Гэрийн үүдээр орох үед л аав хоёр элф том өрөөнд зурагт үзээд сууж байв.
Минжү - " Ээж миний захисан чихэрийг авсан уу? Хүүе Аав, Минсү хүргэн ах ирчихэж. " гэхэд аав ухас хийн үүд лүү ирэв.
Мёнсүү - " Ааваа хэнтэй ирсэн байгааг хараа манай гэрийн шинэ гишүүн. Ирээдүйн хүргэн хүү. " гэхэд Аав нилээн гайхсан бололтой чимээгүй зогсоод л байв.
Ээж - " Ороод ирээ. " гээд Сонхүнийг гал тогооны ширээ сандал руу аваачаад очив. Ээж түүнд цай аягалаж өгөн хоолоо хийж эхлэв.
Аав хоёр элф Мёнсүү 4 хүн харж байгаагүй юм шиг л Сонхүний өөдөөс харж суучихаад ширтээд л байв. Манай хүний царай нь байдгаараа улайчихсан гарыхан нь алга нь норчихсон өмдөндөө арчаад л ийм байгаа нь хөөрхөн ч юм шиг инээдтэй ч юм шиг
Минжон - " Та нар ямар аймар ширтдэг юм бэ дээ. Энэ хүн битгий хэл би ч сандарчихлаа. " гэхэд тэд нар ширтэж байсанаа мэдсэн бололтой бүгд босоод явчихав. Сонин хүмүүс шүү.
Минжон - " Битгий сандар аа. " гээд шивнэн хэлхэд өөдөөс инээмсэглэн толгой дохив.
Ээж - " Жонаа хоол арай л болоогүй байна. Найзыгаа аваад өрөөндөө ор. Оройн хоол нь дээр жинхэнэ яриа өрнөх байх шүү. " гэхэд бид 2 босоод миний өрөө лүү зүглэв.
Өрөөнийхөө хаалгыг хаагаад хоёулаа гүнзгий амьсгаагаа гаргав.
Минжон - " Зүгээр үү? Нилээн сандарсан харагдсан? " гээд хацрыг нь илэхэд гарыг минь атган хацар дээр үнсэв.
Сонхүн - " Нээх их сандраагүй ээ. "
Минжон - " Худлаа яриад бай. " гэж инээхэд өдөөс харан толгойгоо майжих нь тэр.Сонхүн - " Өрөөг чинь ийм гэж бодсонгүй шүү. " гээд хана дээрх өөрийнхөө зурагнуудыг харан хэлэхэд би шууд л тэр зурагнуудыг гараараа таглав.
Сонхүн - " Миний зурагнууд бага сага байгаа гэж бодсон ч ийм их гэж төсөөлсөнгүй шүү. Бас өөр хүмүүсийг зураг байх чинь ээ. " ёоо ичсэндээ болоод бөгс улайх нь холгүй байна шүү. Хаашаа харж үхнээ. Бас убба нарынхаа цээж нүцгэн зургыг хана нь дээрээ наадаг бурууджээ.
Сонхүн - " Ийм зурагнуудыг хаанаа олсон юм бэ? Зарим нь надад байдаггүй зураг байх чинь ээ. Чи ч үнэхээр аюултай охин байна шүү. " гээд тагласан зургуудыг минь харах гээд гарыг минь холдуулаад байв.
Минжон - " Болохгүй ээ. Хоёулаа өрөөнд орж ирдэг нь буруу байжээ. Буцаад гарах уу? " гээд ярианы сэдэв өөрчлөх гэтэл Сонхүн инээгээд тэврээд авав.
Сонхүн - " Гайхалтай чи миний зурагтай түлхүүрний оосортой хэрэг үү? " гээд ширээ нь дээр байсан түлхүүрийг харчихаад инээгээд эхлэв. Би бүр хэлэх үг ч олдохгүй цээж ньд нь нүүрээ наагаад дээшээ харж чадахгүй зогсоод л.
Мёнсүү - " Хөөш матаржингоо бас хүргээн... " гээд бид 2 хоёрыг хараад гацчихав. " Манай ааш муут бас аав бид хоёроос өөр эр хүйстэнд эрхлэдэг байсан юм уу? " гээд хүн шоолоод би шууд л дэрээ хаалга руу шидэж орхив. Ичиж ядаж байхад уурга хүргээд байх юм. Буцаж хаалга онгойлгоод " Хоол болчихсон шүү. Буугаад ир гэнээ. "
Сонхүн - " Доошоо буух уу? " гэхэд би нэг амьсгаа аваад тайвширчихаад бид 2 өрөөнөөс гарав.
Хоолны ширээ тойрон суух 7 хүний зөвхөн 1 дээр нь л бүх хүний анхаарал төвлөрсөн байсан юм.
Ээж - " Нэр чинь? " гээд Сонхүн лүү хархад тэр шүлсээ гүд хийтэл нь залигаад
Сонхүн - " Пак Сонхүн. "
Мёнсүү - " Өндөр чинь хэд юм. Дажгүй өндөр юмаа. Танай ээж аавын аль нэг нь модел биш биз? Чи арьсандаа юу хэрэглэдэг юм ? их толигор юмаа. " гээд баахан утга учиргүй асуулт асуугаад эхлэв.Ээж - " Хөөе хүүхдийг тайван хоол идүүл! Хэрэггүй юмнууд асуугаад. "
Минсү - " Сонхүн ахаа таныг өмнө нь уран гулгалтаар хичээлдэг байсан гэсэн тэрнийхээ тухай ярьж болох уу? "
Гээд л ярианы сэдэв эхлэж. Оройн хоолыг яг л нэг гэр бүл шиг өнгөрүүлсэн юм. Тэр минь гэр бүлд минь таалагдсан бололтой.
Сонхүн - " Би ингээд явъя даа. Оройн хоолоор дайлсанд маш их баярлалаа үнэхээр амттай байсан шүү. " гэхэд ээж ихэд жаргалтай инээмсэглэв.
Ээж - " Зүгээрээ. Болгоомжтой гэртээ хариарай Жонаа найзыгаа гаргаж өг. " ихэд тааламжтай хэлэв.
Минжү Минсү - " Хүргэн ахаа баяртай. " гээд бөхийж мөхийгөөд.
Мёнсүү - " Дараа уулзая. Царайлагаа гэхдээ чи надад арьсандаа юу хэрэглэдэгээ хэлж болохгүй юу? "
Ээж - " Эргүүтээд байгаач одоо яв яв. Оройтчихлоо. Орж гарч байгаарай. " гэсээр Мёнсүү ахын нуруу луу алгадан хаалга хаав.
Сонхүн - " Баяртай. " гэхэд бүгд л инээмсэглэн үдэж өгөв. Сонхүн ч инээмсэглээд.
Гэрээс гараад хөтлөлцөөд гудамж ураадан алхав.
Сонхүн - " Танай гэрийхэн их сайн хүмүүс юмаа. Ялангуяа ээж чинь их эелдэг юм. Анхандаа айсан ч одоо бол тийм биш байна шүү. "
Минжон - " Чи тэд ньд таалагдсан баяртай байна. "Сонхүн - " Чи ордоо би ингээд явчихъя. Сайхан үдэш тааламжтай амраарай. " гээд уруул дээр үнсээд цааш холдов.
Минжон - " Гэртээ очоод мессэж бичээрэй. " гэхэд толгой дохиод инээмсэглэн цаашаа яваад өгөв.
- Maeko -
YOU ARE READING
[ Say i love you ]
RomantikАнхны харцаар дурлах гэдгийг сонсоод худлаа гэж боддог байсан ч , Өөрөө тэр нэгэн хөвгүүнд анхны харцаар дурласан юм. ♡ Миний дурлал цаашдаа хэрхэн өрнөх бол?