26. Хүлээж чадна

1.9K 367 23
                                    

Сураны дэлгүүрийн хаалга нээгдэхэд "тавтай морил" хэмээн инээмсэглэн дээш харвал дахиад л Жунин зогсож байв.

Суран үл ялиг санаа алдаад "дахиад л. . . үнэхээр ингэх хэрэгтэй гэж бодож байна уу?" хэмээн асуухад түүний санаа ихэд зовсон харагдана.

Жунин энгийн л өдөр мэт инээмсэглэсээр гартаа байсан бялуугаа Сураны өмнө тавиад "зүгээр дээ, түүнд өгчих"

Суран "бялуу зөөгөөд бүтэн сар өнгөрлөө. Чи түүнийг таргалуулж алахаар шийдээ юу?"

Жунин "манай идэмхий туулай тийм амархан таргалахгүй ээ, ходоодон дотор нь Бермудийн гурвалжин байдаг юм" хэмээн хошигнон инээгээд амжлаа.

Суран толгой сэгсэрсээр "энэ их өөдрөг занг яалтай. Бялуу ч яах вэ түүнд өгөөд байж болно. Гэхдээ Инбинь чамайг санахыг үнэхээр хүсэхгүй байх шиг байна. Тэр чиний тухай юуг ч сонсохыг хүсдэггүй. Одоо бүр амьдралын шинэ зуршил тогтоох гээд өдөр бүр гадуур салхилан, шинэ хүмүүстэй танилцаж, нөхөрлөх гэж хичээх болсон. Хүчээр мартсан дурсамж болохоор санах юм бол илүү их шархална гэж бодоод байгаа байх. Тэр үнэхээр эргэж харахыг хүсэхгүй байгаа. Өдөр бүр л урагш алхах гэж хичээж байна" хэмээн гүнзгий санаа алдав.

Жунин зөөлөн инээмсэглэсээр "зүгээр дээ, тэр сэтгэлээ тайвшруулах бүгдийг хийж л байг. Энэ удаад илүү их боломж байгаа шүү дээ. Тэр үнэнийг мэдсэн. Бас намайг мартаагүй. Энэ л хамгийн сайхан зүйл. Би түүний сэтгэл бэлэн болох хүртэл хүлээж чадна аа"

Суран Жуниныг өрөвдөх мэт чимээгүй ширтсээр бялууг аван цааш тавилаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Суран Жуниныг өрөвдөх мэт чимээгүй ширтсээр бялууг аван цааш тавилаа.

Жунин "за за найз нь одоо ажилтай ингээд явлаа шүү. Манай өлсгөлөн мангаст бялууг нь заавал өгөөрэй" хэмээн инээмсэглэсээр гарч одлоо.

Суран хоёр найзынхаа дунд яах ёстойгоо мэдэхээ байсан бололтой бодолд дарагдан үлдэв.

========================

Орой нь:

Жунины өөдрөг зан хаанаас нь гараад байдгийг мэдэхгүй ч Сураны хувьд хоёр найз нь тэс өөр хоёр зорилготой өөрсдийгөө хүчилж байгааг харах хангалттай хэцүү байгаа тул тэр бага багаар бууж өгч эхэлсэн байв.

Инбинь "өө ашгүй чи ирлээ. Би өнөөдөр нэг бүсгүйтэй танилцсан. Миний номуудыг уншдаг их дуртай гэж байсан. Яриад байсан чинь улам бүр яриа нийлээд бид бүр бүтэн өдөржин ярьж суулаа" хэмээн тайлан тавьсаар угтав.

Суран Жунины өгсөн бялууг Инбиний өмнө тавиад "ид дээ, би ядраад байна харилаа" гэсээр эргэлээ.

Инбинь бялууг задлан "хамт идэхгүй юм уу?"

Суран "бүтэн сар идлээ залхахгүй байна уу?" гэсээр Инбиний өөдөөс харан суухад

Инбинь бялуунаас шунаглан идэх зуураа "залхахгүй байна аа, Жунины хийдэгтэй яг адилхан амттай" гэх нь тэр.

Суран зог тусан дээш хараад "ю-юу??"

/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]Where stories live. Discover now