25. Чиний эзгүй орон зай

1.9K 369 27
                                    

Хатуухан үгээр Жуниныг хөөж явуулсны дараа Инбинь эмнэлэгт дахин хэд хоног хэвтээд эмнэлгээс гарлаа.

Энэ хугацаанд мэдээж Жунин ирээгүй.

Инбинь амьдралынхаа гашуун үнэнийг мэдсэн ч бүх зүйлсийг хуучин шигээ байлгахыг хүссэн болохоор зүгээр байгаа мэтээр инээмсэглэсээр энгийн амьдралдаа орсон юм.

========================

Эмнэлгээс гарсан эхний өдөр:

Инбинийг гэрт нь авч ирсэн Суран үл ялиг санаа алдсаар "үнэхээр түүнийг явуулчих юм уу? огт холбоо барихгүй гэж үү?"

Инбинь "хэнийг?" хэмээн юу ч болоогүй мэт асуулаа.

Суран "хэнийг яриад байгааг минь мэдсээр байж ингээд л байх уу? бүгдийг мэдчихсэн байж" хэмээн тулгахад

Инбинь юмаа янзлах зуураа "Жунин манайд байх боломжгүй болсон нь харамсалтай. Тэр уг нь их сайн хүү юмсан. Би л ээж болоход бэлэн биш байж" гээд л яг л үнэнийг сонсоогүй мэт аашилна.

Суран "Инбинь!"

Инбинь "одоо чи яв даа, би ганцаараа баймаар байна" хэмээн яриаг дуусгав.

============================

Хоёр хоногийн дараа:

Суран "өдрийн мэнд, шинэ зохиолоо бичээд л байна уу?" хэмээн инээмсэглэн шагайхад

Инбинь бичиж буй зүйлдээ хэт орсон болоод ч тэр үү орж ирэхийг дуудан гараараа дохиод илүү зүйл дуугарсангүй.

Суран "чамайг бүр яг ингээд ухаан жолоогүй байгаа гэж мэдсэн юмаа. Үүнийг ид" гэсээр жижигхэн бялуу түүний дэргэд тавилаа.

Инбинь сая л хийж байсан зүйлээ орхиод "баярлалаа, үнэхээр их өлсөж байлаа" хэмээн бялууг амтархан иднэ.

Суран "номоо бичих чухал ч гэсэн биеэ бодох хэрэгтэй, осолд ороод хэд хонож байгаа билээ дээ"

Инбинь "осол ч гэж дээ, зүгээр л замын хажуу руу гараад зогсчихсон гэсэн биз дээ?"

Суран "тэгсэн ч гэсэн! осол бол осол"

Инбинь инээмсэглэн "ойлголоо"

Суран "Жунин-"

Инбинь "тэр хүүхдийг мартахаар шийдсэн гэж хэлсэн биз дээ? битгий дусаад бай!" гэсээр өрөөнөөс гараад явчихлаа.

========================

Жуниныг зүүдлэн нойрноос сэрсэн Инбинь нойр нь хулжсан бололтой нэлээд удаан тийчилж хэвтлээ.

Эцэст нь дээш босон "шал хэрэггүй зүүд" хэмээн амандаа бувтнасаар орны дэргэд байх шүүгээнээс нойрны эм хоёрыг давхарлан уугаад эргээд орондоо орон нүдээ анилаа.

==========================

Эмнэлгээс гараад хоёр долоо хоног өнгөрөв:

Суран "бялууны хүүхэд байна уу?" хэмээн чанга орилсоор гэрт орж ирлээ.

Инбинь "байна байна" хэмээн инээмсэглэсээр бялууг тэсэн ядан хүлээж байсан мэт Суранаас хурдхан авлаа.

Инбинь бялууг амтархан идэх зуур Суран "чи бүр бялуун идэштэн болжээ. Өөр юм идээч ээ"

Инбинь "энэ үнэхээр амттай юмаа, татгалзаж чадахгүй байна. Магадгүй сэтгэл зүйн хямралаа амттанаар дарах нь хамгийн сайн арга байх" гэсээр том томоор нь амандаа хийнэ.

Суран хөнгөн санаа алдаад "уг нь амттан биш, эмчид очсон бол-"

Инбинь хөмсөг зангидан "дахиж ийм зүйл ярих хэрэггүй гэж олон удаа хэлсэн байхаа? би сонголтоо хийчихсэн! дахиж түүнийг дурсах гэж байгаа бол ирээд хэрэггүй шүү. Одоо чи яв" хэмээн муухай аашилсаар яваад өгөв.

===========================

Суран олон удаа ятгах гэж оролдоод үнэхээр дийлээгүй болохоор яах ч аргагүй болон чимээгүй орхихоор шийдэв. Жунин өдөр бүр Суран дээр ирж Инбиний ямар байгааг асуух хэдий ч түүний авах хариулт дэндүү хэрцгий.

"Инбинь бүрэн мартчихсан мэт л байна" гэх сэтгэл өвтгөм хариулт л түүнд ирнэ.

========================

Шөнө дунд 03:24 минут. . .

Нойрны эм уугаад ч унтахгүй болсон Инбинь шөнийн уртыг аргацаах гэсэн мэт гэрээрээ чимээгүй алхсаар Жунинтай хамт байсан өрөө бүрээр шагайн, ээж нь байсан цаг хугацаагаа эргэн бодсон.

Хамгийн сүүлд Жунины өрөөнд орж ирэн орон дээр нь суугаад хөнжлийг нь зөөлөн илбэхдээ "Чиний эзгүй орон зай, ийм хүйтэн байна гэж бодсонгүй" хэмээн шивнэх төдий зөөлөн хэллээ.

/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]Where stories live. Discover now