31. Зүгээр л танилууд шиг

1.7K 316 23
                                    

Энэ долоо хоногт ч мөн адил өнгөрөв. Зурвас ирсэнгүй бас уулзах ёстой өдрүүдэд ч тэр байсангүй. Инбиний хувьд бага зэрэг бухимдах хэдий ч нөгөө талаар сэхүүн зан нь хөдлөн зөрүүдлэх үеүд ч чамгүй байв.

=======================

Даваа гариг:

Дахин нэг долоо хоног эхлэхэд Инбиний толгойд гэнэтийн гэмээр олон бодлууд орж ирнэ. Уурлаж байсан бодол нь санаа зовох гэдэг зүйл рүү шилжсэн мэт.

Өмнөх долоо хоногт номоо дуусгаж хэвлэх газарт өгсөн болохоор тэр завтай байгаа хэрэг. Завтай байх тусам толгойд нь олон янзын бодол буух нь элбэг.

Өдрийн талыг цаг нөхцөөх гэсэн мэт хийцгүй өнгөрөөгөөд эцэст нь шийдэв бололтой Сураны дэлгүүр рүү явлаа.

====================

Дэлгүүрт:

Суран "сайн уу? цайздаа өөрийгөө хорьсон гүнж арай гэж суллагдаа юу даа. Одоо ном чинь дууссан болохоор эрх чөлөөтэй сайхан байна уу?" хэмээх асуултаар түүнийг угтлаа.

Инбинь "сайн сайн, одоо завтай болсон болохоор хэдэн газраар орох гээд л" гэсээр Сураны өмнө ирэв.

Суран "сайн байна, гадуур дотуур сайн явах хэрэгтэй. Үргэлж гэртээ бүгээд байж болохгүй" хэмээн Инбиний дуртай шоколадыг задлан түүний өмнө тавилаа.

Инбинь юм дуугарахгүй хэсэг зогсож байснаа хоолойгоо үл ялиг засаад "нөгөө. . . түүнийг чи ч бас таньдаг гэсэн биз дээ? ер нь бол асрах газраас хойш" хэмээн үгээ зөөн хэлэхэд

Суран хэний талаар яриад байгааг аль хэдийн мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлээд бага зэрэг жуумалзан "тэр гэж хэн билээ?" хэмээн асуулаа.

Инбинь өөр тийш ширтсээр "т-тэр. . . Ким Жунин" хэмээн хариулав.

Суран "тийм ээ таньдаг, бид найзууд шүү дээ"

Инбинь "т-тийм л байх л даа. Би л санахгүй байгаа шүү дээ" хэмээн амандаа бувтнана.

Суран "Жунинаар яах гэсэн юм? та хоёр чинь найзууд болчихсон юм биш үү? байнга уулздаг биз дээ?"

Инбинь "я-яг ч найз биш л байх. . . зүгээр л танилууд шиг"

Суран "ммм" гэдгээс өөр зүйл хэлсэнгүй.

Инбинь хэлэх үгүйдээ эргэлзээд байгааг бололтой ийш тийш харан хэсэг чимээгүй зогсоод. . .

"ажил нь хаана юм бол?" гэж асуулаа.

Суран иймэрхүү асуулт ирнэ гэж мэдэж байсан тул бага зэрэг мушилзсаар "танилууд байж мэддэггүй хэрэг үү? ядаж юу хийдгийг нь мэднэ биз дээ?" хэмээн асуулаа.

Инбинь "бусдын хэрэгт хошуу дүрэх дургүйг минь чи мэднэ шүү дээ. Мэдээж хийдэг ажлыг нь мэднэ. Зар сурталчилгаа хийдэг студитэй шүү дээ. Гэхдээ студийнх нь нэр болон хаана байдгийг нь мэдэхгүй" хэмээн зөрүү харлаа.

Суран инээмсэглэлээ нууж ядан жуумалзсаар Жунины ажлын газрын хаягийг бичиж өгөөд "өнөөдөр хошуу дүрэх гэж байгаа бололтой тийм үү? амжилт" хэмээн цаасыг өглөө.

Инбинь "я-яг ч тийм биш ээ, зүгээр асуух юм байгаа" гэсээр хурдхан гарч одлоо.

======================

Хагас цагийн дараа:

Сураны өгсөн хаягийн дагуу ирэхэд 25-с 30 орчим давхар болов уу гэмээр том шилэн барилга түүнийг угтлаа.

16 давхарт гэж бичсэн байсан тул дотогш орон шууд цахилгаан шатанд суугаад дээш өгслөө.

Цахилгаан шатны тоо нэг нэгээр нэмэгдэх тусам бага зэрэг сандрах мэдрэмж төрнө.

Цахилгаан шат ч ирэх ёстой давхарт аа ирэв. Хаалга нээгдэв үү үгүй юу Жунины ажил руу орчихсон бололтой энд тэндгүй ажлаа хийж байгаа хүмүүс.

Хүлээн авах ажилтнаас Жуниныг асуугаад заасан өрөө рүү нь ороход зураг авах том танхим байх агаад энд ажил хийгдэж байгаа шинж тэмдэг огт байсангүй. Харин ч тав зургаан бүсгүйг тойруулан чанга инээлдэн суух Жуниныг холоос харлаа.

Тэдний яриа чанга бас тод сонсогдож байв. Яав ч ажил биш зүгээр л маазраад есөн шидийн зүйлс яриад байгаа мэт.

Инбинь "тийм ээ, үнэхээр завгүй юм" гэж амандаа зөөлөн шивнээд танхимаас шууд гарлаа.

/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]Where stories live. Discover now