Жунин "үнэнг хэлэхээс өмнө чамд анхааруулах зүйл байна"
Инбинь "юу юм?"
Жунин "миний ярих түүх, чиний мэдэх ёстой үнэн дунд чамайг цочирдуулж, магадгүй маш ихээр шархлуулах хэдэн зүйл бий. Чи тийм зүйлийг ч сонсож чадах уу?" хэмээн болгоомжлох маягтай асуулаа.
Инбиньд мэдээж юу юм бол гэх сониуч бодол байсан ч Жунины нухацтай харах харц түүнийг бага зэрэг айлгаж байлаа.
Хариулахгүй хэдэн секунд чимээгүй болоод "ч-чадна аа, чадах л ёстой. Энэ олон яагаад гэдэг асуултын хариултыг авмаар байна" хэмээн хариуллаа.
Жунин Инбиний гараас атган "Юуны өмнө чиний мэдэх ёстой хамгийн том үнэн бол би чамд хайртай гэдэг үнэн. Энэ ээж хүүгийн хайр, эсвэл ямар нэг тоглоом биш. Яг жинхэнээсээ би чамд хайртай. Миний эмэгтэй, миний Инбиний чинь хувьд чамд хайртай. Маш их. . . "
Инбинь юм дуугарсангүй чимээгүй ширтэнэ.
Жунин "Би чамд маш их хайртай. Чи миний хувьд бүх зүйл минь. Надад байгаа ертөнц бол чи. Бидний ертөнцөд чи болон би л байдаг. Өөр хэн ч байхгүй"
Инбинь "юу гэсэн үг юм?"
Жунин "бид хоёулаа өнчин. Гэрэлт солонго асрах газар бол бидний өсөж том болсон гэр орон" гэх итгэмээргүй боловч аймшигт үгийг хэлэв.
Инбинь толгой сэгсрэн "б-байж боломгүй юм. Надад аав ээж бий! мэдээж байнга уулзаад байдаггүй ч тэд минь амьд" хэмээн няцаалаа.
Жунин хөнгөн санаа алдаад "амьд юм бол аав ээж чинь одоо хаана амьдардаг юм?" гэж асуухад
Инбинь "т-тэр нөгөө. . . нөгөө. . . тэд манай"
Жунин "тэдний амьдардаг байсан гэрт одоо чи амьдарч байгаа" гэх хатуу үнэнийг хэлэхэд
Инбиний нүдэнд нулимс хуран "үгүй ээ, тийм биш. . . тэд амьд шүү дээ. Манай гэр,, , тэднийг хаяг бол. . . хаяг нь нөгөө" гэсээр өөрийн бодолд байгаа үнэн, Жунины хэлсэн үнэн хоёрын дунд төөрөлдөж эргэлзсэн мэт дахин дахин уртаар амьсгаадан илт таагүй байдал үүсэх нь тэр.
Жунин Инбинийг тэврээд "тайвшир. . . ойлгомжгүй хэцүү байгааг мэдэж байна. . . тайвшир" хэмээн зөөлөн шивнэнэ.
Инбинь хэсэг давчдан хэвтээд аажмаар зөөлрөх агаад хоолой нь зангиран нулимс нь цийлгэнэн "т-тэд үхчихсэн юм бол. . . яаж?? яаж тийм зүйл болсон юм?" хэмээн уйллаа.
YOU ARE READING
/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]
Short StoryТүүнийг 5 настай гэсэн! Кайбинь цуврал үргэлжилсээр...