6. Үнэг шиг охид

2.2K 371 28
                                    

Долоо хоног шахуу засвар хийсний үр дүнд өнөөдөр Жунины өрөө бэлэн боллоо. 

7 хоног хамт унтаж, хамт хооллож, ярилцаж, тоглож олон зүйлсийг хийсэн болоод ч тэр үү Жунин 
жинхэнэ хүүхэд мэт дотно санагдах болсон байлаа.

Инбинь хүүтэйгээ хамт хүнсээ цуглуулж ирэв. Дэлгүүрт хоёр цаг гаран явсан болоод ч тэр үү хэн хэн нь халууцаж ядарсан харагдана.

Жунин "ээж . . Ээж ундаа ууя" гэсээр бага зэрэг амьсгаадан сууна.

Инбинь түүнд жүүс аягалан өгөөд "олон юм зөөгөөд ядарчихсан уу?" хэмээн толгойг нь илэхэд

Жунин толгой сэгсрэн "зүгээр дээ, би чинь энэ гэрийн ганц эр хүн нь" хэмээн мундаг царайлна.

Инбинь инээмсэглэсээр "тийм ээ мундаг эр" хэмээн сайшаав.

Үнэндээ Жунины бие том хүнийх болоод ч тэр үү хүчтэй байсан тул дэлгүүрээс авсан бүх хүнд зүйлийг тэр өргөсөн юм.

Тэд хэсэг амраад Инбинь өрөөг нь санасан бололтой "Жунин~аа өрөөгөө үзэх үү? чиний өрөө бэлэн болсон" гэж хэлэхэд

Жунины нүд сэргэн "миний баавгайтай өрөө юу? Ор нь шүүгээ нь том биз дээ?" хэмээн догдлонгуй 
хэлэв.

Инбинь толгой дохиод "явж үзье" гээд Жуниныг хөтлөн дээш гарлаа.

Өнгөрсөн 7 хоногийн турш айгаад байна гээд Инбиньтэй унтаад байсан болохоор өрөөг нь өөрчлөхдөө өөрийнхөө өрөөний дэргэд байдаг өрөөгөөр сольсон юм. Хажууд нь байвал айлаа гэж гүйхгүй гэж бодсондоо тэр л дээ.

Өрөөний хаалгыг нээн "чиний өрөө, бас маш олон баавгайтай" хэмээн танилцуулахад

Жунинд үнэхээр таалагдсан бололтой нүд нь томорсоор "ХО~ энэ лав дэлхийн хамгийн шилдэг өрөө байхаа" хэмээн орилсоор орон дээр очин үсэрч эхэллээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жунинд үнэхээр таалагдсан бололтой нүд нь томорсоор "ХО~ энэ лав дэлхийн хамгийн шилдэг өрөө байхаа" хэмээн орилсоор орон дээр очин үсэрч эхэллээ.

Инбинь түүнийг харан хэсэг зогсоод "ээжийнх нь өрөө яг хажуу талд байгаа. Тиймээс өнөөдрөөс өрөөндөө унтаарай" гэхэд

Жунины инээмсэглэл аажмаар арилан орон дээрээ үсрэхээ болиод "з-заавал энд унтах юм уу?" гэж дургүй байгаа шинжтэй хошуугаа унжуулсаар асуулаа.

Инбинь түүний дэргэд очин орон дээр нь суугаад "ийм гоё том ортой болсон хүү чинь ганцаараа унтдаг байхгүй юу, тэгээд ч манай Жунин 
ямар өндөр, ямар хүчтэй мундаг хүү билээ дээ" хэмээн аргадах маягтай
 хэлэхэд

Жунин доош ширтэн хуруугаараа оролдсоор "та намайг унтуулж өгнө биз дээ? үлгэр уншиж өгөх үү? Бас. . .бас. . .хааяа том мангас айлгах юм бол тантай хамт унтаж болох уу?" гэж асуув.

Инбинь "мэдээж шүү дээ, ээж нь шөнө бүр үлгэр уншиж өгнө. Бас яг хажуу талын өрөөнд ээж нь унтах болохоор айх зүйлгүй"

Жунин итгэл муутайхан толгой дохилоо.

=============

Шөнө унтах цаг болоход Инбинь 
гэрийнхээ номын санд байгаа үлгэрүүдийг барьсаар Жунины 
өрөөнд орлоо.

Жунин аль хэдийн унтлагын 
хувцсаа өмсөн орондоо орсон байв.

Инбинь "ээж нь гэртээ байгаа бүх үлгэрээ аваад ирлээ. Байгаа хэд нь ихэвчлэн гүнжтэй л үлгэр байна. Дараа нь өөр гоё үлгэрүүд авч өгнө өө"

Жунин "за" инээмсэглэн хэвтэнэ.

Инбинь "эрт урьд цагт нэгэн үзэсгэлэнт гүнж~" хэмээн үлгэрээ уншиж эхлэв.

Үлгэр эхлэхээс дуусах хүртэл анхааралтай сонссон Жунин нойр нь хүрэх бус харин ч сэргэг харагдана.

Инбинь "за дууслаа, чамд таалагдсан уу?"

Жунин тоомжиргүй гэмээр толгой дохиод "дажгүй л юм. Гэхдээ бодит амьдралаас хол л юм" гэх нь тэр.

Инбинь "яагаад?"

Жунин "гүнж арай л хэтэрхий сайхан сэтгэлтэй юмаа. Дээрээс нь хорвоод байхгүй хөөрхөн хүүхэн гээд байгаа шүү. Бодит байдал дээр бол өөр шүү дээ. Хөөрхөн охидын ихэнх нь арьс нөмөрсөн үнэг л байгаа" гэсээр сүрхий харав.

Инбинь "юу?? Яагаад тэгж бодсон юм?"

Жунин "Тэгү ах хэлж өгсөн юмаа. Хөөрхөн охин бүр царай шигээ сайхан ааштай байдаггүй гэж. . . Нэг үйлдлийн цаана өөр юм нуусан 
үнэгнүүд байдаг гэж хэлсэн" гэх нь тэр.

Инбинь багагүй гайхсан ч "Тэгү ах чинь муухай зүйл ярьсан байна шүү дээ. Охидыг тэгж муухайгаар бодож болохгүй шүү. Охин бүр өөр өөрийн гэсэн сайн талтай байдаг юм" гэхэд

Жунин хоёр гараа толгойнхоо ард салаавчлан хэвтээд "хүүхнүүд болсон хойно бие биеэ өмөөрөх нь аргагүй л дээ. Гэхдээ би өөрөө ч бодит байдал дээр үнэг шиг охидыг харсан хүн шүү. Бас Тэгү ах худлаа хэлдэггүй юм. Тэр бүр 10 настай гээд л бод. Бараг л том хүн болсон гэж байна лээ. Тэр нь ч бараг үнэн байхаа, үнэхээр мундаг" гэж их л бардам хэллээ.

/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]Where stories live. Discover now