11. Дуртай амттан

2.2K 381 80
                                    

Өнөөдөр Инбиний оюутан ангийн уулзалт болно. Сурантай хамт явах тул хийх бэлтгэл их байлаа.

Хамгийн том бэлтгэл нь мэдээж Жуниныг асрах асрагч хэрэгтэй. Дурын асрагч хөлслөх газар руу залгах боломжгүй. Насанд хүрсэн том залуу шиг харагдах хүүг нь зөвөөр хүлээж авахгүй нь ойлгомжтой. 

Хэрхэн шийдэхээ бодож бодож асрамжийн газрын захирал руу залгалаа. Магадгүй ганц тусалж чадах хүн нь тэр байх.

Утсаар өөрийнхөө шалтгааныг тайлбарлан гуйхад захирал ашгүй нааштай хүлээж авсан бөгөөд орой асрагч явуулна хэмээн тохирлоо.

===========

Инбинь оройны уулзалтдаа 
зориулан усанд орж биеэ бэлдээд өмсөх даашинзаа сонгон өрөөндөө чамгүй удаан хугацааг өнгөрөөлөө.

Жунин ганцаараа тоглосоор уйдсан бололтой өрөөний хаалгаар шагайлаа.

Инбинь "өө миний хүү өлсөж байна уу? Ээж нь орой найзуудтайгаа уулзах болохоор өмсөх хувцсаа бэлдээд бүр цаг анзаарсангүй" хэмээн барьж байсан даашинзаа тавиад хаалга руу зүглэв.

Жунин "зүгээр дээ би өлсөхгүй байна. Бас сая хөргөгчид байсан талх жимсний чанамал идчихсэн" 

Инбинь санаа нь амарсан бололтой инээмсэглээд "сайн хүү шүү, ээж нь өнөөдөр жоохон завгүй байгаа болохоор хүүдээ анхаарал сайн тавьж чадахгүй нь үнэхээр уучлаарай"

Жунин "зүгээр дээ, өнөөдөр найзуудтайгаа уулзаад санаа зовох зүйлгүй гоё хөгжилтэй байж байгаад ирээрэй, би хэрэг тарихгүй томоотой байна аа"

Инбинь Жунины хацар дээр үнсээд "баярлалаа, удахгүй асрах газраас асрагч ирнэ. Ээж нь хэт  их оройтохгүй ээ. Миний хүү асрагч эгчийгээ таних юм чинь хамтдаа тоглоод байж байгаарай"

Жунин инээмсэглэсээр толгой дохилоо.

Жунин "би танд даашинз сонгоод өгөх үү?"

Инбиний нүд бага зэрэг томорсноо "тэг л дээ"

Жунин орон дээр гарган тавьсан даашинзуудаас дэрвэгэр хормойтой богино хар даашинз сонгоод дээр нь савхин хүрэм өглөө.

Инбинь өмсөж үзэн толинд хараад "сайхан харагдаж байна, миний хүү яасан мундаг юм бэ" гэсээр толины урд эргэлдэн өөрийгөө харна.

/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]Where stories live. Discover now