29. Шинээр нээсэн хуудас

2K 364 25
                                    

Тэдний хамтдаа нээсэн шинэхэн хуудас тун таатай байгаа гэхэд болно. Инбинь ч учир зүггүй эсэргүүцээд няцаагаад байхгүй, Жунин ч түүнийг хүчлэхгүй маш энгийн бөгөөд тайван өдрүүд үргэлжилсээр. . .

Дурсамж дотроосоо дахин танилцсан тэдний харилцаа одоо л арай ойртож байгаа гэхэд болно. Инбиний хувьд Жуниныг байнга түлхэхгүй, мартах гэж хичээхгүйгээр зүгээр л энгийн танил мэт хүлээн авсан нь сэтгэлийн шаналлыг нь бага ч гэсэн дарж Жунинтай уулзахдаа эвгүй хөндий байх нь бага багаар арилж байгаа.

Бас хэн хэн нь ажил төрөлтэй хүмүүс тул долоо хоногийн пүрэв, ням гаригуудад л уулзана. Магадгүй байнга биш хааяа уулзаж байгаа нь тэдний шинэ харилцааг илүү тухтай, нааштай байлгаж байгаа ч байж мэднэ.

Тэд одоо яг л танилцаад удаагүй шинэхэн найзууд шиг болсон байлаа.

===========================

Пүрэв гариг. 15:30 минут.

Хаалга тогших чимээнээр түүнийг л хүлээж байсан мэт Инбинь хурдхан хаалга нээлээ.

Жунин сагстай жимс барьсан байх бөгөөд "өдрийн мэнд" хэмээн мэндэлсээр гэрт нь орж ирэв.

Инбинь "өдрийн мэнд, өнөөдөр бодож байснаас орой ирлээ. Ажилтай байсан юм уу?"

Жунин "тийм ээ, чиний хүү болж байх хугацаанд ажил нэлээд хуралдсан болохоор хийгээд л байна. Одоо л нэг жигдрэх шинжтэй"

Инбинь "ашгүй дээ, үнэндээ санаа зовж байлаа"

Жунин инээмсэглэн "таатай үг байна"

Инбинь "би хоол хийсэн, гараа угаачхаад ир"

Жунин "тэгье ээ"

Хэсэг хугацааны дараа:

Тэд хамтдаа ширээний ард өдөр тутмын яриа өрнүүлэнгээ хооллож байв.

Жунин "чиний хувьд?"

Инбинь "би юу?. . . юу л байв гэж дээ. Номоо бараг дуусаж байгаа. Бичих ажил дуусаж байгаа ч хянах, хэвлэх олон шат дараалал үлдсэн болохоор ажил дундрахгүй л байхдаа"

Жунин "энэ удаагийн чинь номыг их хүлээж байна" хэмээн инээмсэглэхэд

Инбинь "би ч гэсэн. . . бас их сандарч байна. Анх удаа ээж хүний талаас бичиж байгаа болохоор"

Жунин "зохиол дээрх хүүхэд чинь надтай бага ч гэсэн адилхан гэж найдаж байна"

Инбинь  доош ширтсээр "тийм ээ, чиний ярьдаг байсан хачин зүйлсийг заримыг нь оруулсан байгаа" хэмээн инээмсэглэв.

Жунин "хачин зүйлс?? нөгөө алим шиг мөөм гээд үү?" гэж асуухад

Инбинь "за арай ч дээ, юу гэж тийм юм оруулах юм. Битгий яриад бай. . . би одоо ч ичээд байдаг юм" гэсээр нүүрээ дарлаа.

Жунин "ахх~ таван настай Жунин байхад ч сайхан байжээ. Хүссэн л бүгдээ хийгээд л"

Инбиний нүд бага зэрэг томроод "Ким Жунин! наад бодол чинь бүр!"

Жунин мөрөө хавчин "би яасан гэж?"

Инбинь "тэр үед ч яах вэ хүүхэд гэж бодож байсан. Харин одоо хүүхэд биш гэдгийг чинь мэдсэн чинь яг л өөрийн мэдэлгүй бэлгийн дарамтад орчихсон юм шиг санагдчихлаа" гэсээр Жунин руу хачин харахад

Жунин нэлээд чанга инээгээд "тэгж яривал чи ч бас миний нөгөө-" гэхэд Инбинь хэлэх гээд байгаа зүйлийг нь ойлгосон бололтой ам руу нь шарсан мах хурдхан хийчихлээ.

Инбинь "х-х-хэн усанд оруулаад өг гээд байлаа даа, тэгээд ч тэр үед би чиний ээж байсан"

/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]Where stories live. Discover now