18. Хэн ч хэрэггүй

2.3K 410 40
                                    

Жуниныг ийн хэлэхэд сэтгүүлч бага зэрэг бантсан байдалтай дээш босон "з-за ингээд явъя даа, гэр бүлийн чинь талаар буруу ойлгосон байна өршөөгөөрэй. Нийтлэл маань дараа долоо хоногт гарна шүү" хэмээн бөхийлөө.

Инбинь ч бас эвгүй байдалд орсон тул бага зэрэг сандарсаар дээш босон бөхийв.

Сэтгүүлчийг үдэж өгөхөд ч бас Жунин Инбиний мөрөөр тэврэн хамт явна.

Гэрийн гадаа:

Сэтгүүлч "сайхан ярилцлага боллоо, маш их баярлалаа" хэмээн инээмсэглэсээр толгойгоо үл ялиг бөхийлгөнө.

Инбинь "танд ч бас маш их баярлалаа"

Сэтгүүлч "баяртай" гээд эргэхэд

Инбинь "х-хүлээгээрэй"

Сэтгүүлч "мм?"

Инбинь "юу. . . нөгөө хувийн амьдралын маань хэсгийг хасаж болох уу? үнэндээ би хувийн амьдралаа дэлгэх тийм ч дуртай биш л дээ" хэмээн үгээ зөөж ядан хэлэхэд

Сэтгүүлч "за тэгье дээ, та тэгж хүсэж байгаа бол" гээд яваад өглөө.

Түүнийг явсны дараа Инбинь Жунин руу нүдээ нарийсган ширүүн хараад "бяцхан залуу минь яг одоо дагаад яв" хэмээн ширүүлэв.

Жунин харин тоосон шинжгүй мишээсээр Инбинь араас гэр лүүгээ орлоо.

Гэрт:

Инбинь ташаагаа тулан зогсоод "Жунин! яаж байгаа чинь энэ вэ? ээж нь чухал ажилтай байхад чинь гэнэт гарч ирээд . . . хүү унтсан гэнэ ээ? . . . ээж нь чамайг найз залуу болж жүжиглээд өг гэж хэлээгүй биз дээ?" хэмээн зэмлэхэд

Жунин нүдээ эргэлдүүлэн гэмгүй царайлсаар "тэр сэтгүүлч ах чинь муу хүн шиг л байсан даа. Таныг найз залуугүй гэсэн чинь баярлаад байсан шүү дээ" гэв.

Инбинь "тэгсэн ч гэсэн том хүмүүс ярилцаж байхад тэгж орж ирж болохгүй шүү дээ"

Жунин "яасан? тэр ах танд таалагдаад байгаа юм уу?"

Хүүгийнхээ гэнэтийн асуултад бага зэрэг цочсон гэмээр том харснаа "я-яг ч тийм биш л дээ"

Жунин "худлаа яриад л. . . та түүнтэй сээтэн хаяхыг хүсэж байж тийм үү?" гэх улам гүнзгий асуултыг асуулаа.

Инбинь нэлээд ичсэн харагдах бөгөөд "Жунин!! хаанаасаа ийм үг сурчихдаг байна аа? с-сээтэн хаях гэнэ шүү. . . тэгээд ч аав өргөж авмаар байна гээд байсан нь хэн билээ дээ" хэмээн доош харахад

Жунин доош тонгойн Инбиний нүүрэнд тулж ирээд "аав, найз залуу ер нь хэн ч хэрэггүй, надад зөвхөн та л байхад хангалттай" хэмээн хамар дээр нь үнсчихээд яваад өгөв.

Инбинь ичиж, гайхах, сандрах олон мэдрэмж холилдож байсан тул яахаа мэдэхгүй нүд нь эргэлдсээр "вүүү. . . .э-энэ хүүхэд чинь бүр. . . " гэсээр хэлэх үггүй болсон мэт чимээгүй боллоо.

/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]Where stories live. Discover now