27.| Охидын нууц |

709 86 12
                                    

Эээш энэ Сүми хайччихаваа? Уг нь өнөөдөр охидуудаараа гарах төлөвлөгөөтэй байсан юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Эээш энэ Сүми хайччихаваа? Уг нь өнөөдөр охидуудаараа гарах төлөвлөгөөтэй байсан юм. Ари Нана бид 3 кафэд Сүми хүлээгээд л байж байна даа.

Бид 3 жаал ойр зуурын юм ярьж байтал Сүми амьсгаадсаар орж ирэв. Сэрүүлэг дуугараагүй тэгээд хоцорчихлоо гэж хэлэх байхдаа.

Сүми - " Уучлаарай чухал зүйл авах гээд тэр газар нь бага зэрэг оочиртой тэгээд хоцорчихлоо уучлаарай. " гээд нөгөө хоёроос уучлалт гуйв. Чухал зүйл авах гээд оройтчихлоо гэнээ?? Арай???

Минжон - " Чи арай шинэ цомог авсан юм биш биз дээ??? "

Сүми - " Баригдчихлаа. " надад хэлэлгүй яаж ганцаараа явж чаддаг байнаа. Ёстой муу хүн юмаа.

Минжон - " Надад хэлэхгүйдээ. Царайлаг убба нарынхаа шинэ цомгыг авах гээд уг нь их догдолсон юм даа. Өөдгүй царайлчаад ганцаараа явчихсан ч байх шиг. "

Сүми - " Уучлаарай. " гээд цүнхнээсээ задлаагүй цоо шинэ цомог гаргаж ирэх нь тэр.

Ари - " Энэ н-нөгөө шинэ цомог байна шдээ!!!! " гээд бас л гайхаад байв.

Минжон - " Чи бас убба нарыг сонсдог хэрэг үү? " гэхэд Ари толгойгоо дохин инээмсэглээд эхлэв. Сүми Ари бид 3 баахан гар гараа ташилцаад баярлаж байхад
Нана хоолойгоо засав.

Минжон - " Уучлаарай. Чамд эвгүй байсан уу? "

Нана - " Үнэндээ би ч бас сонсдог. " гээд бас л цүнхнээсээ бас задлаагүй шинэ цомог гаргаад ирэв. Бид 3 шоок.

Минжон - " Гайхалтай. Хэдүүлээ ч дугуй дугуйгаа олчихжээ."

Сүми - " Би арай ядан нэгийг авсан байхад. Чи яаж 3 ыг авсан юм?? "

Нана - " Үнэнийг хэлхэд манай эгч маань убба нарын маань цомог хариуцсан албаны дарга байгаа юмаа. Тэгээд би шинэ цомог гарах бүрд нь түрүүлж захиалдаг юм. "

Минжон - " Гайхалтай. Чи тэгээд хэлэхгүй дээ. "

Нана - " Хэхэ харин би сайн найзгүй. Гунигтай амьдралд минь Сонү солонго татуулж орж ирсэн.
Би их нээлттэй бус хүн л дээ уучлаарай. "

Сүми - " Юунд нь уучлалт гуйдаг юм. Одооноос чөлөөтэй байж байгаарай. Бид хэд чиний үгийг байнга сонсож байх болохоор. "

Минжон - " Одоо шинэ цомог дуусчихсан л байхдаа. Ари хоёулаа яаж авнаа? "

Ари - " Харин тиймээ. Дараагын захиалга 2 сарын дараа гэхээр л.. "

Нана - " Юу нөгөө та хоёр энэ хоёрыг авч болноо. Надад бас байгаа юм чинь. " гээд нөгөө шинэ цомгуудыг Ари бид 2т нэг нэгийг өгөв. Ари бид 2 бараг л ухаан алдахаа шахав.

Бид 4 бүр яриандаа ороод хэдхэн цагын дотор маш дотно болчихов. Нана маш яриасаг , харин Ари маш илэн далангүй гэдэг нь мэдэгдэж байв. Гэгээ тасарсаныг ч анзааралгүй ярьчихжээ.

Минжон - " Та нарыг ийм зүйл сонирхдог гэдгийг чинь найз залуучууд чинь мэдэж байгаа юу? "

Сүми - " Жонвон бол мэднээ. Биастай минь хайрлана энээ тэрээ гэхээр нь л үерхсэн шүү дээ. "

Нана - " Би хэлээгүй. Сонүгээс өөр эрэгтэй хүнд сайн ханддаг гэдгийг мэдчихвэл гомдчих байх. "

Минжон - " Би ч бас хэлээгүй одоохондоо мэдээд хэрэггүй байх. Ари чи Жэик ахтай учираа олсон уу? "

Ари - " Бараг л гэхдээ. Жэик мэдрэмжгүй юмаа. Анх мессэж бичихдээ шууд л Чи талх иддэг үү? Гэж асуусан гээд л бод. "

Ари Жэик ахад cайн болсоноо гэхдээ Жэик ах үерхэх санал тавихгүй байгаа тухайгаа ч яриад амжив. Эцэст нь бүгд гэр гэрлүүгээ харихаар болж маргааш сургууль дээр уулзахаар болоод салцгаав.

Гэрийнхээ үүдэнд иртэл Сонхүн ах гадаах сандал дээр сууж байсан юм.

Минжон - " Орой болтол хүлээсэн юм уу? " гэхэд толгой дохив.

Сонхүн - " Ядаж хариу бичихгүй дээ. Зөндөө санаа зовлоо. Охидуудаар хэр байв. Гоё байж чадсан уу? "

Минжон - " Үнэхээр хөгжилтэй байлаа. Ямар сайндаа хариу ч бичиж чадсангүй. Нана их яриа хөөртэй охин байналээ. Бид 4 бүгдээрээ алилхан сонирхолтой юм билээ. Тэрнийхээ тухай ярилцаад л байсан "

Сонхүн - " Сонирхолоо? Юу ярьсан юм. "

Минжон - " Охидын нууц. " гээд инээхэд Сонхүн ах нэг л сэжиг бүхий над луу харав.

- Maeko -

 [ Say i love you ]Where stories live. Discover now