Сургуулиас гаран бөөндөө хоолонд орчихоод орой болсон тул гэр гэр лүүгээ харихаар болж Сонхүн ах бид хоёрын гэр ойрхон болохоор хамт явж байгаа нь надад таалагдаж байна.
Бид 2 гудамж өгсөн явж байхад салхи хүчтэй салхилахад би даарсандаа хүрэм лүүгээ улам шигдэв.
Сонхүн - " Хүлээж байгаарай! " гээд халааснаасаа малгай гаргаж ирэв. Шууд л надад өмсүүлэв.
Минжон - " Та өөрөө өмсөхгүй яасан юм? Гадаа хүйтэн байхад. "
Сонхүн - " Би даарахгүй байна. Бас миний арьсанд наад малгай чинь зохидоггүй юм. Тэгээд ч одоо хүйтэрч байна дулаан хувцсаа өмсөж явж бай. " гээд хэлчхээд урагшаа хараад түрүүлээд алхаж эхлэв. Сая намайг халамжилсан уу? Бодох төдийд хацар минь халуу түүгэж байгаа нь мэдрэгдэж байв. Сонхүн ахын хойноос хурдан алхаж очоод нэг хэмнэлд алхаж эхлэв.
Кино нь дээр одоо л сэтгэлээ илчилдэг байхаа. Би чадах байхаа.
Минжон - " Сонхүн ахаа! Би... "
- " Эгчээ эгчээ " гээд хоёр элф маань наашаа гүйж ирж байв.
Юу вэ? 2 элф миний амьдралыг сүйтгэх юм байна л даа. Дандаа Сонхүн ахтай байхад гараад ирэх юм. Өвлийн өвөө гэж байдаг бол энэ хоёр туслахаа ирж аваасай билээ.
Минжон - " Та 2 харанхуйд хоёулханаа явж байсан юм уу? Гадаа хүйтэнд юу хийж байгаа юм?"
Минсү - " Ахтай хамт дэлгүүр гарсан юмаа. "
Минжү - " Ах бид 2т амттан авч өгөх гээд сая дэлгүүрээс ирж байхад таныг хараад бид 2 гүйгээд ирлээ. "
Минсү - " Нөгөө царайлаг ах байна. Та хоёр зүгээргүй гэдгийг мэдэж байсан юм аа. " тэр харц эдрийг нь хараад байгаарай.
- " Энд юу болоод байна. " өө гайхалтай ах хүрээд ирлээ.
Минжон - " Ахаа! та энэ хоёрыг битгий эрхлүүлээд байлдаа. Хүйтэнд арай ч зайрмаг авч өгөөгүй биз дээ? "
- " Чи өөрөө дандаа надад эрхэлдэг биздээ зөнөг царайлчаад. " гэж хэлсэнээ харцаа Сонхүн лүү чиглүүлэн аймар хараад эхлэв.
Минжон - " Ахаа! Аан нээрээ энэ манай сургуулийн найз танилц. " танай ирээдүйн хүргэн чинь ах аа сайн танилцаад ав. ^^
Сонхүн - " Сонхүн гэдэг. "
- " Мёнсүү Минжоны ганц ах нь. "
Сонхүн - " Танилцахад таатай байна. Би ингээд явъя даа. Минжонаа баяртай , Минжү Минсү бас ахаа сайхан амраарай мөн баяртай. " гээд гараа даллаад цаашаа яваад өгөв. Боловсон гэдэг нь.
Минжон - " Ахаа! Та хэзээ ирсэн юм? Бас энэ хоёр элфийг дагуулж гарч яадаг юм. Жаргах замын садаанууд вэ! "
Мёнсүү - " Ганц ах нь ирж байхад ууртай гэдэг нь. Муухай ааштай хэвээрээ л байх шив. "
Минжү - " Ахаа саяны царайлаг ах эгчийн хайртай хүн нь. "
Мёнсүү - " Тэр залуугаас илүү ах нь царайлаг тийм ээ? "
Минсү - " Та илүү царайлаг. "
Минжү - " Миний ахыг царайлаг гэхгүй бол өөр хэнийг царайлаг гэдэг юм. "
Минжон - " За мангаруудаа хурдан гэртээ оръё. "
Эхний сэтгэлээ илчлэх байдал бүтэлгүйтлээ гэхдээ надад дахиад боломж байгаа. Энэ гурав яг сатаны туслахууд байхаа.
- Maeko -
Шинэ хэсэг ♥ Мёнсүү Сонхүн хоёрын хэн нь илүү царайлаг вэ? Та нарын бодлыг бас сонсмоор байна шүү хха. Maeko <33
YOU ARE READING
[ Say i love you ]
RomanceАнхны харцаар дурлах гэдгийг сонсоод худлаа гэж боддог байсан ч , Өөрөө тэр нэгэн хөвгүүнд анхны харцаар дурласан юм. ♡ Миний дурлал цаашдаа хэрхэн өрнөх бол?