35. Зүүд биш

1.8K 342 28
                                    

Аав нь болон ярьж өгсөн үлгэртэй хамт Инбиний шинэ зорилго, шинэ амьдрал эхэлсэн юм. Өдөр бүр хичээнгүйлэн сэтгэл зүйчтэйгээ ярилцаж, ховсоос эхлээд хийлгэж болох олон янзын эмчилгээ туршилтуудыг хийлгэнэ.

Мөн эмчийн зөвлөгөөний дагуу үлгэрт гардаг дурсамжууд нь өнгөрсөн жинхэнэ газруудад аль болох олон удаа очих ёстой байлаа.

Жунины түүнд зориулан хийж өгсөн үлгэр үнэхээр хайр татам, Инбинь бараг үг үсэггүй цээжилсэн хэрнээ өдөр бүр үлгэрээ уншина. Хэдийгээр жинхэнэ дурсамжаа бүрэн санаагүй боловч үлгэрт гардаг дурсамжуудаа дахин дахин унших нь яг л санасан мэт сайхан мэдрэмжийг өгдөг болохоор тэр байх.

=================

Сураныг Инбиний гэрийн гадаа ирэхэд Инбинь зөрөөд гарч таарав.

Суран "хаа нэг тийш ээ явах гэж байгаа юм уу?"

Инбинь "эмчид авсан байсан цаг маань урагшлаад гялс явахгүй бол болохгүй нь ээ. Найз нь бараг л хоцорч байна. Эмчилгээгээ дуусгаад дэлгүүр дээр нь яваад очъё за юу" хэмээн Сураны хацар дээр үнсээд яарсан шинжтэй машиндаа суулаа.

Найзыгаа ийм идэвхтэй эмчилгээ хийлгэж байгаад өөрийн эрхгүй баярлах Суран хөнгөн инээмсэглэл тодруулсаар эргээд дэлгүүр рүүгээ буцав.

=====================

16:40 минут. Жунины ажил дээр.

Хэдэн өдөр нойргүй суусан ажлаа дөнгөж дуусаад зураг авалтын баг хамт олноороо хөнгөн зууш идэнгээ маазраад сууж байв. Жунины зургийн багийн ажилчид ихэнх нь бүсгүйчүүд байдаг тул тэдний чанга инээд, аальгүй ярианууд үл тасарна.

Яг энэ үед "Ким Жунин" хэмээн түүний нэрийг дуудахад Инбинь зогсож байх нь тэр.

Жунин дахиад л буруу ойлгочих байх гэсэндээ "э-энэ чиний бодож байгаа шиг биш шүү, би үнэхээр завгүй байсан. Сая л нэг юм ажил дуусаж байна. Бас би тэдэнтэй-" хэмээн үгээ гүйцээж амжаагүй Инбинь гүйж ирэн түүний уруул дээр хэд хэдэн удаа дараалан үнсээд авлаа.

Жунин болон зургийн багийнхан бүгд гайхсан харагдана.

Жунин балмагдсандаа "б-би зүүдлээгүй биз дээ? олон хоног нойргүй яваад сэрүүн зүүдлээд байх шиг байна" хэмээн том нүдэлсээр Инбинь рүү ширтэнэ.

Инбинь түүний уруул дээр дахин нэг удаа үнсээд "зүүд биш ээ, энэ удаад жинхэнэ" хэмээн инээмсэглэв.

Жунинд баярлах, гайхах мэдрэмж нь дээд цэгтэй тулсан тул үг хэлж чадсангүй. Зүгээр л асуулт дүүрэн харцаар түүн рүү харна.

Инбинь яг л жоохон хүүхэд шиг доороо тогтож ядан зогсох агаад "би саначихсан. Мэдээж энэ олон жилийн дурсамжийг бүгдийг нь биш л дээ. Гэхдээ үлгэр дээр гардаг ихэнх дурсамжийг жинхэнээсээ саначихсан. Бүр хамгийн голыг нь хүртэл" хэмээн их л догдолсон байдалтай хэллээ.

Жунин итгэж ядсандаа "үнэхээр үү?? хамгийн гол нь гэж ямар дурсамж?" хэмээн асуухад

Инбинь бага зэрэг ичингүйрэн инээмсэглэсээр Жунины чихэнд ойртон "чамд хайртай гэдгээ саначихсан" гэх нь тэр.

Дэндүү удаан хүлээсэн, бараг л хүсэн мөрөөдөж байсан зүйл нь боловч ямар ч бэлтгэлгүй байхад нь гэнэт хэлсэн болохоор Жунин үнэхээр яахаа мэдэхгүй байгаа бололтой Инбинь рүү цоо ширтсээр хөдөлж ч чадахгүй зогсоно.

Инбинь харин эсрэгээрээ гэмээр дэндүү хөдөлгөөнтэй байх бөгөөд "саначихсан, яг ингээд санасан чинь үнэхээр. . . үнэхээр догдолмоор байна. . . хэдхэн хоногийн өмнө уулзсан гэдгээ мэднэ л дээ. Гэхдээ л дурсамж дотроо бол чи чамайг дэндүү их саначихсан юм шиг байна" хэмээн нүүр дүүрэн инээмсэглэсээр Жуниныг чанга тэвэрлээ.

Инбинь "санасан шүү хайрт минь❤️"

/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]Where stories live. Discover now