Инбинь юу гэж хариулахаа сайн мэдсэнгүй.
"Н-Нөгөө уг нь айх зүйл байхгүй шүү дээ" хэмээн гацаж үгээ зөөсөөр хэлэхэд
Жунин юм хэлсэнгүй Инбинь
рүү ширтэнэ.Инбинь ч бас түүний өөдөөс ширтэж байснаа хөнгөн санаа алдаад "за яах вэ, чамд ч бас дасахад хэцүү байгаа байх. Хамт унтаж болох юм" гэсээр
хөнжлөө сөхөхөд Жунин
хурдхан хөнжилд орж хэвтлээ.Хэдий хүүхэд гэх боловч томоос том эр хажууд нь хэвтэх бага зэрэг эвгүй. Инбинь хөдөлж чадахгүй дээш харан хэвтэж байтал
Жунин түүнийг тэврээд "сайхан амраарай ээжээ" хэмээн шивнэлээ.Инбинь хэсэгтээ л унтаж чадсангүй сэрүүн хэвтэв. Жунин харин тэр дороо л нам унтаад өгөх нь тэр.
==========
Нам унтаж байсан хоёрыг "Өө. . .биш ээ. . уучлаарай. . . Б-Би энд байхгүй шүү" хэмээн сандран өгүүлэх
Сураны дуу сэрээж орхив.Инбинь ч тэр дороо сэрлээ.
Жунин харин нойрмоглон хөнжилдөө шургав.Инбинь эвшээсээр дээш босон "хар өглөөгүүр хүн цочоогоод. Юу хийж яваа юм?"
Суран одоо ч Жунинаас харц салгаж чадахгүй гайхсан шинжтэй харж байснаа "хүүхэд өргөж авлаа гээд байсан, бэлгэнд нь нөхөр өгөө юу?" гэх ёгт асуултаар хариу барилаа.
Инбинь "тийм биш ээ доошоо бууж байгаад тайлбарлая. Түүний нойр ханаагүй бололтой" гэсээр
Сураныг түлхэн өрөөнөөс гаргалаа.Суран өрөөнөөс гарав уу, үгүй юу "юун залуу вэ? Зохиолын дүрээс өөр залуу мэдэхгүй гээд байсан хүн гэнэт царайлаг залуутай тэврэлдээд унтаж байхаар юу гэж ойлгох болж байна аа?" гээд л шалгааж эхэллээ.
Инбинь түүнийг түлхсээр доош буун "олон зүйл бодогдож байгааг чинь мэдэж байна. Гэхдээ бүгд чиний бодож байгаагаас тэс өөр. Үнэндээ тэр миний хүү байгаа юм" гээд Жуниныг өргөж авсан түүхээ ярьж өглөө.
Түүний ам руу орчих шахан сонсож байсан Суран "сайхан зохиол байна. Гэвч би зохиол бодит амьдрал хоёрыг ялгадаг хүн шүү. Найз залуугаа нуусныг чинь хараад дургүй хүрч байгаа ч гэсэн зохиомол дүр биш бодит сайхан залууг урхидаж чадсан чадварыг чинь үнэлээд уучилж байна. Одоо зүгээр үнэнээ хэл. Гэнэт хүүхэд өргөж авна гээд байсан. Найз залуу чинь дагавар хүүхэдтэй юм уу?. . .яаааг~ тийм байна тэ? Пак Инбинь" гэсээр нүдээ нарийсган чухал харна.
Инбинь "тийм биш гээд байхад чинь. Жинхэнээсээ би түүнийг өргөж авсан юм. Тэр таван настай" гэхтэй зэрэгцэн
"Сүү жигнэмэг авч болох уу?" гэсээр нүдээ нухлан нойрмоглон орж ирсэн Жунин хувцсаа өмссөн ч дотуураа подвалк өмсөхөө мартсан бололтой, цээж нүцгэн харагдана.
Инбинь "өө за одоохон, түр сууж бай" гэсээр сүү жигнэмэг бэлдэж өгөхөд
Жунин "би дээшээ гарч идлээ шүү, баярлалаа" гэсээр Инбиний хацар дээр үнсээд дээш өгслөө.
Жуниныг өрөөнөөс гарахтай зэрэгцэн Сураны нүд томорсоор "тэр таван настай гэж үү? Т-Тэр амттан шиг харагдах булчин нь хүртэл таван настай гэж үү?" хэмээн лавлан асуулаа.
Инбинь залхсан янзтай санаа алдсаар "тийм ээ, түүний түүхийг ярьж өгсөн биз дээ"
Суран "чи хаана очсон билээ? Халуухан хүүгээр үйлчилдэг бол би нэлээд хэдийг өргөж авмаар байна"
Инбинь "Суран! Битгий гаж донтон шиг аашлаад бай! Эвгүй гэдгийг нь мэдэж байгаа ч би дасах гэж хичээж байна"
Суран "гэхдээ л яаж ч бодсон"
Инбинь "Суран!"
Суран зальтай инээмсэглэл тодруулан "за за, дахиж ийм зүйл ярихгүй. Танай хал-. . . хөөрхөн хүүг харсан чинь бүр ийм хүүхдүүдийг тусгайлан асардаг асрамжийн газар нээмээр санагдчихлаа"
Инбинь "болиоч дээ"
Суран тас тас хөхөрсөөр "за за, би ч гэсэн дасна гэж найдаж байна. Завгүй үед чинь харж өгч байна аа" гэхэд
Инбинь хачин харсаар "эргэлзэж байна шүү"
YOU ARE READING
/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]
Short StoryТүүнийг 5 настай гэсэн! Кайбинь цуврал үргэлжилсээр...