Хэдэн цаг болж байгааг мэдэхгүй ч ямар ч байсан дотор нь нэлээд муу сэрсэн Инбинь босох гэсэн ч толгой нь эргэн дотор нь муухайраад босож чадсангүй.
Тийм ч сайн даадаггүй болохоор хэтрүүлж уухгүй байхыг эрмэлздэг ч энэ удаад яагаад ч юм ангийнхаа найзуудтайгаа эргээд оюутан насандаа очсон мэт хуучны дурсамжаа хүүрнэн суухад өөрийн эрхгүй сэтгэл нь хөөрөн нэлээд их уучихсан тул одоо ингээд шартаж байгаа нь энэ.
Болдогсон бол орноосоо огт босмооргүй байвч ээж болсон тул ингээд хэвтээд байж болохгүй. Бараг л бөөлжих шахан хачин царайлсаар доош буутал сайхан хоолны үнэр хамаг цоргим үнэртэнэ.
Инбинь гайхсан ч дотроо баярлаж байв. Сураныг ирсэн болов уу хэмээн найдаж байсан юм.
Гал тогоо руу орвол ширээн дээр зутан болон тахиа тавьсан байгаа харагдана.
Жунин "суугаад хоолоо ид, шар тайлдаг зутан гэсэн. би өөртөө тахиа авчихсан шүү"
Инбинь "гэхдээ яаж??"
Жунин "би том хүн болж байгаад захиалга өгөөд таны картаар төлбөрөө хийчихсэн" гэх нь тэр.
Инбинь "үнэхээр үү? яаж энэ бүгдийг хийсэн юм? мундаг юмаа миний хүү" хэмээн инээмсэглэн ширээнд суулаа.
Жунин түүний өөдөөс харан суугаад "таны найз залуу болж жүжиглэж байсан туршлагатай хүн шүү. Хүргэлтийн ахад таны найз залуу гээд хэлчихсэн. Тэр ах ч юм асуугаагүй. Хоолны газруудын утсыг Суран эгчээс асуусан юм"
Инбинь "хөөх. . . мундаг юмаа. Баярлалаа хүү минь" хэмээн инээмсэглэх гэсэн ч дотор нь муу байсан тул бага зэрэг ярвайсаар чимээгүй боллоо.
Жунин "миний мундаг, мундаг биш ч яах вэ, байгаа царайгаа хараач. ЦуЦу ээж минь ингэж их уугаад байвал амьдрал биш шүү"
Инбинь бага зэрэг бантсан бололтой доош ширтсээр "у-уучлаарай"
Жунин "ядаж өчигдөр яаж ирснээ санаж байна уу?"
Инбинь зутангаасаа халбагадан амсаад доош ширтсээр толгой сэгсэрлээ.
Жунин толгой сэгсрэн "мэдсэн юмаа, та нээрээ алах хүн юмаа. Хүүгээ гэртээ үлдээчхээд л тасарч унатлаа уугаад байж байдаг"
Инбинь "уучлаарай, уг нь их ууя гэж бодоогүй юмаа. Удаан уулзаагүй найзуудтайгаа уулзсан болохоор баярлаад л. . ."
Жунин "энэ амьдралыг би л авч явах юм байна л даа" хэмээн хойшоо сандлаа налан их л чухал царай гаргасаар сууна.
Инбинь "юу?"
Жунин "юу ч биш ээ, юу ч биш. . . ямар ч байсан хурдан том болохоос биш. Таныг харж хандаж байхгүй бол бүр болохоо байлаа"
Инбинь хүүгээсээ ийм үг сонссондоо чамгүй ичсэн тул хацар нь ягаарсаар "ээж нь дахиж уухгүй ээ"
Жунин "уух, уухгүй байх чинь хамаагүй ч ямар ч байсан ганцаараа тасарч унаж болохгүй шүү. Дахиж тийм юм болох юм бол би л шар махтайгаа хатна. Санаа зовсоор байгаад толгойтой үс цайх байлгүй" хэмээн сүрхий харлаа.
Инбинь "ойлголоо"
Жунин "за за халуун дээр нь хоолоо идээд хэвтэж амар, царай зүс чинь авах юм алга"
Инбинь "..."
YOU ARE READING
/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]
Short StoryТүүнийг 5 настай гэсэн! Кайбинь цуврал үргэлжилсээр...