Дэд гарчиг: Мартагдсан дурсамжууд
Жунин насанд хүрэхээс 6 сарын өмнө:
Инбинь амьдралд бие даан гараад хоёр жил болох гэж байна. Жунин ч насанд хүрэх дөхсөн тул тэдний ойр дотно харилцааг бодон асрах газраас Жуниныг 6 сарын өмнө явуулахаар шийдсэн ба энэхүү 6 сард Инбинь түүний асран хамгаалагч байх юм.
Захирлын өрөөнөөс инээмсэглэл дүүрэн гарсан хоёр бие биеэрээ тоглоом хийсээр чанга инээлдэн явна. Төд удалгүй машины зогсоолд ирэхэд
Инбинь "тэр машин шүү" хэмээн зогсоолын цаад захад байгаа жижиг цагаан машин руу заалаа.
Жунин "Вуаа манай туулай машин авчихсан юм уу? яах аргагүй том хүн болжээ"
Инбинь "мэдээж шүү дээ, жаалаа одооноос би чиний асран хамгаалагч тиймээс миний үгэнд сайн орно шүү" хэмээн сануулахад
Жунин "яахаараа дандаа хүнийг жаал, жоохон хүүхэд, дүү гэж байдаг юм?? бид өөр харилцаатай хүмүүс!"
Инбинь "Юуны чинь өөр харилцаа! жоохон юм байж дандаа том юм ярина. Чи бол миний хувьд үргэлж 5 настай жоохон хүүхэд за юу. Тэгээд л энэ 6 сар би чамайг асрах гэж байна" хэмээн дээгүүр харлаа.
Жунин "асрах гэнэ шүү, чи ямар миний ээж үү?"
Инбиний нүд томрон "ээж чинь болсон ч яадаг юм. Ер нь энэ 6 сарын турш би чиний ээж шүү! тиймээс хүндэтгэлтэй бай"
Жунин Инбиний дэргэд зэрэгцэн ирээд уруулаа мушилзуулан "та ээж байж үнэхээр жоохон юмаа. Надаас намхан" гэхэд
Инбинь "чи өөрийгөө толинд харсан уу? угаасаа үлэмж биетэй юм байж. Чамаас том ээж гэж юу байдаг юм? зүгээр ээжтэй болсондоо баярлаад дуугүй яв" гэсээр инээмсэглэн түрүүлээд алхлаа.
Жунин түүний араас очин хүзүүгээр нь тэврээд "үнэхээр л ээж юм бол хүүгээ үүр. Машин руугаа очихдоо ээждээ үүрүүлмээр байна" гэсээр зүүгдэх маягтай доош дарлаа.
YOU ARE READING
/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]
Short StoryТүүнийг 5 настай гэсэн! Кайбинь цуврал үргэлжилсээр...