1. | Анхны харц |

2.1K 114 1
                                    

Жoнвон аа чи анхны харцаар дурлана гэдэгт итгэдэг үү? " гэж би ихэд сониучирхан асуухад тэр савтай сүүнээсээ дахин нэг сороод

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жoнвон аа чи анхны харцаар дурлана гэдэгт итгэдэг үү? " гэж би ихэд сониучирхан асуухад тэр савтай сүүнээсээ дахин нэг сороод

Жонвон - " Тийм ээ итгэдэг. Итгээгүй байсан бол би хөөрхөн Сүмитэй уулзаагүй бүр үерхээгүй байсан биз." гэж хээвнэг хэлэв.

- " Чи Сүмиг хамгийн анх хэзээ харж байсан юм. Миний мэдэхээр та хоёр нилээн эртнээс бие биенийгээ мэддэг байсан байхаа? "

Жонвон - " Бид 2 нэг цэцэрлэгт явдаг байсан юм. Сүми яг миний хажууд суудаг байсан. Би бол Сүмиг анх харсан үеэсээ л сайн болсон гээд л бод . Тэгээд өдий хүртэл хамт байсаар байгаад нэг нэгэндээ дасаад үерхсэн байхгүй юу. "

- " Айн! Та 2 нэг цэцэрлэгт явдаг байсан юм уу? Гайхалтай. Өмнө жил Сүми нөгөө ангийн хөвгүүнтэй үерхэх үед чамд ямар санагдсан? "

Жонвон - " Мэдээж зүгээр, Сүми албаар намайг хардуулах гэж л үерхсэн гэсэн. " гэж ихэд аз жаргалтайгаар инээж суухад Сүми гэнэт л хаанаас ч юм гарч ирээд Жонвоны толгой руу цохиод авав.

Сүми - " Сонсоод байсан чинь миний мэдэхгүй юмнуудыг яриад эхлэх юм. Жонвон аа би хэзээ чамтай үерхсэн юм? Мм " гэж ууртайгаар асуухад

Жонвон - " Удахгүй үерхэх нь тодорхой шүү дээ. "

Сүми - " Чи өөрийгөө хэт их үнэлэх юм. Энэ хэзээнээс ийм утгагүй зүйл ярьсан? Халуунд дэмийрээд байгаа юм байна л даа. Нааш ир би чиний урт хэлийг байхгүй болтол чинь татаад өгье. Нааш ир ээ! " гээд тэр ноцолдоод эхлэв.

Тэр хоёрын зууралдахыг харан сууж байтал. Модель юм шиг царайлаг залуу өөдөөс алхан ойртож байв. Царай нь наранд гэрэлтээд ч байх шиг , Алхаа нь цаанаа л донжтой , Нүүрнийхээ урдуур орсон үсээ гараараа илэн хойшлуулж , Наашаа алхсаар миний урд ирэв. Арай надтай ярих гэсэн юм биш биз?
Гэтэл өнөөх залуу

- " Жонвон аа " гэж өнөөх гайхлыг дуудав. Хайран итгэл минь , Гайхалтай нь Жонвон бас таньдаг юм байна.

Жонвон - " Хён өнөөдөр бүртгүүлэх гэж байгаа юм уу? Би таныг сургалтын алба хүргэж өгье. Сүми хүлээж байгаарай би хурдан явчхаад ирье. " гээд Сүми лүү нүдээ ирмээд нөгөө царайлаг залуутай хамт цаашаа явчхав.

Минжон - " Сүми би дурлачихлаа. Анхны харцаар дурлахыг одоо л ойлгож байна. "

Сүми - " Юу вэ? Сая л анхны харц гэж юу вэ? гэж асуугаад байсан , Тэгээд хэнд анхны харцаар дурлачхаж байгаа юм уу ? Хэнд юм айн ? "

Минжон - " Саяны Жонвонтой хамт явсан ахад. " гэхэд Сүми гайхан хоцров.

Анхны цас , анхны бороо гээд л бүгд нандин хэдий ч зүрх сэтгэлийг минь догдлуулж байгаагүй. Харин чамтай анх учирсан мөчид би өөрийгөө сэтгэл зүрхтэй гэдгийг мэдэрсэн.

- Maeko -

Maeko байна 💚. Шинэ зохиолоор уулзаж байгаадаа баяртай байна. Ахлах сургуулийн бяцхан романсд тавтай морил. ^^

 [ Say i love you ]Where stories live. Discover now