27. Санасан биз дээ?

2K 352 22
                                    

Инбинь муухан инээмсэглэсээр "ю-юу л байв гэж дээ, Жунинтай хамт иддэг байсан бялуу шиг юм л гэж хэллээ. Миний бяцхан хүү бялуунд дуртай байсан" гэсээр гар нь цаанаасаа удаашрах мэт ам руугаа удаанаар явуулсаар бялуунаас амсах төдий иднэ.

Суран "худлаа яриад бай! энэ бялууг чи яаж хүүтэйгээ идэх юм?" хэмээн ширүүнхэн асуухад

Инбинь доош ширтсээр "н-нээрээ идэж байсан санагдаж байна"

Суран "чи ямар нэг зүйл санасан биз дээ?"

Инбинь "үгүй ээ"

Суран "нэгт гэвэл чи Жунинтай идсэн бялуу биш харин Жунины хийдэг шиг байна гэж маш тодорхой хэлсэн. Хоёрт гэвэл энэ бялуу ямар нэг үйлдвэрийн, эсвэл дэлгүүрийн бялуу биш. Үнэхээр л Жунин чамд зориулж хийсэн юм. Чиний хамгийн дуртай амттан болохоор" гэтэл

Инбинь "худлаа" гэсээр зөрүү харлаа.

Суран "дурсамж чинь бүрэн ирсэн, дутуу ирсэн аль нь ч бай чи энэ амтыг санасан. Учир нь чи хамгийн сүүлд Жунинтай хамт осолд ордог өдрөө л идсэн болохоор. . . .ослоос хойш огт идээгүй байж байгаад үнэнийг мэдсэнийхээ дараа л идэж байна. Пак Инбинь! би бүгдийг мэднэ" хэмээн тулгалаа.

Инбинь "толгой өвдөөд байна. . . .яв!!!. . . ганцаараа баймаар байна" хэмээн бухимдсаар дээд давхар руу гүйгээд явчихлаа.

========================

Суран Инбиний гэрээс гарсан даруйдаа Жунин руу залган "тэр санасан. . . бялууны чинь амтыг санасан шүү" хэмээн баярт мэдээг дуулгасаар гэрийн зүг явж байгаа харагдлаа.

=======================

Маргааш өглөө нь Суран Жуниныг дагуулан шууд Инбиний гэрт ирэв. Гэвч өчигдөр хангалттай ихээр бухимдаад үлдсэн болохоор бага зэрэг санаа зовсондоо Жуниныг түр азнахыг сануулаад өөрөө эхлээд Инбинийг шалгахаар өрөө рүү нь явлаа.

Гэвч өрөөндөө байсангүй. Доор ч байгаагүй тул гайхсаар эргээд буух гэж байтал Жунины өрөөнд юм түжгэнэх чимээ гарна.

Хаалгыг аажуухан нээхэд Инбинь Жунины өрөөний эд зүйлсийг янзалж байгаа бололтой том том хайрцгуудад тавьчихсан тоглоомуудаас нь эхлээд хурааж байгаа харагдлаа.

Суран бага зэрэг гайхсан ч ийм зүйл хийж болохоор нөхцөл байдал байсан тул өрөөнд чимээгүй ороод "бүгдийг нь хурааж байгаа юм уу?" хэмээн зөөлөн асуув.

Инбинь түүн рүү ч харсангүй хичээнгүйлэн юмнуудаа янзлах агаад "тийм ээ, Жунин үүрд явсан. Ийм байхад өрөөг нь байлгаад байх утгагүй зүйл. Түүний тоглоом болон зарим эд зүйлсийг асрах газар хандивлахаар болсон. Өдөр ачилтын машин ирнэ" гээд л яарсан янзтай хурдан хурдан хөдөлнө.

/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]Where stories live. Discover now