Минжү - " Эгчээ та эмээ дээр хэд хоног хэр байсан? Бид хоёр 3 хоног ахтай байх гоё байсан гэхдээ бид хоёрыг чихрийн хордлогонд оруулчихаад өөрөө алга болчихсон. " 3 хоног энэ хоёрыг ах харсан бололтой энэ хоёр нилээн хаширааждээ янз нь .
Минжон - " За би одоо хурдан гүйхгүй бол хичээлээсээ хоцрох нь байна. Минсү ханиад чинь эдгээгүй байхад чихэр идээд бүр дордуулчих гэж Минжү дүүгээ сайн хараарай орой эгч нь ирж авья заа " гээд тэр хоёрыг цэцэрлэгт нь хүргэж өгөөд өөрөө сургууль руугаа хонхтой уралдан гүйв.
Ашгүй амжчихлаа ангийн үүдээр ороод суудал дээрээ суух хүртэл Сүми Жонвон хоёр над луу нүд салгалгүй харж буй нь мэдрэгдэж байсан юм. Тоохгүй хичээлээ хийсээр нэг л мэдэхэд их завсарлагаан бол Сүми Жонвон хоёрын үглэхийг сонсож эхлэв.
Сүми - " Чи яаав ч эрүүл ухаантай хүн биш. Ухаанд чинь ухна ишиг үхчихсэн байдаг юм уу? Хичнээн санаа зововдоо. "
Жонвон - " Харин тийн. Манай Сүмигийн нүдийг хараа хэдэн хоног нойргүй яваад золтой л уначихаагүй. Хаагуур юу хийж яваад ирэв ээ? " гар мараа ташаандаа аваад сүртэй гэдэг нь.
Тэр хоёрын өөдөөс хараад юу ч дуугарахгүй суусаар л
Сүми - " Алив бос нөгөө хэд дээрээ очиж гэгээн дүр ээ харуул! Сонхүн ах бараг зүрхний шигдээс болж дууслаа балай минь. " гээд хоёр талаас сугадаад цайны газар луу зүглэв.
Ойртох тусам түгшээд ч байх шиг одоо л өөрийгөө хэтэрхий түргэдсэн үйлдэл хийсэнээ ухаарч байна.
Явсаар суудалд суухад бүгдээрээ намайг хараад гайхсан бололтой хэсэг чимээгүй сууж байсанаа баахан асуултаар бөмбөгдөж эхлэв. Гэхдээ энэ үгнүүд чихний хажууд талаар зөрөөд миний анхаарал Сонхүн ах дээр л төвлөрсөн байсан юм.
Хэд хоног хараагүй байтал нүднийхэн нь доогуур хөх болчихсон үс нь хайш яайш хувцас эдр нь ч эмх замбараагүй болчихсон байсан юм. Түүний хараад улам л гэмших шиг.
Жэи - " Хөөе гэрээ мартсан гэсэр минь хаана байсан юм? Арай уул хаданд ньд тэнүүлчиж байгаад хоолгүй болоод эргээд ирсэн юм биш биз? " муу үгтэй гэдэг нь. Найз нь хэд хоног хэл сураггүй алга болсон байхад уулын алмас гээд тойруулаад хэлчихдэг гэнээ. Ёстой муу хүн юм аа.
Минжон - " Би ямар чи биш дээ тахиа минь! Бүгдээрээ намайг уучлаарай боол миний түмэн буруу. Та нартаа зуун найм сунаж мөргөе. " гээд өвдөглөх гэтэл нөгөө хэд чинь бас хүний мөстэй босгочихдог байна шүү.
Нана - " Чи амьд мэнд эрүүл саруул ирсэн бол болоо. Одоо өлсөж байгаа биз дээ. Сонү Жонад хоол аваад ирээч " гэхэд Сонү толгой дохиод цаашаа яваад өгөв.
Хоолоо идээд анги луугаа яван явталаа Сонхүнээс гэмшээд доошоо харж явсаар ангидаа ирэв.Минжон - " Миний хөөрхөн найзаа. Би яавал дээр вэ? "
Сүми - " Чи яасан гэж ? " гээд самбар дээрх зүйлсийг бичсээр л.
Минжон - " Сонхүн ахын өмнө маш их гэмшээд байна. Хэд хоног үнэхээр хэцүү байсан бололтой. "
Сүми - " Угаасаа чиний л буруу шд. Очоод уучлалт гуйгаад үз. Сонхүн ах уучлахгүй байх эрхтэй. "
Минжон - " Өө боль боль. " гээд хичээлээ хийж эхлэв.
~~~~~~~~~~~~~~~~~~~~
Жонвон - " Жона явахгүй юм уу? "
Сүми - " Сонхүн ахаас уучлалт гуйна гэсээн. "
Жонвон - " Сонхүн ахын анги нэмэлт хичээлтэй гэсэн биз дээ. Бараг цаг гарны дараа тарна. Удахгүй нар жаргах гэж байхад орхиод явах зүгээр үү? "
Сүми - " Хоёулаа хосуудын хооронд жороолох хос илжиг болоод яахав дээ. Өөрсдөө учраа олно биз. " гэхэд Жонвон ч толгой дохиод тэр хоёр явах нь тэр.
- Maeko -
YOU ARE READING
[ Say i love you ]
RomanceАнхны харцаар дурлах гэдгийг сонсоод худлаа гэж боддог байсан ч , Өөрөө тэр нэгэн хөвгүүнд анхны харцаар дурласан юм. ♡ Миний дурлал цаашдаа хэрхэн өрнөх бол?