Инбинь ямар нэг зүйл дуугарсангүй чимээгүй ширтэхэд. . .
Жунин "миний санаж байгаагаар энэ гэрт байдаг хүүхдүүдийн эцэг эх динозаврт идүүлчихсэн байсан. Чи ч тэдний нэг бололтой тийм үү?" хэмээн асуух нь яг Инбиний саяхан санасан дурсамжийг уншсан мэт оновчтой аж.
Инбинь зүгээр л толгой дохилоо.
Жунин түүнийг зөөлөн тэврээд "сайн байна, чи тун сайн байлаа" хэмээн тайвшруулах мэт нурууг нь илбэнэ.
Болоод байгаа зүйлсийг сайн ойлгоогүй Суран асуух маягтай том харан Жунин руу ойртоход Жунин түүнийг "яв" гэх шиг гараараа дохилоо. Суран ч чимээгүй өрөөг орхив.
========================
Хэсэг суусны дараа Инбинь ухаан орсон мэт дээш босоод "ч-чи энд юу хийж яваа юм? чамайг дуудаагүй шүү дээ" гэсээр шууд загнаж хөөхгүй ч бас л шууд хүлээн авч зүрхэлсэнгүй.
Жунин инээмсэглэн "өчигдөр бялууны амт таньсан гэдэг гайхалтай мэдээг чинь сонсоод ирсэн юмаа. Гэхдээ өнөөдөр бүр ч сайхан зүйлийг харлаа шүү дээ. Бүх дурсамж чинь эргэж ирээгүй гэдгийг би мэднэ ээ, гэхдээ л бидний анх танилцсан түүхийг чи санасан байна. Би хязгааргүй их баяртай байна"
Инбинь "м-мэдээж тэр дурсамж орж ирсэн л дээ. Гэхдээ би сайн итгэхгүй байна. Үнэн гэж бодож байсан жинхэнэ амьдрал минь хормын дотор л төсөөлөл болчихсон шүү дээ. Тийм байхад энэ хальтхан үзэгдэх дурсамжууд ч бас үнэн зөвийг хэлэхэд хэцүү. Яг л жинхэнэ мэт бодитоор харсан бүх зүйл чинь зэрэглээ байсан гэдгийг мэдэх шиг л . . . яг одоо миний амьдрал бодит байдал зэрэглээ хоёрын дунд байна. Тийм болохоор би юунд итгэхээ үнэхээр мэдэхгүй байна. Энэ дурсамжуудыг үнэн гээд итгээд явж байтал дахиад л зэрэглээ байвал яах вэ? айж байна" гэсээр чимээгүй боллоо.
Жунин "ойлгож байна аа, бас чамайг төсөөлж байснаас минь ч илүү сайн байгаад би бахархаж байна" хэмээн итгэл дүүрэн харсаар нүүрэнд нь инээмсэглэл тодорлоо.
Инбинь бага зэрэг түгшсэн харцаар Жунин руу хараад "хэт их найдах хэрэггүй шүү. Би чиний хүлээгээд байгаа тэр хүн болж чадах үгүйдээ эргэлзэж байна" хэмээн үнэнээ хэллээ.
Жунин инээмсэглэн толгой дохиод "мэдэж байгаа, маш сайн мэдэж байна. Энэ удаад бүх зүйл өөр байгаа болохоор би ч бас чамд амлалт өгье. Өөрийгөө хэт их хүчлэх хэрэггүй, зүгээр л тайван бай. Би хүлээж чадна. Бас чамайг хүсэхгүй бол би юуг ч хүчлэхгүй" гэхэд
Инбинь сая л нэг инээмсэглэв.
Тэр толгой дохисоор "тэгье ээ сайхан санаа байна"
Жунин "өөдгүй динозавраас болж танилцсан хүүхдүүд гэхэд хоёулаа их сайхан өсөж торнисон байна шүү тийм ээ? чамайг хүчлэхгүй гэж амласан болохоор зүгээр л дахиад танилцахад болох байх, намайг Ким Жунин гэдэг. Динозаврын хохирогч" хэмээн инээмсэглэхэд
Инбинь хөнгөн санаа алдсаар "Пак Инбинь, бас нэг динозаврын хохирогч байх гэж бодож байна" хэмээн Жунины гараас барин инээмсэглэлээ.
Жунин "танилцсандаа таатай байна"
YOU ARE READING
/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]
Short StoryТүүнийг 5 настай гэсэн! Кайбинь цуврал үргэлжилсээр...