Инбинийг доош буун барилгаас гарахтай зэрэгцэн түүний гараас хэн нэгэн атгаад авлаа. Цочих гайхах зэрэгцэн эргэж харвал энэ Жунин байв.
Жунин "сайн уу?"
Инбинь "сайн"
Жунин "чамайг гарч явахыг харсан" гэх богино боловч ойлгомжтой өгүүлбэрээр яриа эхлэв.
Инбинь "т-тийм ээ, санаандгүй явж байгаад төөрөөд л"
Жунин бага зэрэг жуумалзаад "ямар ч хаяггүй гучин давхар барилгын 16 давхарт төөрөө юу? их онцгой төөрөлт байна"
Инбинь "амьдрал санамсаргүй зүйлсээр дүүрэн шүү дээ" гэсээр зөрүү харлаа.
Жунин "ийм ховорхон тохиолдлыг ингээд явуулж болохгүй биз дээ? хамт орох уу?" гэж асуулаа.
Инбинь нэг ширэв татаад "хэрэггүй ээ, дэндүү завгүй байгааг чинь өөрийнхөө нүдээр харчихсан болохоор дахиж саад болмооргүй байна" гэх ширүүхэн хариултыг өглөө.
Жунин инээмсэглэсээр "ммм" гэх товч боловч ойлгомжгүй хариу үзүүлэв.
Инбинь "Зурвас ч бичих завгүй болохоор чинь үнэхээр их ажилтай байгаа гэж бодсон юм"
Жунин инээмсэглэн "ммм"
Инбинь "гэтэл хийж байгаа ажил чинь үнэхээр өвөрмөц юмаа. Бас өдийг хүртэл чиний ярьсан түүхийг сонсоод чамайг өрөвдөж, би буруутай юм шиг санагдаж байсан юм. Гэхдээ өнөөдөр хараад байхад өрөвдөөд байх зүйлгүй бололтой. Миний дурсамж ирсэн ирээгүй хамаагүй чи жаргалтай байгаа харагдаж байна"
Жунин "ммм"
Инбинь "тиймээс бид дахиж уулзаад байх хэрэггүй байх. Жинхэнээсээ бүх зүйлээ дуусгавал яаж байна. Би ч чамд өргүй, чи ч эрх чөлөөтэй гэдгийг харлаа"
Жунин инээмсэглэн "ммм"
Инбинь "ямар ч байсан ойлгосон гэж найдаж байна, явлаа" гэхэд
Жунин бас л инээмсэглэсээр "ммм" гэх хариултыг хэлэв.
Түүнийг доогтой гэмээр энэ үл тоосон байдал нь үнэхээр уурыг нь хүргэсэн тул "юундаа ммм ммм гээд байгаа юм? хүн жинхэнээсээ яриад байхад чинь!" хэмээн уурлахад
Жунин бага зэрэг мушилзсаар "зүгээр л хэлж байгаа үгсэд чинь итгэж байгаа дүр үзүүлж байна" гэх нь тэр.
Инбиний уур улам ч хүрсэн тул "юу?? итгэх ээ? би тэгээд худлаа яриад байгаа хэрэг үү?" хэмээн нэлээд чанга дуугаар асуулаа.
Жунин "үгүй ээ худлаа ч биш л дээ, зүгээр л хэлж байгаа үгс чинь өөр утга илэрхийлээд байна" хэмээн инээмсэглэв.
Инбинь түүн рүү аль болох ширүүн хараад "өөр утга гэдэг чинь юу гэсэн үг юм?" гэж асуухад
Жунин мөрөө хавчин инээмсэглээд "хардалт" гэх нь тэр.
Инбинь энгэр дээрээ гараа тавин том нүдэлсээр "БИ ЮУ?? . . . . одоо чамайг уу даа? за ёстой уучлаарай тийм юм байхгүй шүү!"
Жунин жуумалзсан хэвээр Инбинь рүү ойртоод "намайг санасан биз дээ? санаад л ирсэн тийм үү? тэгээд эмэгтэй хүмүүстэй ярьж байгааг минь хараад уур чинь хүрч хардсан" гэв.
Инбинь "нэгт гэвэл чамайг ооогт санаагүй. Хоёрт би санамсаргүй орж таарсан юм. Гуравт эмэгтэй хүмүүстэй ярих биш хамт алцганаж байсан биз дээ?" гэхэд
Жунин инээмсэглэсээр Инбиний бэлхүүсээр тэврээд "Пак Инбинь чи бид хоёр амьдралынхаа 3-ны 2-г хамт туулсан хүмүүс. Би хараад л бүгдийг мэднэ. Чамайг энд ирсэнд үнэхээр баяртай байна. Би ч бас чамайг маш их санасан. Яг одоо би үнэхээр жаргалтай байна" гэсээр уруул дээр нь үнсчих нь тэр.
Инбинь гайхсан байдалтай түр гацаад, ухаан орсон даруйдаа шууд Жуниныг түлхэн цээж рүү нь гараа атгаж байгаад цохиод хаячихлаа.
Жунин "өвдөж байна" хэмээн бага зэрэг ярвайснаа юу ч болоогүй мэт инээмсэглээд "тэд ямар ч хамааралгүй бүсгүйчүүд, манай студи дан реклам биш кинон дээр ч бас ажиллаж байгаа тэгээд л сүүлийн хоёр долоо хоног маш завгүй байлаа. Өдөржин шөнөжин зураг авалтууд үргэлжилж байсан болохоор зурвас ч бичиж чадсангүй. Өнөөдөр ажил дуусаж байгаа болохоор яг чам руу очих гэж байсан юм" хэмээн тайлбарлалаа.
Инбинь "хнн, надад огт хамаагүй. Зурвас гэнэ шүү, би лав огт анзаараагүй юм байна. Т-Тэгээд ч хүн зөвшөөрөлгүй үнсчихээд ичдэггүй юм уу? ямар ч хамааралгүй байж"
Жунин "яагаад ичнэ гэж? бид чинь олон талт харилцаатай хүмүүс. Ээж хүүхдээс эхлээд, танил, найз, мартагдсан хосууд гэх харилцаатай шүү дээ"
Инбинь "ойлгомжгүй. . . тэнэг. . . . ямар ч байсан явлаа. Би завгүй байна" гэж амандаа бувтнасаар цааш явах гэтэл
Жунин түүний араас тэврээд "дахиж хүлээлгэхгүй ээ, орой уулзъя" гэж хэлээд хацар дээр нь үнсчихээд ажил руугаа орчихлоо.
YOU ARE READING
/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]
Short StoryТүүнийг 5 настай гэсэн! Кайбинь цуврал үргэлжилсээр...