Инбинь харсан зүйлдээ болон сувилагчийн хэлсэн зүйлд сайн итгэж чадсангүй.
"т-та түүнийг дуудаад өгөөч" хэмээн гуйхад
Сувилагч "ойлголоо, эмчийг дуудахдаа түүнийг сэрээгээд өгье өө, тэр их баярлах байх. Хоёр хоног таны дэргэдээс холдоогүй. Санаан нь их зовсон харагдсан" хэмээн инээмсэглэсээр гараад явлаа.
Сувилагч өрөөнөөс гаран Жуниныг сэрээхэд Жунин итгэж ядсан байдалтай том харсаар өрөө рүү бараг л гүйх нь холгүй орж ирлээ.
Жунин юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байгаа бололтой "э. .. И-Инбинь? ашгүй чи сэргэлээ. . . хүнд бэртэл биш гэсэн атлаа сэргэхгүй болохоор чинь галзуурах шахаж байлаа. . . намайг таньж байна уу?" хэмээн асуулаа.
Инбинь "Жунин!! ээжийгээ юу юу гэнэ вэ?"
Жунины нүүрэнд инээмсэглэл тодрон "санаж байна. . . чи намайг санаж байна" хэмээн сэтгэл нь хөдөлсөн бололтой харц нь гэрэлтэн жаргалтай төрх илэрнэ.
Инбинь "чи чи л гээд байх юмаа"
Жунин "маш их санаа зовлоо" хэмээгээд дөхөж ирэн Инбинийг тэвэрлээ.
Инбиньд энэ тэврэлт таатай байсан тул Жунины үсийг илбэн "ээжийгээ уучлаарай, чамайг орхих ёсгүй байсан юм" хэмээн уучлалт хүсэн шивнэнэ.
Жунин дээш өндийн Инбиний хацар дээр үнсээд "би л харин чамайг ганцааранг чинь үлдээх ёсгүй байсан юм" хэмээн ширтэнэ.
Түрүүнээс хойш Инбинийг чи чи хэмээн дуудаж, бяцхан жаал биш том эр хүн шиг аашлах Жуниныг үгүйсгэх гэж хичээсэн ч хангалттай ихээр анзаарсан болохоор Инбинь хөнгөн санаа алдсаар ийн асуув.
"Хүүхэд биш тийм үү? гэхдээ яагаад? яагаад энэ бүхэн?"
Жунин Инбинийг ширтсэн чигтээ инээмсэглэн "тийм ээ, би хүүхэд биш" гэх нь тэр.
Хэдий ийм асуулт тавьсан ч одоог хүртэл эргэлзэж байсан Инбиньд энэ хариулт яг л цохиод авах мэт хүчтэй туссан юм.
Хоолой нь бага зэрэг чичрэн "я-яагаад? яагаад хүүхэд болсон юм? үнэнээ хэлэхгүй хэрэг үү?"
Жунин "саяхныг хүртэл би үнэнээ хэлэхээс айж байсан. Одоо бол чадна аа. Учир нь чи намайг мартаагүй"
Инбинь "мартаагүй?? . . . хэл л дээ. . . бүгдийг нь. . . ямар ч үнэн байсан би нүүр тулахад бэлэн байна" хэмээн энэ удаад нэлээд шийдэмгий төрхтэй Жунин руу харлаа.
Жунин "ойлголоо, бүгдийг нь яриад өгье"
YOU ARE READING
/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]
Short StoryТүүнийг 5 настай гэсэн! Кайбинь цуврал үргэлжилсээр...