34. Төгсөөгүй үлгэр

1.7K 325 22
                                    

Инбинь одоо ч гайхширсан хэвээр байсан тул өрөөндөө орсон хэдий ч дахин дахин эргэж харан бодол дотроо асуух мэт харц нь хүртэл өөр болсон харагдана.

Гайхах бас эргэлзэх. . .

Түүнийг хувцсаа солиод дуусаж байтал өрөөний хаалгыг зөөлөн тогшлоо.

Инбинь "за"

Жунин орж ирэн "гадуур ажилтай байсан юм уу? хоол идсэн үү?" хэмээн асуусаар түүний орон дээр суув.

Инбинь "идчихсэн, гэхдээ чи яаж орж ирсэн юм?"

Жунин "золиг чинь аавыгаа чи гэнэ шүү! Суранд байдаг түлхүүрийг авчихсан юмаа. Чамайг гэртээ байгаагүй болохоор"

Инбинь "мм тийм байж"

Жунин бага зэрэг инээмсэглээд "аав нь чамайг өдөр нэг залуу дээр очоод бас жаахан хардсан тухай мэдсэн" хэмээн өдрийн асуудлыг дахин сөхөв.

Инбинь "хэн хардсан гээд байгаа юм? тэр залуу чинь тэгвэл төсөөлөлдөө умбаад тэнэг болчихсон байна" гэсээр зөрүү харлаа.

Жунин инээмсэглэн "аав нь чамайг ууртай байгааг мэдсэн болохоор маш онцгой бэлэг авч ирсэн" гэсээр Инбинийг татан орон дээр нь суулгалаа.

Инбинь гайхсан хэдий ч сониуч зан нь давхар хөдөлсөн болохоор "бэлэг??" гэсээр хариулт хүлээх мэт Жунин руу ширтэнэ.

Жунин инээмсэглэн түүн рүү ширтсээр "нүдээ аниарай" гэхэд

Жунин инээмсэглэн түүн рүү ширтсээр "нүдээ аниарай" гэхэд

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Инбинь бага зэрэг эргэлзсэн ч нүдээ анив.

Төд удалгүй Жунин "одоо нээж болно" гэв.

Инбинь нүдээ нээн хартал түүний өмнө "Төгсөөгүй үлгэр" нэртэй ном байх нь тэр.

Инбинь "ном авсан юм уу?" хэмээн уулга алдсаар нээж үзэх гэтэл

Жунин түүний гараас атган толгой сэгсрээд "энэ охиныг хараад байгаарай. Чи ёстой аавтай байх талаар ямар ч мэдлэггүй юмаа. Үлгэрийн номыг заавал ааваараа уншуулах хэрэгтэй, алив нааш ир" гэсээр Инбиний оронд орон орны толгойг налан суугаад түүнийг дуудав.

/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]Where stories live. Discover now