Жуниныг зүүдээ ярьснаас хойш яг нэг долоо хоног өнгөрч байна. Зүүд ярьсны дараахан хэсэг эвгүй байсан ч одоо эргээд хэвийн байдалдаа орсон байлаа.
Жунин усанд ороод дөнгөж гарч ирж байтал Инбинь нэлээд яарсан янзтай зөрөөд угаалгын өрөө рүү орчихлоо.
Жунин эргэж орон "ээж би усанд орчихсон, та надтай тоглоно гэсэн биз дээ?" хэмээн асуухад
Инбинь "уучлаарай, ээж нь уулзалттай байснаа таг мартчихсан байна. Суран эгч нь ирж байгаа. Миний хүү Суран эгчтэйгээ тоглочих за юу. Ээж нь одоо хурдхан усанд орох хэрэгтэй байна" гэж хэлээд Жуниныг өрөөнөөс гарган хаалгаа түгжчихлээ.
Жунин бэлхүүсээрээ ороосон алчууртайгаа шууд доош буулаа. Өлсөөд байсан болохоор эхлээд юм идэхээр шийдсэн юм.
Гал тогоонд орон өглөөний хоолноос үлдсэн хоолоо идээд дуусаж байтал хаалга тогших эхлэв. Суран ирнэ гэж хэлсэн тул түүнийг гэж бодон шууд хаалгаа тайлчих нь тэр.
Гэтэл огт танихгүй нэгэн залуу Жуниныг ширтэн үнэхээр их гайхсан харцаар ширтэн зогсоно.
Жунин ч хэсэг чимээгүй зогсоод, эцэст нь "хонх дарсан биз дээ?" гэж асуухад
Нөгөө залуу "т-тийм ээ, энэ Инбиний гэр биш юм уу?"
Жунин "мөн"
Нөгөө залуу "Тэгвэл чи?"
Жунин "хэн юм шиг байна?" хэмээх асуултаар хариу барилаа.
Нөгөө залуу нэлээд бантсан бололтой хүзүүгээ маажин муухан инээсээр "уучлаарай, би Инбинийг нөхөртэй гэж мэдсэнгүй" гэж хэлээд яваад өглөө.
Жунин юу ч болоогүй мэт мөрөө хавчсаар хаалгаа хаав.
Зочдын өрөөнд эвлүүлж байсан легогоо аван өрөө рүүгээ орох гэж байтал Инбинь уснаас гарч ирж таарав.
Инбинь "ээжийнх нь утас хаана байгаа билээ? Суран эгч нь ирсэн үү? түрүүнд усаа хаахад хаалга нүдэх шиг болсон?"
Жунин "үгүй ээ, Суран эгч ирээгүй. Ер нь бол хэн ч ирээгүй" хэмээн инээмсэглэсээр өрөө рүүгээ яваад орчихлоо.
YOU ARE READING
/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]
Short StoryТүүнийг 5 настай гэсэн! Кайбинь цуврал үргэлжилсээр...