33. | Яах уу? |

858 86 9
                                    

Сүми - " Хүслээ бодоод лаагаа үлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Сүми - " Хүслээ бодоод лаагаа үлээ. " гээд урд минь бялууг минь бариад бүгд миний хүслээ бодох хугацаанд амьсгаагаа түгжих нүү гэлтээ байв.

Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөнө гэхчээр миний төрсөн өдрийг нөхөж тэмдэглэж байгаа нь энэ. Яг одоо Сүмигийн гэрийг буулгаж байдаг буян юм аа.

Жэи - " Гомдол чинь тайлагдсан уу?" гэж асуухад би хурдан хурдан толгойгоо дохив.

Сүми - " Жонаа нааш ир. " гээд Сүмигийн өрөө лүү охидуудаараа ороод хаалгыг нь түгжив. Эд нар яах гээд байна.

Ари - " Бид 3 чамд зориулаад бэлэг бэлдсэн юмаа. Тэгээд хөвгүүдээс нууцаар өгөх гээд л. " гэхэд Сүми араасаа хайрцаг гаргаад ирэв.

Нээгээд үзтэл биасын минь гарын үсэгийг бичсэн цаас байсан юм.
Минжон - " Яаж вэ? Гайхалтай надад энээс өөр хэлэх үг алга. " гээд тэрийг хараад шууд л орилчихов.

Нана - " Би баярлана гэж хэлсэн биз дээ. Аан бас нэг зүйл байна. " гээд нэг зураг бололтой аваад хартал биасын abs гайхалтай бас л өөрийн мөн гарын үсэг байна. Уйлахнээ.

Ари - " Хүүеээ Жонаа хамраас чинь цус гоожоод байна. "

Сүми - " Ингэж их баярлана гэж бодсонгүй шүү. " гээд зогсож байтал өрөөний хаалгыг тогшоод эхлэв. Хаалганы гаднаас
Сонхүн - " Энд юу болоод байнаа? Яагаад орилоод эхлэв? Бэртэж гэмтээгүй биз? " гээд хаалга онгойлгож өгөв.

Жэик - " Та нар нийлээд Жонаг зодчихсон юм уу? " миний хамарнаас цус гоожоод Ари алчуур барьчихсан , Сүми намайг сэвчихсэн , Нана хаалга онгойлгож өгсөн болохоор тэд нар гайхах нь аргагүй л байх.

Сонхүн - " Жонаа чи зүгээр наад цус чинь бүр нилээн гоожсон байна шүү. Халууцчихсан юм уу? " гээд хацар дух хоёр дээр гараа тавиал дараа нь өөрийхдөө наагаад л.

Жэи - " Сонхүны Жонаг гэх хайр яг л миний эрдэнэ шишийг хайрлах хайртай дүйцэхүйц юм аа. "

Жэик - " Орчноо мэдэрч сураач! гон бие гозон толгой минь. Ганцаараа байсаар байгаад галзуурч байгаа юм уу? " гэж хэлээд Жэи Жэик хоёр хөөцөлдөж эхэлсэн юм даа.

Бид хэд баахан хөгжилдөж дууссаны дараа Сүмигийн гэрийг цэвэрлээд тарцгаав. Бид 2 манай гэрийн гадаа ирээд би орох гээд орж чадахгүй Сонхүн явах гээд явж чадахгүй юм яриад зогсож байгаа нь энэ.

Минжон - " Бүр ядарчихжээ. Сайн унтахгүй дээ. " гээд нүднийхэн доогуур татсан хөх зураасыг илээд хэлэхэд.

Сонхүн - " Элсэлтийн ерөнхий шалгалт болоход сар хүрэхгүй үгүйтэй хугацаа үлдсэн байхад яаж унтах юм? " гээд хацар дээр үнсэв.

Минжон - " Сайн унтаж амарч бай! Одоо очоод шууд унтаарай!! " гэхэд Сонхүн толгой дохин инээмсэглээд түүний уруул минийх дээр буусан юм.

- " Кммм энд юу болоод байна? " гээд бид 2 бондгос гээд цочоод хэлсэн хүнийхэн царайг хартал хөших шиг л болов.

Минжон - " Э-ээжээ та энд юу хийж байгаа юм? бас ах? " энэ үгийг сонсоод Сонхүн чимээгүй доошоо хараад зогсчихов.

Ээж - " Доод талын хүнсий дэлгүүр ороод гэртээ орох гэтэл тйм зүйл харчихлаа. Чамд надад хэлэх тайлбар байна уу? " гээд Сонхүн ах бид хоёр луу ээлжлээд харан хэлэв.

Мёнсүү - " Гайхалтай. Та хоёр энэ дээр гоё гарч. " гээд бид хоёрын тийм үеийн зургыг утас нь нь дээрээ дараад авчихаж.

Минжон - " Н-нөгөө манай найз залуу. " гэж түгдэрч хэлэхэд

Мёнсүү - " Би танд хэлсэндээ Грекийн баримал шиг залуу гэж. Манай дүүг яаж тоосон юм болдоо?"

Ээж - " Мёнсүү чи дуугай бай! Хурдан бэрийг минь танилцуулахгүй бол дүү чинь чиний өмнүүр орох нь байна. Жонаа наад хүүгээ дагуулаад ороод ир ядаж цай уулгая. " гээд ахыг дагуулаад түрүүлээд орчихов.

Минжон - " Одоо яах уу? " гээд түүн лүү хартал чих нь улайчихсан байв.

Ээж - " Хурдан ороод ир! " гээд орилов. Би шууд л хөтлөөд гэр лүү орохоор зүглэв. Одоо ингээд гэр дотор юу болохыг бурхан л мэднэ.

- Maeko -

 [ Say i love you ]Where stories live. Discover now