10. Ах нар

2.2K 366 41
                                    

Инбиний хувьд огт төсөөлөөгүй зүйл байсан тул хөдөлж ч чадсангүй таг гацсан байв.

Нөгөө бүсгүй "юу вэ? Нүдэн дээр нялуураад л. Инбинь их даруухан охин байсан одоо илүү нээлттэй болжээ" хэмээн үг унагаана.

Жунин нөгөө бүсгүй рүү харан "бид ингээд явлаа, болзож байхдаа өөр хүмүүст сатаармааргүй байна. Тийм биш гэж үү хайрт минь" гэсээр дахин нэг удаа уруул дээр нь үнслээ.

Нөгөө бүсгүй ч байдалд орсон мэт "за за би явъя даа. . . Саад болох гээгүй юм шүү. . . .Баяртай" гэсээр хурдан хурдан алхсаар яваад өгөв.

Нөгөө бүсгүй ч явж Инбинь шоконд орсон байдалтай Жунин руу том харсаар зогсоно.

Жунин юу ч болоогүй мэт малийтлаа инээсээр "нөгөө эгч явчихлаа ээжээ, одоо хоёулаа яах уу? Би дахиад найз залуу чинь болох уу?" гэж асуув.

Инбинь сандарсандаа хурдхан толгой сэгсэрлээ.

Жунин "за за"

Инбинь хэсэг паникдаад арай гэж ам нээв.

"Я-Яагаад үнсэж байгаа юм?"

Жунин "хосууд угаасаа л дандаа л уруул дээрээ үнсэж байдаг шүү дээ" хэмээн тоомжиргүй хэлэв.

Инбинь ичсэндээ хацар нь ягаарсаар "жоохон юм байж хаанаасаа ийм юм сурчихдаг байна аа"

Жунин уруулаа мушилзуулсаар "ах нартай хааяа том хүний кино үздэг байсан юмаа. Кинон дээр том ах нар дандаа найз бүсгүйгээ үнсдэг" хэмээн   их л зүйл мэддэг шинжтэй хэлэв.

Инбинь "том хүний кино?? бас ямар ах нар вэ?"

Жунин "манай ах нар бүгдээрээ аймаар том Ханжин ах 7 настай, Минхён ах 9 настай, Үжин ах 8 настай, Квансү ах бүр 13 настай юм чинь" гэж сүртэй аргагүй хэллээ.

Инбинь бага зэрэг хөмсөг зангидаад "танай ах нар чинь болох болохгүй юм их заах юмаа" гэсээр муухай харахад

Жунин хүзүүгээ маажин "харин би том ах нартай найзалдаг юмаа" хэмээн инээмсэглэв.

Инбинь "за за одоо зүгээр киногоо үзье, эхлэх гэж байна. Танхим руугаа явах уу"

Жунины нүүрэнд дэггүй инээмсэглэл тодрон "гэхдээ ээжээ, кинон дээрээс үзэхээс илүү жинхэнээсээ үнсэх ёстой гоё байсан. Дандаа үнсээд баймаар бас таны уруул их зөөлөн, жимс шиг амттай тэгээд-"  Инбинь ичээд байсан тул шууд амыг нь дарчихлаа.

Инбинь "э-ээжтэйгээ ийм юм ярьдаггүй юм. Бас дахиж ийм зүйл бодох хэрэггүй" гэж хэлээд кино үзэх танхим руугаа алхахад

Жунин "үнэхээр гоё байсан юмсан" хэмээн хошуугаа унжуулсаар Инбиний араас алхлаа.

===========

Кино эхэлж гэрэл унтрахад бүгд чимээгүй болон кинонд анхаарна.
Инбинь кино руугаа анхаарах бол Жунин ийш тийш харан нэлээд тогтворгүй суугаа харагдана. Инбинь  түүнд томоотой суухыг сануулаад эргэн тойрноо харвал хэдий хүүхэлдэйн кино боловч хосууд олон байгаа бололтой.

Ахлах сургуулийн залуу хосоос эхлээд үеийн хосууд их, мөн ахимаг насны гэр бүлүүд гээд л

Инбинь их зүйл бодсонгүй эргээд кино руугаа анхаарсан байтал

Жунин "ээж ээж" хэмээн дахин дахин дуудна.

Инбинь "яасан бэ?" шивнэхэд

Жунин "энд таны найзуудаас алга уу? Таны насны олон ах эгч нар байх юм" гэв.

Инбинь кинондоо анхаарсан тул "байхгүй ээ, яагаад сонин сонин юм асуугаад байгаа юм"

Жунин "зүгээр л. . .найз чинь байвал гоё шүү дээ. . .би дахиад туслах байсан юм" гэх нь тэр.

/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]Where stories live. Discover now