Сургуулийн гадаа хүлээсээр байгаад хөшихнээ. Удахгүй сургуулийн сүүлийн хонх дуугаран хүүхдүүд нэг нэгээрээ гарч ирсээр эцэст нь хүлэээсэн хүн маань гараад ирэв. Шууд л хажууд нь очоод зогсов.
Минжон - " Ярилцах зүйл байна. " гээд шууд хэлэхэд Сонхүн ахын царай нь барайгаад эхлэв.
Сонхүн - " Арай?? Салахгүй биз дээ?" гээд нүд нь томроод миний гарнаас бариад нилээн нухацтай асуух нь тэр.
Минжон - " Юу гэж салж байдаг юм. Өөр зүйл ярих гэж байгаа болохоор сургуулиас жаахан холдоё. " гээд гарнаас нь хөтлөөд явахад Сонхүн арай тайвширсан бололтой зөрүүлээд гар атгаад дагаад явав. Чимээгүй явсаар саравчинд ирэв. Нар жаргаж буй нь саравчинаас сайхан харагдаж байсаныг хэлэх нь зүйтэй байх.
Минжон - " Тэгэхээр эхлээд хэл сураггүй алга болсондоо уучлалт гуйя. Гэхдээ та нар л өөрөө эхэлсэн шүү. Төрсөн өдрөөр хэн ч тоохгүй ядаж мэнд ч хүргэхгүй үнэхээр өөдгүй. Тэгээд л би эмээ дээрээ очсон шүү дээ. Яг үнэнийг хэлхэд минь гомдол одоо ч тайлагдаагүй байгаа шүү. " гээд ойлгомжгүй хэдэн үгийг наана цаана нь оруулаад хурдан хэлчихээд цаашаа хараад зогсов.
Хаанаас гараад ирсэн эрх зан бэ? Энэ хүнд л ингэж гомдож туних юмдаа. Түүнтэй учирсанаасаа хойш өөрийгөө ч танихаа больж дээ.
Гэтэл хойноос тэврээд хүзүүнд нүүрээ наагаад " Санасан " гээд хэлэхэд зүгээр зүрхний хэмнэл маань алдагдаад золтой л иракц өгөөд үхчихсэнгүй.
Сонхүн - " Хэд хоног чи байхгүй үед би чамд хичнээн хайртайгаа ухаарсан гэдэгээ хэлэх гэсэн юм. Бас уучлаарай оройтсон ч гэсэн төрсөн өдрийн мэнд! " гээд нүдний минь өмнө илүү дутуу чимэглэлгүй энгийн бөгөөд чамин одны сийлбэртэй зүүлт ил болсон юм.
Сонхүн - " Уг нь төрсөн өдрөөр чинь өгөх гэтэл гэнэт.... "
Минжон - " Цааш нь мэднээ чимээгүй чшш. " гээд амыг нь даран хэлэхэд тэр инээгээд байсан юм.
Сонхүн - " Зүүгээд өгөх үү? " гэхээр нь би толгой дохив. Миний хүзүүнд хүйтэн гинж мэдрэгдэж эцэст нь зүүлт хүзүүнд минь сайхан тохирч байсан юм. Хуруугаараа эмрэх төдийд догдлолыг мэдрэж байна.
Минжон - " Үнэхээр их баярлалаа. Маш их таалагдаж байна. " гээд түүний уруул дээр үнсэв.
Би эмээ дээр байсан хэд хоногтоо юу болсон тухайгаа яриад л Сонхүн хааяа үнсээд л миний яриаг инээмсэглээд сонсоод л нэг мэдэхэд гадаах орчныг харанхуй нөмөрсөн байсан юм.
Минжон - " Би нэг зүйлийг таг мартчихсан байна. "
Сонхүн - " Юуг? "
Минжон - " Хоёр элфийг цэцэрлэгээс авахаа. Цэцэрлэг нь тараад аль хэдийнээ 1 цаг өнгөрчихсөн байна. Хурдан очихгүй бол болохгүй нь ээ. " гээд бид 2 шууд нь л цэцэрлэгийн зүг гүйж эхлэв.
Эцэст нь амьсгаадсаар орж ирхэд нөгөө 2 харуулын хажууд муухай царайлаад сууж байсан юм. Эвий миний дүү нар.
Минжү - " Эгчээ та хэзээ ирж байгаа юм бэ? Бид 2 золтой л хэрэгт орчихсонгүй. " гээд муухай хараад эхлэв.
Минжон - " Айн? Юу яриад байгаа юм бэ? Минсү яагаад уйлчихсан юм? " гээд Минсүгийн нулимсийг арчаад асуухад.
Минжү - " Жун ,Минсүг шоглоод байхаар нь би толгойг нь хазчихсан юм. Тэгээд сая Жуны ээж нь бид хоёрыг баахан загинаад саяхан л явлаа. Та одоо эртхэн ирээд авчихгүй дээ. Минсү өдөржингөө нус нь гоожоод одоо бараг хамар байна уу? "
Минжон - " Юу? Чи дахиад хүүхэд хазчихаж байгаа юм уу? Дахиад тэгээд үзээрэй. Одоо гэртээ харъя. " гээд тэр хоёрыг аваад гэрийнхээ зүг алхаж эхлэв.
Минжү - " Та хоёр эвлэрчихсэн юм уу? " гээд Сонхүн бид 2 хараад асуув.
Сонхүн - " Чи яагаад тэгж бодов? Уг нь муудалцаагүй юмсан. " гээд инээмсэглээд асуув.
Минжү - " Тодорхой шүү дээ. Эмээ дээр бараг очдоггүй хүн эмээ дээр очмоор байна гэж гэрээр дүүрэн эсэргүйцэл зарлаж байж явсан. Бас өрөөнд нь байдаг таныг зургыг хураачихсан байсан. " дахиад л буруу газараа буруу үг хэллээдээ.
Сонхүн - " Миний зургыг далд хийсэн гэсэн үү? Гайхалтай. " гээд инээгээд эхлэв. Ингээд сталкэр найз охинтой гэдэгээ мэдээд салах гэж байгаа юм байхдаа. Яавал дээр вээ?
Чимээгүй явсаар гэрийнхээ үүдээд ирэв. Нөгөө хоёрыг түрүүлээд орж бай гээд Сонхүн ахын өөдөөс хараад зогсов.
Сонхүн - " Баяртай миний сталкэр найз охин минь. Сайхан амраарай аан бас миний зургыг буцаагаад гаргаад тавиарай. " гээд уруул дээр үнсчихээд яваад өгөв. Би тэндээ халуу түүгсэн хацраа бариад хоцорсон юмдаа.
- Maeko -
YOU ARE READING
[ Say i love you ]
RomanceАнхны харцаар дурлах гэдгийг сонсоод худлаа гэж боддог байсан ч , Өөрөө тэр нэгэн хөвгүүнд анхны харцаар дурласан юм. ♡ Миний дурлал цаашдаа хэрхэн өрнөх бол?