Сүми - " Ээж аав чинь яваад 2 хоносон гэхэд гэр чинь гайгүй цэвэрхэн байна шүү. Би уг нь дайны талбар болчихсон байх гэж бодсон гээд л бод. " Сүми манайд ирэлгүй удсан тул манай гэрийн булан тохой бүрийг бүгдийг нь хараад явж байгаа юм.
Минжон - " Ээж аав 2 хичээлийн амралт эхлэхээр явдаггүй өөдгүй гэдэг нь. Би хичээлдээ яваад хоёр элфийг хараад амарч чадахгүй байна. Ядаж байхад одоо улирлын шалгалт гээд бүр дарамтанд орж байна. "
Сүми - " Чи над шиг айлын бага болж төрөхгүй яасан юм. Би ээжид танайд хичээлээ хийгээд хононо гээд хэлчихсэн ээж ч зөвшөөрөөд би энд танайд хэвтэж байна. " гэсээр буйдан дээр өнхөрөөд өгөв.
Минжон - " Хоёулаа хамт байхаараа хичээлээ хийнэ ч гэж юу байхав. Удахгүй хоёр элф тарна. Би очоод аваад ирнэ чи хоол хийчих тэх үү? "
Сүми - " Чи ерөнхий тогооч Пак-д итгэж болно. Би танай гэрийн бүх хүнсээр хоол хийх тул та тайван явчихаад ир. " гэж хэлэхэд бид 2 зэрэг инээгээд тэгээд би цэцэрлэг лүү нь явав.
Хоёр элфийг аваад цэцэрлэгээс гарах гэтэл Жэик ороод ирэв.
Минжон - " Жэик ахаа! Та энд юу хийж байгаа юм? "Жэик - " Хамаатны дүүгээ авах гээд л надаас өөр авах хүн байдаггүй ээ. Жэнсү нааш ир. " гээд хөөрхөн хүү гараад ирэв. Ах шигээ царайлаг юмаа.
Жэик ах дүүгээ аваад би 2 элфийг аваад бид 5 цэцэрлэгээс гарав ооё.
Минжү - " Ахаа та манай эгчийн найз залуу биш биз дээ? " гэж ихэд чухалчлан асуув.
Жэик - " Үгүй зүгээр найз нь. "
Минжү - " Ашгүй дээ та манай эгчийн найз залуу байсан бол би Жэнсүтэй гэрлэж чадахгүй гэж хэчнээн айваа. " юу сонсчих нь энэ вэ?
Минсү - " Надад Жэнсүгээс илүү Бёл царайлаг санагддаг " гэхэд бид 2 писс хийтэл инээв.
Минжон - " Та чинь манай ирээдүйн нь хадам юм байна шүү дээ хаха. "
Жэик - " Манай дүү ч од юмаа хаха. "
Эцэст нь баахан инээсээр байгаад манай гэрийн үүдэнд ирсэн байв.Минжон - " Бид 3ыг хүргэж өгсөнд баярлалаа. Хоёроо баярлалаа гээч! "
Минжү - " Миний ирээдүйн нөхрийн ах минь баяртай та дахиж Жэнсүг авч байвал би баярлана шүү. " гээд винк хийгээд байв. Хаанаасаа юу сурчихсан юм бэ? " Манай эгч ааваас мөнгө авахдаа ингэдэг юм. "
Минжон - " Хөөе чимээгүй! Та хоёр болгоомжтой яваарай. "
Жэик - " Хоёр эрэгтэй нь эмэгтэйчүүдээ хүргэж өгсөн болохоор явлаа. Баяртай сайхан амраарай! Минжү Минсү хоёроо баяртай гээд хэлчих. "
Жэнсү - " Баяртай. "
Минжү - " Сайхан амраарай Жэнсү ши. "
Манай дүү нар надаас түрүүлж ирээдүйн нөхөр найрч эхэлж байгаа бололтойдог шүү.
- Maeko -
YOU ARE READING
[ Say i love you ]
RomansaАнхны харцаар дурлах гэдгийг сонсоод худлаа гэж боддог байсан ч , Өөрөө тэр нэгэн хөвгүүнд анхны харцаар дурласан юм. ♡ Миний дурлал цаашдаа хэрхэн өрнөх бол?