Инбинь хэсэгхэн зуур болоод өнгөрсөн эсрэг тэсрэг олон сэтгэл хөдлөлүүдийн дараа өөртөө дахин хүлээлт үүсгэхгүйн тулд гадуур явахаар шийдэв.
Магадгүй шууд гэртээ харьчих юм бол шал хэрэггүй, дэмий гэж бодсон хэрнээ Жуниныг хүлээгээд байж мэдэх юм.
Эмэгтэй хүн гэдэг хэцүү, аман дээрээ зүгээр мэт үгсийг олон унагаадаг боловч сэтгэл дотор нь жижигхэн зүйлс ч утсыг нь хөндөн, сэтгэлийг нь эргүүлэх нь бий.
Явж болох олон газар байсан ч хэдий ч яагаад ч юм асрах газрыг чиглэн машинаа заллаа. Инбинь ч өөрийгөө хүчлэхгүй, бусад хүмүүс ч зөнд нь хаясан болохоор дурсамжаа эргэн санах талаар бодохоо болиод хэсэгтээ л явсан.
Гэвч өөрийгөө дурсамжаа санадаггүй дутуу хагас хүнээр мэдрэх хэнд ч хэцүү шүү дээ. Бусад бүх хүн мэдээд байхад чи л ганцаараа санахгүй бол хэчнээн аймшигтай.
Байнга илрээд байдаггүй ч Инбиний сэтгэлд үлдсэн бяцхан эмзэглэл энэ байсан юм.
Тэр ч бас хүн, дурсамж бүтэн энгийн нэгэн болохыг хүсэж байгаа. . .
=====================
Нэг л мэдэхэд асрах газрын гадаа ирсэн байлаа. Өөрийнхөө санасан цор ганц тод дурсамж болох Жунинтай анх танилцсан тэрхүү газар дахин очиход дурсамж нь илүү хүчтэй мэдрэгдэх шиг.
"Динозаврын хохирогчид" гэж зөөлөн шивнэн санаа алдсаар яг өөрийнхөө сууж байсан тэрхүү газартаа дахин суулаа.
Цор ганцхан санаж байгаа дурсамжаа дахин дахин бодсоор сууж байтал чихэнд нь хөгжмийн аялгуу алс сонсогдож эхлэхэд цочих маягтай эргэж харлаа.
Бүрэн санасан дурсамж биш хэдий ч энэ хөгжим хаанаас эгшиглэж байгааг өөрийн эрхгүй мэдэж байв. Асрах газрын хөгжмийн танхим. . . .Алсхан харагдах ганц цонх руу ширтэх зуур түүний толгойд дахин нэг дурсамж орж ирэв.
===========================
Дурсамж:
17 настай Инбинь. Хэдхэн сарын дараа 18 хүрч дасал болсон энэ газраас явна гэж бодохоор сэтгэлд нь бага зэрэг гунигтай. Хэдийгээр амьдрах орон гэр, эцэг эхийнх нь ослын даатгалаас үлдсэн мөнгө, багаас нь нээсэн тусгай хадгаламж гэх мэт нэг хэсэгтээ л амьдралд санаа зовох зүйлгүй баталгаат зүйлс олон боловч үүрнээсээ анх удаа нисэх гэж байгаа шувуу шиг л бага зэрэг айх мэдрэмж төрнө.
Үргэлж суудаг энэхүү хэсэгт бодолд дарагдсан маягтай сууж байх зуур асрах газрын хөгжмийн танхимаас төгөлдөр хуурын намуухан аялгуу бүр цаана бүдэг бадаг сонсогдоно.
YOU ARE READING
/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]
Short StoryТүүнийг 5 настай гэсэн! Кайбинь цуврал үргэлжилсээр...