Инбинь их л яарсан шинжтэй дээрээс бууж ирлээ.
"Жунин хонгор минь, ээж нь гялс хэвлэх газар руу яваад ирье. Ээжийнх нь номонд асуудал гарсан гэнэ ээ. Хэвлэх газар ердөө хоёр гудамжны цаана байдаг болохоор хурдхан яваад ирнэ. Удлаа гэхэд л хагас цаг болох байх. Миний хүү хэсэгхэн зуур зурагтаа үзээд сууж бай тэгэх үү? Суран эгчийг нь дуудах гэсэн боловч чухал ажилтай гадуур явж байна гэнэ. Ердөө хэсэгхэн зуур л" хэмээн гуйлаа.
Жунин тоосон шинэгүй лего өрөн суух ба "тэгээ тэг. Өдөр болж байгаа болохоор би юунаас ч айхгүй" гэв.
Инбинь түүний үсэн дээр үнсээд
"сайн хүү, ээж нь удахгүй ээ. Бас гаднаас чинь түгжээд явлаа шүү. Хамгийн гол нь гал тогоонд орж хамаагүй юм залгаж болохгүй шүү за" хэмээн сануулаад яаран гарлаа.========
Амжилттай зарагдан хоёр дахь хэвлэлтэндээ ороод байсан ном нь гэнэт асуудал үүслээ гэж дуудсан тул Инбинь машинаа асаан яаран явна.
Дээрээс нь Жуниныг ганцааранг нь үлдээсэн болохоор бүр ч их яарч байлаа.
Азаар хоёрхон гудамжны цаана байдаг тул ядах юмгүй хурдан ирэв.
"Юу болсон бэ? Яахаараа хэвлэх ажлыг зогсоодог билээ" хэмээн асуусаар ороход
Хэвлэлийн газрын захирал "уучлаарай Пак зохиолчоо. Дүүргийн шүүхээс бидэнд мэдэгдэл ирээд хэвлэх ажлаа зогсоох гэж байлаа. Гэтэл Пак Инхэ зохиолчийн номтой таны номыг андуураад явуулсан юм шиг байна. Дөнгөж сая залруулга бичиг ирсэн. Одоо ямар ч асуудалгүй ээ" гэх нь тэр.
Инбинь "ашгүй дээ одоо тэгвэл ямар ч асуудалгүй биз дээ?"
Захирал "тийм ээ, та санаа зоволтгүй"
Инбиний санаа амарсан бололтой "ойлголоо, сайн ажиллаарай. Би гэр лүүгээ яарч байгаа болохоор ингээд явлаа шүү" гээд эргээд машин руугаа гүйлээ.
=============
Гэрийн зүг яаран хөдлөөд том
зам руу дөнгөж оров уу үгүй юу туслах замаас гэрлэн дохио зөрчин орж ирсэн машин Инбиний
машиныг мөргөчих нь тэр.Аюул учруулах хэмжээний хүчтэй биш боловч машиных нь арын гэрэл хагарсан байлаа.
YOU ARE READING
/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]
Short StoryТүүнийг 5 настай гэсэн! Кайбинь цуврал үргэлжилсээр...