14. | Төрсөн өдөр |

720 79 4
                                    

Сүми - " Юу? Чи ээжийнхээ зээлийн картаар Сонхүн ахад бэлэг авсан юм уу? Тэшүүр чинь үнэтэй биз дээ? Үхээгүй эрүүл ирсэнд нь чинь баяртай байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Сүми - " Юу? Чи ээжийнхээ зээлийн картаар Сонхүн ахад бэлэг авсан юм уу? Тэшүүр чинь үнэтэй биз дээ? Үхээгүй эрүүл ирсэнд нь чинь баяртай байна. "

Минжон - " Ээж хэсэг уурлаж байгаад тэгээд надад нэг юм тулгаж хэлсэн. "

Сүми - " Юу? Арай гэрийн хорионд оруулаагүй биз дээ? "

Минжон - " Үгүй ээ. Харин хоёр элфийг 7 хоног хариуцаад гэрээ сайн хараад байж бай гэсэн. Ээж аав 2 шинэ жилээс өмнө хоёулханаа амралтанд явна гэсээн. " гэж царайгаа онцгүй болгон хэлэв. Бяцхан чөтгөрүүдтэй хэд хонгыг өнгөрүүлнэ гээд боддоо!

Сүми - " Харин ч гайгүй өнгөрсөн юм биш үү? Ах чинь бас ирэх л байхдаа тэ? Ахыгаа ирвэл намайг бас дуудаарай за. " гэсээр жогтой хараад эхлэв.

Минжон - " Чи манай ахыг ярихынхаа оронд мэлхий ханхүүгээ анхаар за юу. Хоёр элфийг яаж 7 хоног болгоомжтой харж хамгаалах вэ? Тэр л надад хэцүү байна. "

Хичээл тараад нөгөө хэдтэй уулзаж Сонхүн ахыг төрсөн өдөрт бэлдэв. Ганц хүнгүй Химийн танхимд юмнуудаа бэлдэж эхлэв. Жэик ах Сонхүн ахыг саатуулж байгаа. Удаачгүй бүх зүйлээ бэлдээд Жэик ах Сонхүн ах хоёрыг хүлээж байв.

Жэик ах бидэнд дохио өгч хаалга тогшив. Тэгээд бүгд бэлдээд Сонхүн ахыг орж ирэх үед дуугаа нэгэн зэрэг дуулж эхлэв. Сонхүн ах гайхаж байсан ч удаа ч үгүй инээж байв. Дуу дуусах үед Сонхүн ах лаагаа үлээгээд бүгд алга ташилцав.

Сонхүн - " Та нар үнэхээр гэнэтийн байлаа. Би бүр төсөөлж байсангүй. " гэсээр инээмсэглэн хэлэв.

Жонвон - " Тийм шүү. Намайг хараа ч нэг өдрийнхөө бэлтгэлийг таслаад ирсэн гээд л бод. "

Сүми - " Энийг ярих шаардлага байна уу? Мэдрэмжтэй бай за юу! "

Жэик - " Одоо бэлэгнүүдээ өгцгөөх үү? " гэсээр над луу жуумалзаж хараад байв.

Жэи ах хүрэм , Жэик ах видео тоглоом , Сонү үнэртэй ус , Жонвон Сүми 2 нийлээд цаг , Харин би өнөөх тэшүүрээ өгөв.

Сонхүн - " Энэ ч-чинь? " гэж хэлэхдээ царай нь хувьс өөрчлөгдөн тэшүүр лүү хараад л байв. Бусад нь анзаарахгүй байгаа ч надад бол маш сайн харагдсан. Өмнөх тэшүүртэй нь адилхан болохоор ингээд байгаа юм болов уу??

Сонү - " Өөө ямар гоё юм бэ? "

Сонхүн - " Т-тиймээ би шинэ тэшүүр авах гэж байсан юм. Тэгсэн чи бэлэг болгоод өгчихдөг баярлалаа Минжонаа. "

Жэик - " Бид нарт бас хэлэхгүй юм уу? Ганцхан Минжонд баярлалаа гэж хэлдэг гэнээ. " гэж ёжтой хэлчихээд инээгээд эхлэв.

Сонхүн - " Уучлаарай. Бүгдээрэнд нь баярлалаа. "

Сонхүн ах хэдий нүүрэн нь дээрээ баярлалаа гэсэн хэдий ч цаагуураа нэг л сонин болчихсон байсан.

- Maeko -

 [ Say i love you ]Where stories live. Discover now