Өнөөдөр өглөө Суран нэлээд эрт ирсэн. Үүнд Жунин бага зэрэг гайхаж байлаа. Инбинь гадуур гарах гэж байгаа бололтой хувцсаа солин нүүрээ будсан байгаа харагдана.
Жунин түүнийг ажиглан зогсож байснаа "ээжээ та хаашаа явах гэж байгаа юм? удах уу?" гэж асуухад
Инбинь инээмсэглэн толгой сэгсрээд "үгүй дээ, ээж нь гарахгүй. Гэртээ байна"
Жунин "тэгээд яагаад?"
Инбинь "мм ээж нь ярилцлага өгөх гэж байгаа юмаа. Шинэ ном гаргах гэж байгаа болохоор... Бас ээжийнх нь хамгийн дуртай сэтгүүлч ирж ярилцлага авах болохоор их баяртай байна" хэмээн инээмсэглэлээ.
Жунин ч бас инээмсэглэн "амжилт"
Инбинь "баярлалаа, миний хүү ээжийнхээ ярилцлагыг дуусах хүртэл Суран эгчтэйгээ өрөөндөө тоглож байгаарай за юу" гэсээр Жунины үсийг илбэхэд
Жунин гарыг нь атган хацар дээрээ тавиад "тэгье ээ, ээжээ" хэмээн Инбинь рүү ширтэхэд Инбинь зүүдээ гэнэт санасан бололтой худлаа хоолойгоо засан гараа татаж авлаа.
==================
Ярилцлага нь эхэлсэн бололтой Суран Жуниныг өрөөнд нь саатуулах мэт олон янзын ном уншиж өгөн сууна.
Жунин лего тоглоомоо эвлүүлэн суух бөгөөд Сураны уншиж буй ном руу нь тийм ч их анхаараагүй харагдана.
Энэ байдал цаг гаран үргэлжлэхэд Суран өөрөө унтаад өгөх нь тэр.
Суран унтсан даруйд Жунин өрөөнөөсөө гаран доош буулаа. Ярилцлага зочдын өрөөнд хийгдэж байгаа бололтой сэтгүүлчийн асуулт сонсогдож эхлэхэд Жунин чимээгүй дөхөж очин өрөөний гаднаас нууцхан ажиглана. Залуухан эрэгтэй сэтгүүлч байгаа харагдана.
Сэтгүүлч "Пак зохиолчийн ном бүр нь шилдэгт багтдаг гэхэд болох байх. Шинэ номын талаар болон таны дараа дараагийн уран бүтээлүүдийн талаар их ярилцлаа. Төгсгөлд нь хувийн амьдралыг тань бага зэрэг сонирхмоор байна л даа"
Инбинь "Миний хувийн амьдрал их энгийн. Бас саяхан ээж болсон"
Сэтгүүлч "ээж?"
Инбинь "тийм ээ хүүхэд өргөж авсан юм. Их хөөрхөн хүүтэй болсон" хэмээн товчхон хариуллаа.
Сэтгүүлч "воаа~ залуухан зохиолч болохоор найз залуугийн тухай ярих байх гэж бодтол аль хэдийн ээж болжээ. Гайхалтай юмаа"
Инбинь "найз залуу байхгүй ээ"
Сэтгүүлч "хөөх тэгвэл таны зохиолд дуртай над шиг залууст бага зэрэг боломж байгаа юм байна тийм үү? үнэхээр сайхан ярилцлага өрнүүллээ. Тантай ярилцах их сайхан байлаа. Бичсэн номнууд шигээ гайхалтай бүсгүй байна" гэснээ, өрөөнд орж ирсэн Жуниныг харсан бололтой
"э-энэ?"
Жунин Инбиний дэргэд ирэн суулаа.
Инбинь бага зэрэг сандарсан бололтой "Жунин?"
Сэтгүүлч "хүүхэд өргөж авсан гэхээр. . . "
Жунин инээмсэглэн "тийм ээ"
Сэтгүүлч "өө уучлаарай, би буруу ойлгосон байж. Найз залуугүй нөхөртэй байжээ?"
Инбинь "тэр нөгөө. . . миний хүү-"
Жунин Инбиний хацрыг илбэн "хүү унтчихсан санаа зоволтгүй" хэмээн инээмсэглэлээ.
YOU ARE READING
/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]
Short StoryТүүнийг 5 настай гэсэн! Кайбинь цуврал үргэлжилсээр...