг угтлаа.
Бага зэрэг гайхсан хэдий ч сонирхол нь хөдөлсөн тул хурдхан доош буугаад гал тогооны өрөө рүү алхав.
Гал тогооны өрөөнд ойртох тусам хийл хөгжмийн тансаг аялгуу тодрох агаад үүнтэй хамт хамар цоргим үнэртэх амтат кофены үнэр бас юу гэдгийг нь ялгаж үл мэдэхээр таатай бөгөөд шинэлэг үнэр холилдон үнэртэнэ.
Хөлөө алгуурхан зөөсөөр гал тогооны өрөөнд ороход өндөр нуруу, өргөн мөр. . . цээж нүцгэн бие дээрээ хормогч зүүсэн халуухан залуу цааш харан ямар нэг юм хийнэ.
Инбинь ингэж дуудах үгүйгээ мэдэхгүй байсан ч захидлыг бодон "х-хайр минь" хэмээн зөөлөн хэлэхэд залуу сонсоогүй бололтой эргэж харсангүй.
Нэг удаа гүнзгий амьсгаа аван түүний ард тулж зогсоод "өглөөний мэнд" хэмээн хоёр гараа зөөлөн гүйлгэн араас нь тэвэрлээ.
Гэтэл "өглөөний мэнд" хэмээн залуу эргэж харахад Жунин байх нь тэр.
Инбинь "ААААААА!!!"
=====================
Зүүднээсээ цочин сэрсэн Инбинь шоконд орсондоо тэнэг юм шиг л таг гөлөрсөөр сууна.
Хэсэг тэгж суугаад "Галзуурчихсан байна, Жуниныг загнаад байсан өөрөө галзуурчихсан байна" хэмээн бувтнасаар үснээсээ зууран нүдээ анилаа.
YOU ARE READING
/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]
Short StoryТүүнийг 5 настай гэсэн! Кайбинь цуврал үргэлжилсээр...