19. | Шинэ он |

755 80 13
                                    

Мёнсүү - " Хөөе дуракаа өнөөдөр шинэ оноо яаж гаргах юм? Ах нь найз охинтойгоо гаргана гээд амлачихсан тул миний матаржингоо ганцаараа гаргах нь дээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Мёнсүү - " Хөөе дуракаа өнөөдөр шинэ оноо яаж гаргах юм? Ах нь найз охинтойгоо гаргана гээд амлачихсан тул миний матаржингоо ганцаараа гаргах нь дээ. Ах нь торт авчихсан аав ээж 2 хөргөгч дүүргээд явсан. Тэгээд ганцаараа гаргаж чадна биз дээ. "

Минжон - " Чаднааа. Та бэр эгчийг минь хэзээ танилцуулах гэж байнадаа? "

Мёнсүү - " Аав ээжийг ирэхээр болъё. Би явлаа шүү матараа. Шинэ оноо сайхан гаргаарай. Нээрээ аав ээжийг залгахаар ахтайгаа хамт гаргасан гэж хэлнэ гэдгээ битгий мартаарай. Аан тийм миний шуналтай дүү надаас хишиг хайрлаад байсан билүү. Шинэ оноо сайхан гаргаарай." гээд ширээнд дээр мөнгө үлдээчхээд яваад өгөв.

Хүлээсний эцэст Сонхүн ахтай уулзахаар товлосон 19 цаг болов. Хувцсаа өмсөөд гэрээс гарч байтал орцны үүдэнд Сонхүн ах гараа кармандаа хийчихсэн зогсож байлаа. Миний өгсөн ороолтыг зүүчихсэн байна. Намайг харсан бололтой над луу даллахад би өөдөөс нь инээсээр очсон юмдаа.

Сонхүн ах бид 2 кино үзэхээр болов. Тэр кино дээр Сантад чин сэтгэлээсээ хүссэн хүслийг нь биелүүлж буйгаар гарч байсан юм. Киногоо үзэж дуусаад гараад 21 цаг өнгөрч байв, нилээн урт кино байсан болохоор аргагүй биз дээ.

Дараа нь хоол идэхээр болов. Шинэ оны орой гэсэндээ энд тэндгүй хосууд мөн гэр бүлээд аз жаргалтайгаар инээлдээд явж байхыг хараад өөрийн ирэхгүй нүүрэнд инээмсэглэл тодрох шиг. Өнөөдөр Сонхүн ах илэн далангүй байх чинь байнга л надал инээдтэй юм ярьж өгөөд би тэрэнд инээсээр нөгөө хөөрхөн инээмсэглээр мишээгээд л.

Тэр зоогын газарт нэг хүслийн мод гээд мод байв. Тэр модонд Сонхүн ах бид 2 хүслээ бичихээр болж.
" Би Сонхүн ахыг ирээдүйг гэрэлтүүлэн лаа болмоор байна " гэж бичээд сүлд модны хамгийн доор нь өлгөхөд. Сонхүн ах бас өлгөж байгаа харагдав.

Тэндээс гархад 23 цаг өнгөрч байв. Төв талбай луу очиж ёслолын буудлага үзэхээр болж тийшээ алхаж явсаар эцэст нь ирэв. Олон хүмүүс цуглаад бөөндөө жаргалтайгаар инээлдээд зогсож байсан юм.

Би сошиол хаягтаа шинэчлэл оруулах санаатай утсаа гаргаж ирээд зургаа хэсэг дарж байснаа буцаж утсаа далд хийхэд.

Сонхүн - " Надтай зургаа авхуулахгүй байсан юм уу? "
Минжон - " Болно гэж үү? " гэхэд толгой дохив. Би яаж татгалзах билээ. Шууд л утсаа гаргаж ирэн бид 2 хамт зурагаа даруулсан юм даа.

Одоо шинэ он гархад 2 хүрэхгүй минут үлдсэн байв. Хүйтэн салхинд гараа хооронд нь үрэн дулаацуулж байхад Сонхүн ах нэг гарыг минь атгаад халаасандаа хийчхэв. Би ч гайхаад Сонхүн ах тоосон ч шинжгүй зогсож байв. Хэсэг шооконд ороод зогсож байтал нөгөө гарыг маань бас л хийчих нь тэр. Бид 2 бие биенийхээ өөдөөс хараад зогссонд миний зүрх амаар гарахнуу гэтэл цохилж эхэлсэн юм.

Сонхүн - " Гар чинь даарсанаас л дээр " гэхэд шинэ он гарч бид 2 бие биелүүгээ харан инээмсэглэсэн юм.

Шинэ он бол хайртай хүмүүстэйгээ хамт өнгөрүүлэх хамгийн нандин цаг хугацаа гэдгийг ойлгох шиг болов.

- Maeko -

 [ Say i love you ]Where stories live. Discover now