Жунинд дасах гэж хичээж, басхүү түүний томоогүй гэмээр түмэн асуултад хариулсаар нэг л мэдэхэд шөнө болсон байв.
Яг таг түүний мөрөөдөж байсан шиг биш боловч гэр бүл гэх нэр доор нэгдсэн шинэхэн гишүүнийгээ харахаар догдолмоор ч юм шиг, бага зэрэг эвгүй ч юм шиг мэдрэмж төрнө.
Цаг орой болсон болоод ч тэр үү Жунин ядарсан бололтой дахин дахин эвшээж эхлэв.
Инбинь уг нь бүгдийг бэлдсэн байсан. Мэдээж Жунин шиг том хүүтэй болохоосоо өмнө шүү дээ.
Түүнийг хаана унтуулах талаараа
бодож байтал Жунин нүдээ нухалсаар "ээж миний нойр хүрээд байна" гэх нь тэр.Инбинь тэрхэн зуур сандран "э-ээж нь өрөөг чинь бэлдсэн чи харах уу? гэхдээ багадах юм шиг байна" гэж хэлэхэд
Сүүлийн өгүүлбэрт ач холбогдол өгөөгүй Жунины нүд томорсоор "надад өрөө байгаа юм уу? Ганцаараа байдаг хувийн өрөө" хэмээн орилсоор дээш бослоо.
Инбинь "дээд давхарт. . . Гэхдээ жижигдэх-" хэлж дуусаагүй байтал Жунин гүйгээд явчихлаа.
Инбинь бага зэрэг санаа алдсаар түүний араас очиход аль хэдийн өрөөгөө олоод орчихсон доторх зүйлийг нь үзэж байв.
Инбинийг орж ирснийг харсан даруйдаа "ээжээ энэ хувцаснууд минийх юм уу? Гэхдээ өмд нь өвдөгнөөс дээш орохгүй байна. Цамц нь бүр толгой ч багтахгүй байна" гэж бага зэрэг урам хугарсан байдалтай хэллээ.
Инбинь түүний дэргэд суугаад "уучлаарай хүү минь, ээж нь чамайг ийм мундаг өндөр гэж бодоогүй болохоор жижиг хувцас авсан байна. Маргааш хамтдаа дэлгүүр орж олон гоё хувцас авна за юу" хэмээн аргадах маягтай хэлэхэд
Жунин инээмсэглэн "ойлголоо, би ээжийгээ зовоодог муу хүүхэд биш. Тиймээс муухай аашлахгүй" гэв.
Инбинь ч өөрийнх эрхгүй инээмсэглээд "сайн хүү" толгойг нь илэхэд
Жунин цааш очин орон дээрээ сууснаа хойш хэвтэв.
"Ээжээ та намайг сууж байхдаа унтдаг гэж бодсон юм уу? Зүгээр сууж байгаад хойшоо хэвтсэн чинь ор маань дүүрчихлээ. Хөлөө яах вэ?" гэж асуусаар орноос нь илүү гарах хөлөө дээш өргөнө.
Инбинь нэлээд бантсан ч гялс өрөө рүүгээ яван зузаан хөнжил гудас хэд хэдийг авч ирэн газар давхарлан дэвсэв.
"Өнөөдөртөө ингээд унтчих. Ээж нь маргааш хажуу талын том өрөөг янзлаад гоё унтлагын өрөө хийж өгнө өө"
Жунин "ойлголоо, энэ өрөө үнэхээр гоё юм. Гэхдээ би баавгайд илүү дуртай" гэсээр Инбинь рүү ширтэнэ.
Инбинь "тэгвэл гоё баавгайтай өрөө бэлдэж өгнө өө, одоо орондоо ордоо"
Жунин "за" хөнжилдөө орлоо.
Инбинь "сайхан амраарай"
Жунин "сайхан амраарай, миний
ээж болсонд баярлалаа" хэмээн инээмсэглэнэ.Инбинь түүний үсийг зөөлөн илбээд "бид одоо нэг гэр бүл" хэмээн шивнээд өрөөнөөс гарлаа.
==========
Инбинийг эд нойрон дундаа байх зуур "ээж~ ээжээ~" хэмээн дуудах дуу сонсогдон зүүдтэйгээ хольж солин эргэсээр арай ядан сэрлээ.
Орны дэргэдэх гэрлээ асаатал
Жунин орны хажууд өвдөглөн суусан байх бөгөөд нүүр нь тулчих шахан ойр харагдав.Инбинь бага зэрэг цочсон ч зүгээр мэт инээмсэглээд "яасан бэ хүү минь" гэтэл
Жунин "ээж нөгөө би. . . Би уг нь зоригтой л доо. . . Гэхдээ нөгөө. . . Нөгөө тэр өрөөнд жоохон л айх гээд байх юм яах уу" гэсээр нүд нь бүлтгэнэж байснаа Инбиньд тал засах мэт инээмсэглэлээ.
YOU ARE READING
/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]
Short StoryТүүнийг 5 настай гэсэн! Кайбинь цуврал үргэлжилсээр...