Инбинь бүтэн өдөржин шинэ номоо бичсэн тул түрхэн зуур амс хийх санаатай хойш сандлаа налан суугаад нүдээ анив уу үгүй юу "ээж" гэх Жунины дуу хадлаа.
Залхуутай нь аргагүй өндийгөөд "яасан бэ?" гэж асуухад.
Жунин их л цоглог байгаа бололтой "ээж би усанд орж болох уу?" хэмээн инээмсэглэнэ.
Инбинь "мэдээж бололгүй яах вэ дээ. Асуух зүйл байхгүй шүү дээ"
Жунин "таны ажил дуусах болж байна уу?"
Инбинь "бүр мөсөн дуусах болоогүй ээ, гэхдээ өнөөдөр бичих ёстой байсан хэсгээ биччихсэн. Одоо ээж нь завтай. Амттан идмээр байна уу? Ээж нь амттан бэлдэж өгөх үү?"
Жунин "тэгье, гэхдээ усанд орсны дараа. Хурдхан усанд орохгүй бол үс загатнаад байна" гэсээр хамраа үрчийлгэлээ.
Инбинь инээмсэглэн "миний хүү усанд ороод ир. Ээж нь амттан хийгээд байж байя"
Жунин "гэхдээ та намайг усанд оруулж өгөхгүй юм уу?"
Инбинь "гэнэт яасан бэ? Чи өөрөө чаддаг шүү дээ" гэхэд
Жунин хошуугаа унжуулсаар "миний гар гэмтчихсэн. Тэгээд л би таныг ажлаа дуусахыг хүлээж байсан юм" гэх нь тэр.
Инбинь сая л ухаан орсон мэт "нээрээ тийм л дээ, ээжийгээ үнэхээр уучлаарай. Угаалгын өрөө рүү
явцгаая. Ээж нь оруулаад өгье" хэмээн хурдхан босон Жунин дээр очлоо.Инбинь усаа бэлдэн хөөс хийн тавиад эргээд хартал
Жунин яг хувцсаа тайлж байв.Түүнийг хүүгээ хэмээн хүлээн авсан ч үнэндээ ийм том болсон эр хүний бие хамаагүй харахад бэлэн биш болохоор ичсэндээ хурдхан доош ширтлээ.
Ус цалгин дуугарч "ээжээ би бэлэн" гэх дуугаар дээш харвал Жунин аль хэдийн вантай усандаа орсон байлаа.
YOU ARE READING
/Дууссан/🧸Baby boy👶 [Short story]
Short StoryТүүнийг 5 настай гэсэн! Кайбинь цуврал үргэлжилсээр...