Жунин балмагдсан бололтой хэсэг азнаад "я-яагаад?" гэж асуухад
Инбинь зам руугаа хичээнгүйлэн ширтэх хэдий ч түүний анхаарал бүрэн төвлөрөхгүй байгааг хэн ч харсан илт. . .
"би ээж байж чадахгүй нь. . . би ээж байх ёсгүй хүн" гэх хариултыг өглөө.
Жунин "яагаад? та надад хайргүй болчихсон юм уу? би буруу зүйл хийгээ юу? өчигдөр зөвшөөрөлгүй компьютерыг чинь асаасан гээд уурлачихсан юм уу?" хэмээн ар араас нь асууна.
Инбиний хоолой бага зэрэг сааралтан "үгүй ээ, тийм биш. Чи дэндүү сайн хүүхэд, харин би ээж байхад тохирохгүй. Би маш муу хүн"
Жунин "та муу хүн биш ээ, би танд маш их хайртай. Ганцхан тантай л баймаар байна"
Инбинь "тэгж болохгүй ээ, болохгүй"
Жунин "ЯАГААД?. . .ЯАГААД?. . . ЯАГААД?"
Инбинь "УЧИР НЬ ЧИ ХҮҮХЭД ШИГ САНАГДАХГҮЙ БАЙНА!" хэмээн өөдөөс нь ориллоо.
Жунин хөшсөн мэт хэсэг чимээгүй явлаа.
Инбинь харин бугласан сэтгэлээ нээв гэмээр "хамт байх тусам том хүн шиг санагдаад, чамаас мэдэрдэг мэдрэмжүүд ч өөр болоод байна. Бас хачин зүүд зүүдлээд-"
Жунин "ээж-"
Инбинь "мэдээж чиний буруу биш ээ, би л ээж байхад тохирохгүй хүн гэсэн үг. Чамайг буцааж хүргэж өгнө. Магадгүй чамд надаас сайн ээж хэрэгтэй байх"
Жунин дахиж юм дуугарсангүй доош ширтсээр чимээгүй явна.
Инбинь хааяа нэг хацрыг нь даган урсах нулимсаа хурдхан шударсаар тэд бараг л асрах газрын гадаа ирчихлээ.
Инбинь "намайг үнэхээр уучлаарай"
Жунин "..."
Инбинь "бүгд миний буруу"
Жунин ". . . "
Инбинь "б-бид ирчихлээ" хэмээн сулхан хэлээд асрах газрын хашаа руу орж зогслоо.
Шууд Жуниныг үлдээгээд явна гэж бодсон ч гар хөл нь хөдөлж өгсөнгүй. Машинаа зогсоогоод бараг хагас цаг орчим хөдөлгөөнгүй гацсан мэт суусаар өнгөрөөв.
Машины хаалга хаагдах чимээнээр байдгаараа цочин хажуу тийш харвал Жунин аль хэдийн буучихсан байв.
Инбинь "Ж-Жунин"
Жунин арын хаалгыг нээн цүнхтэй хувцсаа аваад "зүгээр дээ, та буух хэрэггүй. Би энэ хашаанд төөрөхгүй" хэмээгээд цааш эргэлээ.
Инбиний хоолой зангиран нулимс нь хурсаар "Жунин" хэмээн дахин нэг удаа дуудахад
Жунин эргэж харан инээмсэглээд "зүгээр дээ, та явж болно. Би танд гомдохгүй. Харин битгий ганцаардаарай. Номын санд өлгөөтэй байдаг хийл таных биз дээ? сонсож чадаагүй нь харамсалтай л юм. Хамгийн тансаг аялгууг та л тоглох байсан байх" гэж хэлээд яваад өглөө.
=====================Дүрэм ёсоор шинэ хэсэг орлоо^^
YOU ARE READING
/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]
Short StoryТүүнийг 5 настай гэсэн! Кайбинь цуврал үргэлжилсээр...