30. Надад хамаатай биш

1.8K 337 20
                                    

Өдөр хоног ганц нэгээр тайван өнгөрсөөр чамгүй удаан хугацааг үдэв. Энэ хугацаанд Инбинь Жунин хоёр хааяа нэг уулзан танил, магадгүй найз ч гэмээр юм уу илүү дутуу дотно зүйлгүй хэдий ч бие биедээ хангалттай нээлттэй харилцааг бүтээсэн байв.

Харилцаа нь тогтвортой болсон ч Инбиний ой санамжид дахин дэвшил гарсангүй. Товчхондоо бол тэр өөр дурсамжаа санаагүй хэрэг.

Гэвч Жунины хувьд  гэвэл хүү, хүүхэд, танихгүй залуу гэж есөн шидээр хүлээж авах бус яг жинхэнэ Ким Жунин гэх хүнийг өөрөөр нь хүлээн авсан тул дурсамжийг нь сэргээх гэж яарахгүй бас одоо л тогтворжиж байгаа харилцаагаа нураахгүйн тулд тун тайван энгийн байгаа нь энэ.

Мартсан хэдий ч дахин дурлах боломжтой болов уу?. . .

=====================

Өдөр бүр Жунинаас ирдэг зурвас тасраад долоо хонож байна. Тэрч бүү хэл пүрэв, ням гариг бүр дүрэм мэт заавал уулздаг тэдний уулзалт ч бас энэ долоо хоногт болсонгүй. Пүрэв гаригт Жунин завгүй гээд ирээгүй бол өнөөдөр буюу ням гаригт мөн адил завгүй бололтой утсаа ч авсангүй.

Инбинь "өөрийгөө ганцаараа энэ дэлхий дээрх хамгийн завгүй хүн гэж бодсон юм байхдаа. Утсаа хүртэл салгаад. . . . би ч гэсэн завгүй байна!" хэмээн утас руугаа нэлээд ширүүн хэлээд ажлын өрөө рүүгээ орлоо.

Инбиний хувьд дадал мэт болсон байсан уулзалт тасалдах үед янз бүрийн л бодол толгойд нь бууна. Дассан болоод ч тэр үү уулзалтгүй өнгөрөөсөн энэ долоо хоног хачин санагдаж байлаа.

=========================

Даваа гариг:

Номынхоо төгсгөлийг бичих хамгийн чухал хэсэг дээрээ ирсэн хэдий ч толгойд нь үг эвлэж өгөхгүй бүтэн өдөржин суулаа.

Түүний залхуутай гэмээр чимээгүй байдлыг хаалга нээгдэх дуу хангалттай чангаар үргээж орхив.

Үл ялиг цочин дээш харснаа "чи юу" гэх сонин үгстэй Сураны угтлаа.

Суран "би байхгүй өөр хэн байх ёстой юм? хүнтэй уулзалт товлоо юу?"

Инбинь толгой сэгсэрсээр "үгүй дээ, надад тийм зав байхгүй"

Суран "харин ч завнаас их юмгүй байгаа мэт л харагдаж байна даа. Юу болсон бэ? номынхоо төгсгөлийг бичнэ гээд догдлоод байгаагүй билүү?"

Инбинь "харин болдоггүй ээ, төгсгөлөө бодчихсон хэрнээ нэг л сэтгэлд буудаггүй. Үг эвлэхгүй байна" гэсээр санаа алдан ширээн дээрээ уналаа.

Суран "би ямар ном зохиол мэдэх биш дээ, зөвлөх гээд ч толгойд юм буухгүй байна. . . . Эсвэл чи түр салхилаад ч юм уу толгойгоо сэргээгээд ир л дээ"

Инбинь "гай гай залхуу хүрээд байна"

Суран толгой сэгсрэн "нөгөө онгод гэдэг нь гараад явчихсан юм байхдаа. За за юундаа ингээд байдаг юм. Өнөөдөр бичигдэх ёсгүй л хэсэг юм байлгүй. Зүгээр доошоо бууж юм яръя" гэхэд

Инбинь "за" гэсээр Сураны араас гарлаа.

=========================

Суран ирсний ачаар өнөөдөр их л хурдан өнгөрлөө. Охид болсон хойно ойр зуурын сонин хачин, хов базсаар өдрийг өнгөрөөсөн хэрэг.

Суран ч явж унтах цаг болоход Инбинь утсаа аван зурвас ирсэн үгүйг шалгахад ном хэвлэх гэж байгаа газраас ирсэн зурвас л байв.

Инбинь утсаа ор луугаа шидээд "зсс ер нь зурвас ирнэ үү байна уу надад хамаатай биш. 8 хоног нүд ирмэх зуур өнгөрлөө. Юу ч анзаарсангүй хурдан байлаа" гэж ганцаараа ярьсаар орондоо орон толгой дээгүүрээ хөнжлөө нөмөрлөө.

/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]Where stories live. Discover now