5. | Их зант |

779 86 0
                                    

Минжон - " Сүми гараа битгий тавиарай тэгвэл би эндээ мөнхөрнө гэж мэдээрэй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Минжон - " Сүми гараа битгий тавиарай тэгвэл би эндээ мөнхөрнө гэж мэдээрэй. "

Сүми - " Би гараад хүлээж байя " гээд шууд л намайг үлдээгээд гарах хаалга луу зүглэв.

Минжон - " Жонвонаа надад туслалдаа. Би яг уйллаа шүү. "

Жонвон - " Манай Сүми гадаа байхад би энд юугаа хийж байдаг юм , би гарлаа. " намайг хаяад яваад өгөв. Муу төмс би чамайг чанаж биш шарж иднэ дээ. Тэнэг Жонвон.

Тэндээ уйлан дуугаран хөдлөхгүй байтал.

- " Чи хэр удаан ингэж зогсох гэсэн юм. Гулгаж чадахгүй бол яах гэж ирдэг юм айн? "

Минжон - " Тэгээд юу гэж , энд сурах гээд ирсэн юм " зүгээр байсан хүнийг яагаад өдөөд байгаа юм бэ? гэж бодсоор эргээд хартал Сонхүн ах байж байдаг юм даа би тэндээ хөлдөх шиг хоцров.

Сонхүн - " Бусдад саад болохоо больж үз , энд хүссэн ч ирж чаддаггүй хүмүүс байдаг юм. Дараагын удаа гулгаж чаддаг болчхоод ирж байгаарай. "

Би тэндээ хөшүүн байдалтай үлдэж харин Сонхүн ах цаашаа гулгаад алга болов. Сэтгэл дотороо бугласан зүйлээ бодоод тэндээ зогсоод байж байтал Сүми намайг дагуулан тэндээс яван.

Сүмигийн гэрт ирээд тэнд болсон зүйлсийг түүнд хэлтэл тэр гоймон чанаж байсанаа над луу ойртож ирэн ярилцаж эхлэв.
Сүми - " Тэр нээрээ тэгж хэлсэн гэж үү? Сонхүн ер нь үнэхээр их зантай байвал яах уу? "

Минжон - " Мэдэхгүй магадгүй ууртай байсан юм болов уу? "

Сүми - " Би Жонвоноос асууж үзье. " гээд шууд л Жонвон луу залгаж эхлэв. Ганц хоёр дуудуулаад л авах тэр. " Ян Жонвон яг одоо манай гэрт ирэхгүй бол би чиний дугаарыг блок хийлээ шүү!! "

Сүми бид 2 гоймон идээд сууж байтал Жонвон амьсгаадсаар орж ирэв. Наашаа гүйж дээ янз нь.

Жонвон -" Сүми бие чинь өвдөө юу? Би сая эмийн сан ороод эм аваад ирсэн. Хоол хийж өгөх үү? Яасан юм"

Сүми - " Танай тэр ах чинь хэр муухай ааштай юм ? "

Жонвон - " ямар ах? "

Сүми - " Тэр гоё урт хөлтэй нэг л царайлаг тэр ахын чинь талаар асууж байна. Манай найзын сэтгэл зүйн байдлыг өдөрт 3 болон түүнээс дээш янзаар өөрчилж байна. " гэж ихэд нухацтай хэлэх нь тэр.

Жонвон -" Сонхүн ах уу? Хёныг уурлаж байгааг харж байгаа юм байна. Гэхдээ бидний хажууд бол муухай ч хардаггүй. "

Сүми -" тийм үү? Миний хүлээж байсан хариулт биш байна. Гэхдээ Минжонаа сонссон биз Сонхүн ах чинь бага зэрэг л уурласан байх битгий нээх их юм бодоо за. Тэр яахав Жонвонаа гоймон идэх үү ? "

Жонвон - " Сүми л хийж өгсөн бол хор ч байсан ууна. " Жонвоны нялуун үгийг сонсоод Сүмигийн яриаг сонсоор байтал тэр хоёрыг үлдээгээд гэрийн зүг явсан юм даа.

- Maeko -

 [ Say i love you ]Where stories live. Discover now