19. Жаргалтай болгоод өгье

2.1K 388 55
                                    

Хальтхан дуг хийгээд сэрэх хоорондоо Жуниныг зүүдлэн сэрсэн Инбинь царай нь илт сандарсан бага зэрэг таагүй байдалтай харагдах ба буйдан дээрээс босохгүй хэсэг сууж байснаа "Жунин~ хүү минь" хэмээн зөөлөн дуудлаа.

Хариу байсангүй. . .

Гал тогоо руугаа орон аяга ус уугаад дээд давхарт гарч ирэн хамгийн түрүүнд Жунины өрөө рүү шагайсан хэдий ч тэр бас л байсангүй. Өөрийнхөө өрөө рүү нэг шагайгаад хамгийн сүүлд номын сантай өрөө буюу ажлын өрөө рүүгээ ороход Жунин компьютер асаачихсан ямар нэг юм хийн сууна.

Инбинь дөхөж очин хоолойгоо засахад, Жунин цочсон бололтой нэг том харснаа "у-уучлаарай ээжээ, би зүгээр л асааж үзсэн юм. Яг ч тоглоогүй шүү" хэмээн эгдүүтэй харах нь жинхэнээсээ л 5 настай жаахан хүү мэт.

Инбинь түүнийг ширтэн инээмсэглээд "би л муу ээж бололтой" хэмээн хөнгөн санаа алдлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Инбинь түүнийг ширтэн инээмсэглээд "би л муу ээж бололтой" хэмээн хөнгөн санаа алдлаа.

Инбиний бага зэрэг гунигтай гэмээр ширтэх нүдийг Жунин аль хэдийн анзаарсан бололтой "ээжээ та зүгээр үү?" хэмээн асуулаа.

Инбинь "т-тийм ээ зүгээр, мэдээж. . . тийм" хэмээн эв хавгүй хариулт өгөхөд

Жунин гараа дэлгэн "гунигтай байгаа чинь харагдаад байна, жаргалтай болгоод өгье" гэх нь тэр.

Жунин гараа дэлгэн "гунигтай байгаа чинь харагдаад байна, жаргалтай болгоод өгье" гэх нь тэр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Инбинь "з-зүгээр дээ, ээж нь гуниглаагүй" хэмээн хүчээр шахуу инээмсэглэхэд

Жунин толгой сэгсрэн босож ирээд Инбинийг энгэртээ наан зөөлөн тэвэрлээ. Инбинь түүнийг түлхэх гэтэл Жунин тэврэлтээ улам чангалан, илүү тухтай тэврээд "би хараад л бүгдийг мэднэ, намайг хуурах хэрэггүй" хэмээн Инбиний үсийг зөөлөн илбэнэ.

===========================

Бүтэн шөнөжин Инбинь унтаж чадсангүй. Орондоо хөрвөөж хэсэг хэвтээд эцэст нь шийдсэн мэт орноосоо босоод шууд л доош буун гал тогоо руу орлоо. . .

===========================

Жунин сэрэв үү үгүй юу дадал болсон зуршлаараа нүдээ бараг л аньсан чигтээ угаалгын өрөөг зүглэлээ. Шүд ам, гар нүүрээ угаан бэлэн болоод доош буухад амтат хоолны үнэр хамрыг нь мялаана.

Өөрийн эрхгүй инээмсэглэсээр гал тогоонд ороход ямар нэг баяр болох гэж байгаа мэт, зөвхөн Жунины дуртай зүйлсээр дүүрэн томоос том ширээ зассан байлаа.

Жунины нүд томрон "ээжээ~ энэ чинь?"

Инбинь инээмсэглэн "чамд бэлдсэн юм, суугаад хүссэн хоолоо ид"

Жунин "Вуаа~ ямар гоё юм бэ, өнөөдөр уг нь миний төрсөн өдөр биш юмсан. Гэтэл яг л төрсөн өдөр шиг байна" хэмээн инээмсэглэсээр хоол бүрээс шунаглан иднэ.

===================

Хооллож дуусаад сэтгэл хангалуун инээмсэглэн суух Жунин руу Инбинь ширтэж байснаа "цаанаа байгаа хувцсыг өмс, ээж нь машинд хүлээж байя" гэсээр шууд гараад явчихлаа.

Жунин бэлдэж тавьсан хувцсыг өмсөөд гэрээс гарлаа.

Машинд:

Жунин "бид хаа нэг тийш ээ явах гэж байгаа юм уу?"

Инбинь "тийм"

Жунин "хаашаа?" хэмээн инээмсэглэн эргээд хартал арын суудал дээр тавьсан цүнхтэй хувцсыг харав.

Жунин "энэ. . . миний хувцас юм уу?"

Инбинь "бид асрах газар руу явна" гэж хэлээд машинаа асаалаа.

/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]Where stories live. Discover now