Өнөөдөр миний насны баяр юмсан. 00:00 өнгөрөөд 1 минут өнгөрсөн байхад хэнээс ч сураг алга.
Энэ бодлыг минь таслан өрөөний хаалгаар 2 элф дэлдийчихээд ороод ирэв.
Минжү, Минсү - " Шуламаас хөөрхөн , шулгануур эгчдээ төрсөн өдрийн мэнд май бэлэг." гээд цаас нь дээр зураг зурсан байв.Нэг эмэгтэй мөн эрэгтэй хоёр хөтлөлцөж буйгаар зурсан байв. Бодвол нэг нь Сонхүн бололтой.
Минжү - " Энэ Сонхүн ахыг би зурсан юм. Жаахан царай муутай болчихож. " гээд ярвайх нь эгдүүтэй гэдэг нь.
Минжон - " Намайг яагаад ийм сонин арзгар юм зурчихсан юм. Сонхүн үнэхээр дажгүй болсон байхад. "
Минсү - " Та бид хоёрын нүдэнд ингэж харагддаг. Заза эгчээ бид 2 явж унтлаа. " гээд шууд хаалга саваад гарав. Өөдгүй хоёр элф гэж бодсоор зургыг нь хэсэг харж суув. Хөөрхөн ч юм уу?
Сүми унтчихсан юм байхдаа? Бас Сонхүн ахаас хариу алга. Бусад нь ч мэнд хүргэсэнгүй. Өглөө бүх зүйл сайхан болох байх. Сонхүн ахтай өнгөрүүлэх миний анхны төрсөн өдөр.
Өглөө гэрээс гараад Сонхүн ахыг хүлээтэл утсанд мессэж ирэв.
" Эхний цаг чөлөө аваад хоёр дугаар цаг дээр хичээл дээр очно. Түрүүлээд явж байгаараа ^^. " гэсэн мессэж байсан юм. Жаахан урам хугаран сургуулийн зүг хөлөө чирсээр явав.Ангиар орход Сүми ирээгүй Жонвон ганцаараа утсаар тоглоод сууж байсан юм. Дагз руу нь цохиж авхад цочоод сүртэй аргагүй ёолов.
Минжон - " Яасан хилэнтэй байх юм мэлхий минь! Сүми яасан юм? " гээд өөрийнхөө ширээнд суухад Жонвон дагзаа барьсаар над луу муухай хараад байв. Найз охинооо байхгүй гээд надтай зодолдох гээд байгаа юм байхдаа?
Жонвон - " Өнөөдөр Сүмигийн гэдэс нь өвдөөд хичээлдээ ирэхгүй гэсээн. Бас битгий эрэгтэй хүний толгойд хамаагүй гар хүрч бай! Эмэгтэй юм байж бүдүүлэг гэдэг нь" гээд шазав татав хийгээд байв.
Энэ тэнэг бас мартчихаж, За уураа тэвчинэ шүү Минжонаа гээд урт амьсгаа аваад сууж байв.Жонвон - " Чи иогт яваад байгаа юмуу нөгөө Шириширияагын багш болсон гэдэг шиг. " гээл хүн шоолоод эхлэв.
Минжон - " Би өнөөдөр чамайг өөрийн гараар алчихаад шоронд орно. " гээд түүнийг хөөж эхлэхэд тэр зугтаагаад бөөн юм болон эцэст нь хонх дуугаран ангийг багш орж ирсэнээр Жонвон амьд гарав.
Их завсарлагаагаар хоолны танхим луу орход нөгөө хэд бөөнөөрөө сууж байв. Ашгүй бөөндөө байхдаа мэнд хүргэх гэж байгаа юм байхдаа гэсэн намайг хальт харсан болчихоод буцаад яриандаа оров.
Сонхүн ах луу хартал нөгөө хэдтэйгээ инээлдээд байв, Хүн ч тоохгүй муу хүмүүс юм аа.Тэднийг тоолгүй хоолоо ам луу чихээд золтой л гахчихсангүй Нана ус өгөөгүй бол аль хэдийнээ хорвоогын мөнх бусыг үзүүлэх байлаа.
Минжон - " Баярлалаа Нана. "
Сонхүн хэсэг над луу хараад буцаад нөгөө хэд лүү анхааралдаа хандуулаад байв. Тэндээс уурандаа босон анги луугаа явахаар болов.
Та нар надаар тоглохоор шийдсэн юм биз дээ? Тоглоод өгийлдөө. Ангийн багшийн өрөө лүү зүглэв.
Минжон - " Багшаа! Манай эмээгийн бие муудаад би яааралтай Илсан явахгүй бол болохгүй нээ. Би багаасаа эмээ дээрээ өссөн болохоор эмээ надтай л уулзмаар байна гээд. Энэ бараг эмээгийн минь сүүлийн хүсэл байж магадгүй та надад 7 хоногын чөлөө өгөөч. " гээд уйлаад эхлэхэд багш сандаран намайг тэврэн тайвшруулав. Би ч үнэхээр сайн жүжиглэх юм аа. Амны цацдаг гаа нүд лүүгээ цацсан нь сайн хэрэг болж.
Багш " Эмээгийнхээ биеийг тэнхэртэл байж байгаад ирээрэй. "
Минжон - " Багшаа нэг гуйлт байна. Ангийханд намайг яасан тухай хэлж болохгүй шүү тэд нарын санааг зовоомооргүй байна. Би эмээгээ заавал хөл дээр нь босгож байж ирнэ. "
Багш - " За. Сэтгэлийн тэнхээтэй байгаарай. " гээд нүдэнд нь нулимс хурсан аятай намайг гаргаж өгөв.
Өнөөдөр тэд нар намайг мартаж байгаа бол долоо хоног юухан байсан юм. Эмээ намайг уучлаарай би ёстой үхэх гэмтэй.
Завсарлагаан дуусах арай болоогүй тэгэхээр ангиас цүнхээ аваад шууд гэрлүүгээ зугтая.
- Maeko -
YOU ARE READING
[ Say i love you ]
RomanceАнхны харцаар дурлах гэдгийг сонсоод худлаа гэж боддог байсан ч , Өөрөө тэр нэгэн хөвгүүнд анхны харцаар дурласан юм. ♡ Миний дурлал цаашдаа хэрхэн өрнөх бол?