24. Чи яв. . .

2.2K 426 43
                                    

Бүх үнэнийг сонссон Инбинь хэсэг хугацаанд ганцаараа байхыг хүссэн болохоор эмч биеийн байдлыг нь шалгаад Жунины хамтаар өрөөнөөс гарлаа. . .

Эмчийн өрөөнд:

Жунин "тэр яаж байна? мэргэжлийн хүний хувьд та илүү ихийг хэлэх байх"

Эмч "суу л даа" хэмээн Жуниныг уриад өөрөө ширээнийхээ ард суулаа. Жунины түүнээс ирэх хариулт бүрийг амьсгаа даран хүлээнэ. Яг одоо түүний хувьд үгээр илэрхийлж боломгүй эгзэгтэй мөч ирээд байгаа билээ.

Эмч "яг одоогийн байдлаар бол түүний бие тун сайн байна. Магадгүй чамаас дахин салах тэр мөчдөө хаалттай байсан сэтгэл зүйд нь цав гарч эхэлсэн болохоор цочролд орсон байж мэднэ. Тэгээд л хоёр хоног ухаангүй байсан болов уу гэж таамаглаж байна. Азаар хүнд осол биш байсан тул бие мах бодийн хувьд одоо айх зүйлгүй дээ"

Жунин бага зэрэг инээмсэглэн "ашгүй дээ, баярлалаа"

Эмч "Харин хуучин өвчнийх нь хувьд бол илүү нааштай үр дүн харагдаж байна. Өмнө үнэнийг хэлэхээр шууд бухимдаж түүнээсээ болж ухаан алдаад эргээд ой санамж нь арчигддаг байсан бол сая үнэнийг сонсоод тэр харьцангуй тайван хүлээж авлаа. Бас ослын дараа ч чамайг санаж байгаа нь түүний хаалттай байсан сэтгэл зүй бага багаар нээгдэх боломж бий болсон гэж харж байна" гэв.

Энэ үг Жунинд яг л шагнал шиг сайхан сонсогдох агаад дэндүү их баярласандаа нүдэнд нь нулимс хуран "баярлалаа эмчээ, баярлалаа" хэмээн дахин дахин бөхийнө.

Эмч "надад баярлах юу байх вэ дээ, харин чи л түүний сэтгэл зүйд нэвтрэх аргаа тун сайн олсон байна. Сэтгэлийн шархыг нь хөндөхгүйгээр дурсамжуудаа эргүүлэн сануулах оролдлого хийж, тодорхой хэмжээнд түүнд ойртсон байна шүү дээ. Нэгэнт одоо бүх зүйл нааштай, бас Инбинь ч үнэнийг сонсоод авсан болохоор түүнийг ятгаж сэтгэл зүйн эмчилгээнд яаралтай хамруулсан нь дээр байх гэж бодож байна. Магадгүй энэ удаад сэтгэл зүйн эмчилгээ их тус болж мэднэ. Тэр хүчээр мартсан зүйлсээ эргэн санахад бэлэн болсон гэж бодож байна"

Жунины нүүрэнд томоос том инээмсэглэл тодрон "баярлалаа, үнэхээр их баярлалаа. Би Инбинийг ятгаад үзье" хэмээн бөхийсөөр өрөөнөөс гарлаа.

======================

Жунин шууд Инбиний өрөөнд орж чадсангүй. Ганцаараа байхыг хүссэн болохоор хэсэг зуур өрөөнийх нь гадаа хүлээлгийн сандал дээр суулаа.

Гэтэл Инбинь орж ирэхийг дохин гараараа дуудах нь тэр.

Жунин ч хурдхан өрөөнд оров.

Жунин "сайн уу? биш ээ мэндэлчихсэн л дээ. Яаж байна? бие нь өвдөж байна уу? хоол идэх үү? өлсөж байгаа биз дээ?" гээд л баярлаж, сандрах хослон олон асуултыг ар араас нь унагаана.

Инбинь "эмчтэй ярилцсан уу? тэр юу гэж байна?" гэх тэс өөр асуултыг асуулаа.

Жунин "а-аа тийм ээ ярилцсан. Чиний биеийг тун сайн байна гэсэн. Одоо сэтгэл зүйн эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Тэгээд л өнгөрсөнд мартсан зүйлсээ санана гэсэн" хэмээн инээмсэглэхэд

Инбинь ямар нэг нүүрний хувиралгүй харж байснаа "санахыг хүсэхгүй бол яах вэ?" гэх нь тэр.

Энэ өгүүлбэр Жунины хувьд тун ч хүнд туссан тул хэсэгтээ л балмагдаад хариу хэлж чадсангүй.

Инбинь "хэцүү байсан болоод л мартсан байх, хэдий төсөөллийн амьдрал боловч надад таалагддаг. Тиймээс би одоогийн амьдралдаа үлдмээр байна. Чи яв. . . Бид дахиж уулзаад хэрэггүй байх. Миний хувьд бяцхан хүү минь байсан тэр Жуниныг л санамаар байна. Би эмчилгээ хийлгэхгүй" гэх хатуухан хариултыг өглөө.

/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]Where stories live. Discover now