Жуниныг явсны дараа Инбинь өөрийн эрхгүй асгартлаа уйллаа. Тэр Жунинд маш их хайртай. Гэвч энэ хайр нь ээж хүү биш өөр мэдрэмж өгөөд байгаа болохоор өөрийгөө маш ихээр үзэн ядаж байлаа.
Яг л гаж донтой муухай эмэгтэй мэт.
Бие нь том хэдий ч түүний өргөж авсан хүү шүү дээ.
Жуниныг алхам алхмаар цаашлах тусам Инбиний зүрх зүсэгдэх шахан өвдөх агаад юм харагдахгүй болтол бүрхэн ирэх нулимсаа дахин дахин шудран эцсийн удаа мэт Жуниныг нүд салгахгүй ширтэнэ.
Түүний сүүлийн инээмсэглэл, бас хэлсэн үгс аргадах мэт үгс боловч үнэн хэрэгтээ сэтгэлийг нь улам ихээр хөндүүрлэн өвдөхөд хүргэнэ.
===================
Нэлээд удаан уйлж суугаад бие нь маш их ядарсан болохоор гэртээ очиж хэвтэхээс өөр бодол толгойд нь орж ирсэнгүй.
Машин барьж явахдаа уйлахгүй гэсэндээ аль болох өөр зүйл бодох гэж хичээн явна.
Гэтэл нэг л мэдэхэд нүд нь бүрэлзэн толгойд нь Жунины хэлсэн үгс ээлжлэн орж ирнэ.
"танд хайртай. . . тантай л хамт баймаар байна"
"хамгийн тансаг аялгууг та л тоглох байх"
"битгий ганцаардаарай"
Толгойд нь хадах Жунины үгстэй хамт хяналтаа алдан машинаа хажуу тийш дарлаа. . .
Бүх зүйлс харанхуйлан анир чимээгүй болов.
===================
Хоёр хоногийн дараа:
Чих нь бага зэрэг шуугин, толгой нь жоохон өвдсөөр нүдээ аажуухан нээхэд эм тарианы сэхүүн үнэр тодоос тод. . .
Мэдээж хэрэг эмнэлэгт байгаа хэрэг.
Өндийх гэсэн ч бие нь их хөндүүр байсан болохоор зүгээр л толгойгоо хөдөлгөн өрөөг тойруулан харлаа.
Сувилагч бүсгүй "Пак бүсгүй. . . сэрчихсэн үү? миний үгийг сонсож байна уу?" хэмээн бүрэн ухаан орсон үгүйг шалгах мэт гараа нүднийх нь урдуур савлан хөдөлгөнө.
Инбинь "т-тийм ээ. . .би зүгээр"
Сувилагч "ашгүй дээ, би эмч дуудаад ирье" хэмээн цааш эргэхэд
Инбинь сувилагчийн цамцнаас зууран зогсоолоо.
Сувилагч "хэлэх зүйл байна уу?"
Инбинь "хүү. . . хүү минь хаана байна? би хүүгээ ганцааранг нь үлдээчихсэн. Миний хүү" хэмээн хоолой нь зангирсаар дээш босох гэж хичээхэд
Сувилагч "өвчтөөн, тайван бай. . . та ингэж өөрийгөө хүчилж болохгүй. Би эмч дуудаад ирье бас таны хүү яасан тухай асуугаад өгье. Таныг найз залуу чинь эмнэлэгт авч ирсэн болохоор бид нарийн ширийн өөр зүйл асуугаагүй. Магадгүй хүүг чинь гэрт нь хүргэсэн байх" хэмээн инээмсэглэлээ.
Инбинь "я-ямар найз залуу?" хэмээн гайхан асуухад
Сувилагч "тэр залуу? . . . тэр өөрөө л таны найз залуу, асран хамгаалагч гэж хэлсэн шүү дээ. Биш хэрэг үү?" хэмээн хаалга руу заахад шилэн хаалганы цаана хүлээлгийн сандал дээр унтсан байгаа Жуниныг олж харлаа.
Инбиний нүд байдгаараа томорсоор "Ж-Жунин??"
===========================
Дүрэм ёсоор шинэ хэсэг орлоо^^
YOU ARE READING
/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]
Short StoryТүүнийг 5 настай гэсэн! Кайбинь цуврал үргэлжилсээр...