Жуниныг ийн хэлэхэд Инбинь яах учраа олсонгүй. Үүрэх хэцүү байх хэцүү. Тэр үнэхээр тоглоогүй царайтай Инбинь рүү харна.
Инбинь хэсэгхэн зуур балмагдаад, төд удалгүй байдлыг эргүүлэх арга бодож олов.
Инбинь Жунины урд зогсоод "ойлголоо ээж нь чамайг үүрье, чи бодож байснаас минь жаахан бололтой. Ихэвчлэн 3 4тэй хүүхдүүд л ээждээ үүрүүлдэг юм. Гэхдээ зүгээр дээ, ээж нь чамайг нялхаараа гэдгийг ойлгож байна" гэхэд
Жунины нүд эргэлзсэн байдалтай бүлтгэнэж байснаа "ү-үгүй ээ би үүрүүлэхгүй!" гэх нь тэр.
Инбинь бага зэрэг жуумалзаад, эргээд гайхсан царай гарган "яагаад вэ? Ээж нь чамайг үүрэхэд бэлэн байна" гэхэд
Жунин дээгүүр харсаар "больж үз ээж минь. Миний үүрүүлдэг нас нэгэнт өнгөрсөн. Би 5 настай том шүү!" хэмээн бахтай нь аргагүй хэллээ.
Одоо ч энэ том залууг хүүхэд гэдэгт итгэж ядан байх хэдий ч түүний яриа, алхаа, биеэ авч яваа нь үнэхээр л жоохон хүүхэд мэт.
=========
Эцэст нь тэд гэртээ ирлээ. Ангайж унамаар том харш биш боловч ганц бие бүсгүйд хангалттай том гэмээр хоёр давхар байшин. Басхүү нэлээд эртний хийц харагдана. Магадгүй өнө удаан жилийг үдсэн болоод тэр байх.
Инбинь "гэртээ тавтай морил" гэсээр хаалга нээхэд
Жунины нүд томорсоор "хөөх энэ үнэхээр манай гэр юм уу? Ёстой том юмаа. Бас их гоё" гэсээр үүдний өрөөнөөс эхлэн зочдын өрөө, ажлын өрөө, хөгжмийн өрөө зэргээр дамжин гүйнэ.
Нас биед хүрсэн том залуу хаа сайгүй гүйх нь жаахан эвгүй боловч нөгөө талаас нь хараад үзвэл гэртэй болсондоо баярлан хөөрөх бяцхан жаалыг харж болно.
Жунины баяр баясал нэг хэсэгтээ л намдсангүй, гэрийг нь буулгах шахан тас түс хийсээр гүйж, үсэрч, орилж олон сэтгэл хөдлөлийг гаргана.
Түүнийг хүлээх зуураа цай жигнэмэг бэлдэж байсан Инбинь зочдын өрөөний жижиг ширээн дээр бэлдсэн зүйлсээ тавихтай зэрэгцэн Жунин ч өрөөнд орж ирэв.
Инбинь "гэр нь таалагдаж байна уу?" гэх асуулттай хамт Жуниныг буйдан дээр суухыг урив.
Жунины нүд одоо ч ийш тийш гүйх бөгөөд сэтгэл өндөр байгаа бололтой "тийм ээ маш их" гэсээр инээмсэглэв.
Инбинь инээмсэглэн "ашгүй дээ" гэхтэй зэрэгцэн
Жунин "аав хаана байгаа юм?" гэж асуух нь тэр.
Инбинь "ю-юу?"
Жунин "манай аав ямар хүн бэ? Тэр аварга том биетэй биз дээ? Түүнд буу байдаг уу? гэнэт зомби дайрах юм бол тэр тулалдаж чадах байх тийм үү? Би халк шиг том аавтай болмоор байна. Гэхдээ ногоон биш шүү" гэсээр Инбинь рүү харна.
Инбинь "а-аав гэж үнэндээ бол-" гэтэл
Жунин нүүрээ дарсаар хойш савж унан "ойлгомжтой, тэр тань шиг жижигхэн байх нь" гэсээр уртаар санаа алдлаа.
Инбинь "үгүй ээ чи-" гэтэл
Жунин дахин үгийг нь таслаад "ойлголоо, ойлголоо.... амьдрал ямар санаснаар болох биш дээ. Жижиг аав байсан ч болно. Би найзуудтай болохоороо түүнийг сантагын туслах одой гээд хэлчих болохоор та санаа зоволтгүй" гэх нь тэр.
Инбинь "юун одой вэ, нэгт гэвэл би намхан биш! Хоёрт чамд аав байхгүй" гэхэд
Жунины нүд томорсоор "яагаад?" гэж орилох шахан асуулаа.
Инбинь "зүгээр л байхгүй, тэгж ойлго"
Жунин хошуугаа унжуулан "тэгэхээр чинь муухай шүү дээ, та намайг өргөж авсан юм чинь өөрсдөдөө
зориулаад аав өргөөд авчих л даа" хэмээн үнэхээр гуйх мэт Инбинь
рүү харна.Инбинь бага зэрэг санаа алдаад "тэгж болдоггүй юмаа. Гэхдээ э-ээж нь хүүгээ сайн харж хандах болно за юу... чамд аавын хайр хэрэг болохгүй" гэсээр Жунины гараас атгахад
Жунин бодох мэт хэсэг чимээгүй
сууснаа, гэнэт инээмсэглэн "ойлголоо, тэгвэл би найзуудтай болохоороо аав чинь хаана байгаа юм? гэвэл ууланд зугаалж байгаад динозаврт идүүлчихсэн гээд хэлчихнэ за юу" гэсээр нүдээ ирмэлээ.Инбинь юу гэж хариулахаа ч мэдсэнгүй. . .
YOU ARE READING
/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]
Short StoryТүүнийг 5 настай гэсэн! Кайбинь цуврал үргэлжилсээр...