2. 5 настай

2.5K 388 26
                                    

Инбинь болоод байгаа зүйлийг хэсэгтээ л ойлгосонгүй. Гайхах, сандрах, эргэлзэх мэдрэмж холилдон Жунин руу нэг, захирал руу нэг харна.

Захирал юу ч болоогүй мэт инээмсэглэсээр "танилц, хүү чинь" гэв.

Инбиний нүд томорсоор "э-энэ залуу юу?" хэмээн Жунин руу заалаа.

Жунин гэмгүй инээмсэглэл тодруулан "сайн уу ээжээ" гэж хэлэхэд Инбинь бараг л ухаан алдчихсангүй.

Инбинь "г-г-гэхдээ та түүнийг 5 настай гэсэн биз дээ? Э-Энэ залуу чинь бараг 25 юм шиг харагдаж байна. Урд нь байсан хоёрын тоог нь мартчихсан байна л гэж битгий хэлээрэй дээ" 

Захирал инээмсэглэн "бага зэрэг цочирдсон бололтой"

Инбинь "бага зэрэг ээ? Их.... маш маш маш их зэрэг" гэсээр хөмсөг зангидлаа.

Захирал "Жунин хонгор минь түр гарч байх уу? Захирал багш нь ээжтэй нь ярилцах зүйл байна" хэмээхэд

Жунин "ойлголоо" хэмээн гарах гэж байснаа Инбинь рүү харан "төсөөлж байснаа жоохон юмаа. Ээжүүд ихэвчлэн том өндөр байдаг гэж бодсон юмсан" хэмээн ярвайснаа гараад явчихлаа.

Үнэхээр хэлэх үггүй болсон суугаа Инбинь арай ядан хаалга руу заагаад "э-энэ юу вэ?" гэх асуултыг унагав.

Захирал "эхлээд тайвшир, бид ямар нэгэн залилан хийгээгүй. Жунин 
үнэхээр 5 настай. Мэдээж бие мах бодийн хувьд насанд хүрчихсэн. Тэр 28тай. . .гэхдээ түүний сэтгэхүй 5 настай хүүхэд хэвээрээ. Энэ эмч нарын баталгаат гарын үсэг бүхий эмнэлгийн тодорхойлолт. Жунин 2 жилийн өмнө манайд ирсэн. Гэр бүлээрээ явж байгаад осолд орсон. Зөвхөн тэр л амьд үлдсэн.

Гэхдээ ослоос болж ийм сэтгэхүйтэй болсон юм биш. Энэ хүү төрснөөсөө хойш ийм байгаа. Тэр 5 настайгаасаа хойш сэтгэл зүйн хувьд өсөөгүй гэсэн үг. Тэр өөрийгөө 5 настай л гэж боддог. Үнэхээр ч 5 настай хүүхэд мөн. Ослын дараа бид түүнийг насанд хүрсэн хүмүүсийн асрах газар байлгаж үзсэн. Гэхдээ хүүхэд бол хүүхдээрээ л байдаг. Сэтгэл зүйч эмч нарын зүгээс ч түүнийг хүүхэд гэж дүгнэсэн тул бид буцаагаад энд хүүхдийн асрах газарт авсан. Мэдээж харагдах байдал нь уул шиг том эр гэдгийг зөвшөөрч байна. Гэхдээ хамт байгаад үзвэл та түүнийг жинхэнэ хүүхэд гэдгийг ойлгох болно. Тэр ямар нэг сэтгэцийн өвчтөн биш! Тэр зүгээр л өсөж чадаагүй бяцхан жаал. Түүнд ээж хэрэгтэй. Гэр бүл хэрэгтэй. Энд хүүгийн талаар бүх мэдээлэл бий. Ослоос өмнөх амьдрал эцэг эхийнх нь тухай ч бий. Түүнийг ямар нэг гажигтай амьтан гэж төсөөлөхөөсөө өмнө эцэг эхээ алдсан өнчин хүү гэдгийг хараасай гэж хүсэж байна" гээд нэлээд зузаан хавтастай зүйл өглөө.

/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]Where stories live. Discover now